Яах уу: Хадмын чинь үйлдэл таалагдахгүй бол…

df59096f4d6385bcbdaff331999afd38

“Хадам ээжээс холхон бай” гээд нэг сайхан дуу байдаг даа, цаад караокед чинь гэдэг үг санаанд орчихлоо. Ийм дууг яагаад зохиосон юм бол, хадам ээж нар бүгд л муухай ааштай, муу хүмүүс байдаг гэж үү? Миний таньдаг бүсгүй хадам ээжийгээ хадам биш ээж л гэж дууддаг, бас хүмүүст хэзээ ч ээжийнхээ талаар муу үг цухуйлгаж байгаагүйн дээр хадамтайгаа маш сайхан харилцаатай байдаг.

Түүнээс олон бүсгүйн учрыг нь олж чадаагүй зүйлийг яаж ийм аятайхан зохицуулдаг тухай нь асуухад “Өөрт нь сайн ханддаг хүнд хэн ч муухай аашилж чаддаггүй юм, бас тэвчээр хэрэгтэй” л гэж хэлсэн.

Заза гол асуудалдаа оръё. Шинэхэн бэрд хадам ээжийн сайн санаж хийж байгаа үйлдэл таалагдахгүй бол яах вэ? Жишээлбэл хүүхдэд чинь хэт халуун хоол өгөхгүй гэсэн дээ амандаа зажилж өгөх, та хоёрыг эвлэрүүлэх гэж хувийн асуудалд чинь хэт их орох, чамайг завгүй байгаа болохоор эзгүй хойгуур гэрийг чинь цэврэлчихсэн байх гэх мэт.

Сөрөг шийдэл: Тусламжинд нь дургүйлхэж хадам ээжийгээ гомдоох, загнах, нөхөртөө гомдоллож уурлах.

Эерэг шийдэл: Өөртэй нь ярилц эсвэл нөхөртөө хэл. Тусалж байгаад нь ямартай ч талахрсанаа илэрхийлэх хэрэгтэй. Дараа нь “Ээжээ, би гэрийн ажилд сайн суралцахыг хүсч байна, хамгийн сайн багш бол практик нөхцөл байдал гэдэг шүү дээ. Намайг ямар ч санаа зовох зүйлгүй байтал та минь халамжлаад байгаа болохоор би муу бэр болоод байгаа юм шиг санагдаж байна” гэх мэт хэлээрэй. Бэрийнхээ үгнээс хүүгийнхээ үгийг илүү тусгаж авах нь ойлгомжтой учраас нөхрөөрөө хэлүүлээд үз. Хов зөөсөн маягаар хэлвэл бүр ч хэцүү байдалд орох болно. Харин “Ээж ядарч байгаа байх даа, би уг нь хийчихэж болно шүү дээ, ээжийг амраая”, “Амаараа хоолоо зажилж өгөх нь хеликобактер дамжих нөхцөл болдог гэсэн. Ээжид ч өөрт нь муу шүү дээ. Миний хайр ээжид нэг дамжуулаад өгөөч.” гэх мэтчилэн ээжид нь санаа тавьж байгаагаа илтгэж хэлвэл илүү үр дүнтэй байх болно.

Яагаад ингэх ёстой гэж? Хадам ээж чинь чамаас хэдэн насаар ахмад бас нэгэн бүсгүй хүн. Жижиг сажиг зүйлд хэзээний л санаа тавьж явдаг, хайртай хүүдээ сайн сайхныг хүсч байдаг эмэгтэй хүний зан түүнд ч гэсэн байж л байгаа. Ялангуяа хамгаас хайрт хүүгийнх нь амьдрал түүнд чухал байх нь ойлгомжтой. Түүнийг эхлээд ойлго, ойлгохын аргагүй байсан ч ядаж ойлгож буй мэт дүр эсгэ. Тэгээд өөрийнхөө бодлыг хэлээрэй. Ямартай ч аль аль талдаа хохиролгүй байхад анхаараарай.


Яах уу: Хадмын чинь үйлдэл таалагдахгүй бол…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex