Эрэгтэй хүнийг сонжих 5 шинэ шалгуур

26073716-1547257012019241-8778426924071387136-n-91ca80b1c3e9ecb6a89ca381acb17f8b

Мөнгө, хөрөнгө чинээ, эрх мэдэл, өөгүй төгс царай яг үнэндээ юуг илэрхийлэх билээ? Чамайг “юу ч үгүй” энгийн байхдаа ч татахгүй, тэгсэн хэрнээ ярьсан зүйлийг чинь гүйцэд ойлгодоггүй дүйнгэ залууг шууд л “хаяж” орхино гэдэгт итгэлтэй байна. Харин хэд хэд уулзсан мөртлөө түүнийг өөртөө тохирох эсэхийг шийдэж чадахгүй байгаа бол чамд туслая. Дараах таван шалгуураар түүнийг сонжоод үзээрэй.

• Сонсдог дуу
Нийтлэг дуунуудад дуртай залуусыг онцгүй гэх гээгүй юм шүү. Зүгээр л өөрийн гэсэн онцгой “playlist”-тэй эрэгтэй хүн хичнээн сэтгэл татам болохыг хэлэх гэсэн юм. Хэрвээ тэр юу сонсох дуртайгаа мэддэг, нэг төрлийн хөгжимдөө өдийг хүртэл үнэнч хандсаар ирсэн бол амьдралын ихээхэн идэвхтэй, хүн болгонтой адилхан байх дургүй эр хүн байж мэднэ. Түүний mp-нд чиний мэддэггүй, гэхдээ нэг сонсоод л таалагдах дуунууд олон байвал түүнтэй хамт байх тусам чи өөрийгөө шинээр нээх болно гэдэгт итгээрэй. Гоё хөгжим сонсдог хүн болгонд ямар нэгэн үнэхээр сайхан чанар байдаг гэдэгт итгээрэй.

• Чам руу бичдэг байдал
Мессэжийг нь уншаад инээмсэглэдэг, эсвэл хариу бичихээр яардаг эсэхээ шинжээрэй. Мөн түүний чам руу бичдэг бичиглэлийн хэлбэрийг нь ч гэсэн анзаар. Яагаад гэвэл хүний сэтгэхүйн түвшин яаж бичдэгээр нь илэрхийлэгддэг юм. Хэрвээ чи насанд хүрсэн хүний ёсоор, жинхэнэ эр хүн хүсэж л байгаа бол “Ji uneheer uulhun kkk” гэж /Тоглоомоор биш шүү/ бичдэг залууг дахин нэг бодоод үзээрэй.

• Гоо сайхны мэдрэмж
Адилхан загварын мэдрэмжтэй биш юм аа гэхэд чиний хичээн хувцасласныг бишрэн хараад “Чи үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна” гэж хэлдэг залууг сонгоорой. Тийм л залуугийн төлөө өдөр болгон хөөрхөн, өөр харагдах ямар урамтай! Гэрлээд 10 жил өнгөрсөн ч, эмэгтэй хүнд гоёж гоодож тольныхоо өмнө эргэлдэх хүслийг үргэлж төрүүлж байдаг эрчүүд гайхалтай.

• “Амар” байдаг эсэх
Түүнтэй харилцахад амар байх, түүнтэй уулзахад амар байх, ойлголцоход амар байх, инээлгэхэд амар байх, сэтгэлийг нь засахад амар байх эсвэл чамайг амар байлгадаг ид шид түүнд байна уу гэдгийг хараарай. Хажууд нь байхад дээрхээс аль нэг мэдрэмж нь төрж байгаа бол түүнийг нэг шат ойртуулахад гэмгүй байж мэднэ шүү.

• Хошин шогийн мэдрэмжийн зохилдолгоо
Жил ирэх тусам л хүнд хошин шогийн мэдрэмж хичнээн хэрэгтэй болох талаар ойлгож ирэх юм. Тоглоомонд чинь инээдэггүй, чамаар хэд хэд тайлбарлуулж байж муухан мушийдаг залууд тэгтлээ их найдах хэрэг байгаа гэж үү? Түүний ярьсан онигоонд чи хүчээр өөр зүйл бодож инээдэг тохиолдолд ч бас. Хошин шогийн мэдрэмж адилхан байх тусам та хоёрт инээлдэх зүйл олон гарна. Хамтдаа инээлддэг хүмүүс хамтдаа урагшилж чаддаг гэдэг үг бий.

Эмэгтэй хүн чихээрээ дурладаг нь үнэн. Сэтгэл мэдрэмжийг чинь эзэмдэж чадсан залууг л азтай эр хүн болгоорой бүсгүй минь.


Эрэгтэй хүнийг сонжих 5 шинэ шалгуур
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex