Том Крузийн болзоот бүсгүйд Назанин Боньяди тохирно

Ирэх 10 дугаар сард уншигчдын хүртээл болох “Vanity Fair” сэтгүүлд нэрт жүжигчин Том Крузийн талаар нэгэн сонирхолтой өгүүллэг гарчээ. Учир нь эрдэмтэд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалгаа хийж, түүнд яг тохирох болзоот бүсгүйг нь тогтоосон явдал юм. 2004 онд эрдэмтэд жүжигчин залууд төгс тохирох эмэгтэй нь Назанин Боньяди мөн гэж үзжээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Боньяди нь Иранд төрж, Лондонд өсч том болжээ. Эрдэмтдийн санаачилгаар хосууд 2004 оны 11 дүгээр сараас 2005 оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд болзож байсан аж. “Vanity Fair” сэтгүүлийн уламжилснаар Боньяди нь Крузтэй танилцахаас нэг сарын өмнө буюу 2004 оны 10 дугаар сард өдөр бүр судалгаанд хамрагддаг байжээ. Тэрээр бүхий л холбоо харилцаагаа таслан, дарс хэрэглэхээ больж, найз залуугаа ч орхиж байжээ.

      Эцсийн дүнд тэрээр Крузт дурласан байна. Судалгааны хүрээлэнгийн цуврал хэд хэдэн удаагийн үйл явдлын дараа Боньяди, Круз нарын харилцаа шийдвэрлэх үедээ ирсэн байна. Харин энэ бүх явдлын дараа Крузийн гэрт амьдарч байсан Боньядиг хүчээр орхиход хүргэж, Судалгааны хүрээлэнгийн төвд аваачсан байна. Дараа нь түүнийг Флорида дахь өөр нэгэн судалгааны төвд шилжүүлжээ. Судалгааны ажилтан Хаггисийн и-мэйлд дурьдсанаар Боньядиг гурван жилийн турш судалгааны төвд байлгасан гэнэ. Эрдэмтдийн туршилтынхаа явцад олж мэдсэнээр Боньяди нь Том Крузт хамгийн ихээр тохирох бүсгүй гэнэ. Олон сар жилээр хийсэн туршилтын үр дүн ийм дүгнэлтэнд хүрчээ. Олон жилийн өмнө нууцаар хийсэн энэ туршилтын дараа Боньядиг энэ тухай бусдад мэдэгдэхийг хориглож байжээ. Харин өнөөдөр ил тод болсон энэ явдлын талаар Том Круз хараахан мэдэгдэл хийгээгүй байна.
Б.Бурмаа

www.noyon.mn продвижениеdeeoaracerпрога для взлома одноклассников скачать бесплатноmacbook 17 дюймовкредит для бизнеса втб банкcasino online streamtop escortsmega casinoThe free dictionary ukподъем на килиманджаро полезная инфабанк возрождение оформить кредитную картутур отдых в танзанииперелет килиманджаро ценатанзани¤ турыдоговор краткосрочного займа скачатьзанзибар билеты ценаchristenings caricature in new yorkКупить хорошую керамическую кастрюлюколлекция аксессуаров для ваннойоформить загранпаспорт в харьковеполотенцесушитель водяной для ваннойрадиатор ценапостройка дома под ключ ценаоптимизация и продвижение сайтаавиабилеты из харькова в турцию цены


Том Крузийн болзоот бүсгүйд Назанин Боньяди тохирно
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.