Ичимхий бүсгүйн болзооны удиртгал

2c8265176bbf9037cf8705564e5cb8aa

Болзмоор л байдаг гэтэл ичээд байдаг яах вэ? Юун түүнээс өөрөө болзоонд явахыг асуух байтугай, надаас асуувал хамт байхдаа ч ичээд хэцүүдэх байх гэж бодогдоно. Гэхдээ эсрэг хүйстэнтэйгээ харилцах харилцаа бол амьдралын аз жаргал, сайн сайхны нэг хэсэг байтал ичсээр байгаад өнгөрүүлнэ гэхэд харамсалтай биш гэж үү?

За эхлээд гүн амьсгаа аваад тайвшир. Энэ бол зүгээр л нэг болзоо болохоос дэлхийн төгсгөл биш шүү дээ. Хэтэрхий их ургуулж бодон, санаа зовох хэрэггүй. Зүгээр л сайн найзуудтайгаа уулзах гэж байгаа гэж бод. Найзуудтайгаа байхдаа хэнээс ч санаа зоволгүй яаж ярьдаг, яаж хошигнодог билээ тэр шигээ л бай.

- Битгий тойруул
Эрчүүд нууцлаг зүйлд дуртай ч хэт ойлгомжгүй зүйлээс амархан залхдаг. Шулуухан байвал ухаалаг эр харин ч чамайг үнэлнэ. Учир нь ойлгогдохгүй зүйл ярьж, тоглоом хийх гээд шоглоом болгохын оронд зүгээр л түүнээс маргааш, амралтын өдрүүдээр юу хийхийг нь асуу. Мэдээж үүний өмнө та хоёр хэсэг хугацаанд харилцаж бие биенээ мэдсэн байх хэрэгтэй. Түүний сонирхдог зүйлийг нь фэйсбүүк хуудаснаас нь харж байгаад тэр талаар нь яриа өрнүүлж байгаад л ямар нэг сэжүүр гаргаад уулзахаар тохирлолцож болно. Харин та хоёр өмнө нь харьцаж үзээгүй байхад болзоонд уривал тэр эвгүйцэх юм уу, өөр утгаар ойлгож магадгүй. (Эрчүүд ээ гэж…)

- Юу өмсөх вэ? 
Түүнд таалагдах зорилго битгий тавь. Байдгаараа байх боломжтой, хөдөлгөөн бариагүй эвтэйхэн хувцсыг сонгоорой. Толинд өөрийгөө хараад цэвэрхэн, дур булаам, багахан зэрэг секси (бариу маягийн банзал, жинс хангалттай секси харагдуулна) харагдахад болно.

- Юу ярих вэ? 
Түүнийг чиний юу юуг мэдээсэй гэж хүсч байгаагаа, өөрийгөө ямар талаасаа харуулахыг хүсч байгаагаа бодоод хэдэн ярианы сэдэв бодчих. Тэр юм ярихгүй байвал (хоёул чимээгүй байх эвгүй нөхцөл байдлаас зайлсхийхийн тулд) түүнээс бодсон зүйлийнхээ тухай асуу, хариулаад дуусахаар нь өөрийнхөө хувьд ямар гэдгээ ярь. Жишээлбэл нэг номны тухай, сонирхдог зүйлийнхээ тухай, сүүлд үзсэн киноныхоо тухай, ямар төрлийн дуу сонсдог тухай, ажил, хичээлийнхээ тухай…

- Яана аа, би мэдэхгүй ш дээ. 
Тэр чамаас мэдэхгүй зүйлийн чинь тухай асуувал мэддэг юм шиг жүжиглэлгүйгээр мэдэхгүй гэдгээ шууд л хэл. “Өө би тэр талаар нэг их мэдэхгүй ээ, гэхдээ би тийм юмны талаар бол сайн мэднэ шүү” гэж хэл. Эсвэл сул талаа давуу тал болгож, өлгөж аваад өөдөөс нь тэр талаар нь лавшруулж асуу. Эрчүүд мэддэг гэдэгтээ итгэлтэй байдаг зүйлийнхээ тухай ярихдаа хэзээд баяртай байдаг.

- Ер нь ямар байх ёстой юм?
Яг тийм ийм байх ёстой дүрэм гэж байхгүй. Хүн хүнээсээ л шалтгаална гэдэг зүйл л энд хэрэгжинэ. Тиймээс хамгийн гол нь түүнд таалагдах гэж хэтэрхий битгий хичээ. Эцсийн эцэст түүнд таалагдах гэж хичээн бий болгосон чиний хуурмаг дүр биш жинхэнэ “чи”-д л татагдах нь үнэ цэнэтэй учраас анхнаасаа л өөрөөрөө бай. Чиний ичимхий зан ч түүнд таалагдаж мэдэх учраас зарим нэг зүйл дээр ичихээсээ битгий эмээ. Бас чи түүнийг түрүүлж болзоонд урьсан гээд өмнө нь бөхөлзөж, таалалд нь нийцүүлэх гэж бөндөгнөх ёсгүй. Тэр чамд зүгээр л таалагдсан болохоос биш тэр хүссэнээрээ аяглах ёстой гэсэн үг биш. Өөрийгөө ч мэддэг, хайрладаг гэдгээ түүнд харуулаарай.


Ичимхий бүсгүйн болзооны удиртгал
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex