“ТВ коктейль” жанраа сольж, драмын төрөлд хүч үзэж буй нь зарим үзэгчдийн дунд эргэлзээ төрүүлсэн ч илүү олон үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа. Хошин хөтөлбөрөөр нэрд гарсан эрхэм коктейльчдын “Хоёр ертөнцийн буудал” нэртэй драмын жүжиг ирэх сарын еснөөс эхлэн өдөр бүр 19 цагаас УДБЭТ-т тоглож эхлэх юм. Мэргэжлийн урлаг мэргэжлийн тайзан дээр л байх ёстой гэдэг утгаараа дуурийн театрыг сонгон тоглох болсон “ТВ коктейль” хамтлагийн захирал А.Өнөржаргал “гадуур хувцастайгаа, бээвийж суугаад үздэг ихэнх шоунуудаас өөр шүү” хэмээн зориуд анхааруулсан нь учиртай. Магадгүй та А.Өнөржаргал, Д.Энхбаяр, Н.Цэнд-Аюуш, Ц.Батхуяг, Б.Навчаа нараас бүрдсэн уран бүтээлчдийн бүрэлдэхүүнийг хараад инээдмийн жүжиг байна гэж андуурч болох юм. Тэгвэл зориуд сануулан хэлэхэд “Хоёр ертөнцийн буудал” бол сэтгэлгээний драмын жүжиг, цэвэр сонгодог уран бүтээл гэсэн шүү. Хошин урлагийн жүжигчид хэрхэн хувирч, сонгодогоор төрөхийг хараарай.
Facebook хуудасаар нь Энд дарж зочлоорой!