Чапаев, Петька хоёр сургуульд орох гээд шалгалт өгөх гэтэл заавал “Миний чөлөөт” цаг сэдвээр зохион бичлэг хийх хэрэгтэй болов. Мань хоёр зохион бичлэг яаж бичдэг талаар ямар ч ойлголтгvй байсан болохоор хорооныхоо комиссараас очиж лавлажээ. Тэр хоёр чөлөөт цагаараа архи уух, хvvхэндэх хоёроос өөр зvйл хийдэггvй байсан тул цаадах нь шууд байгаа байдлаар нь биччихээр дэмий, архи уудгаа “ном уншсан” хvvхэндэснээ ”загасанд явсан” гээд биччих гэсэн утгатай зөвлөгөө єгчээ. Ингээд Чапаев ийм нэгэн зохион бичлэг бичжээ. “Петька бид хоёр чөлөөт цагаараа голдуу ном уншдаг болохоор тэр өглөө ч гэсэн мөн л уншсан номноосоо болж толгой хагарах шахам өвдөөстэй босч ирлээ. Тэгээд уншсан номныхоо хавтсыг цуглуулж тушаагаад нэг жижигхэн ном аваад хурдхан гэгч нь уншчихаад анги руугаа явж байтал замд хорооны комиссар тор дvvрэн ном барьчихсан явж таардаг байгаа. Нөгөөхийг нь штабт орж бvгдийг нь уншиж дуустал орой болж байв. Тэгээд дан ном уншаад байх дэмий гэж ярилцаад загасчлахаар гарлаа. Тэгээд загасчилж би нэг туранхай урт загас, Петька нэг их бvдvvн богинохон загас нэг нэгийг барив. Гэтэл хорооны комиссарт загас баригдаж өгөхгvй баахан зовоож байснаа нэг хавтгар, ямар ч галбиргvй загас таардаг юм байна. Гэтэл маргааш нь хорооны комиссарын уурга эвдрээд засуулах гэж бөөн юм болоод хоёр сарынхаа цалинг өгч билээ”.
Нөхөр их л мөрөөдөлд автсан шинжтэй:
-Би урьд өмнө нь хэзээ ч байж vзээгvй, нэг тийм газарт очиж хэзээ ч хийж vзээгvй зvйлээ хийж vзэх юмсан гэхэд эхнэр нь:
-Алив тэгвэл хоёулаа гал тогооны өрөө рvv орж сав суулга угаах уу? гэв.
***
-Та зөндөө олон $$$$$-тай болмоор байна уу? Тэгвэл танд гэж хэлэхэд vvн шиг хялбар зvйл гэж vгvй. Та Shift товчлуурыг дарсан чигтээ 4 товчлуурыг удаан гэгч нь дарах хэрэгтэй.
***
Интернэтэд шинэ төрлийн вирус гарчээ. Хэрэглэгчийн хогийн савыг дураараа ухаж, устгасан бvхнийг эргэн сэргээдэг энэ вирусыг «Траншейны товарищ» гэдэг гэнэ.
***
«Та интернэт ашигладаг уу» гэсэн сэдвээр санал асуулга явуулахад хамрагдсан хvмvvс 100% «тийм» гэсэн хариу өгсөн нь манай улсад харилцаа, холбооны шинэ технологи ямаршуу тvвшинд хөгжиж байгааг харуулсан хэрэг юм. P.S. Санал асуулгыг интернэтээр явуулсан байна.
***
Вовка хvv уйлж сууна.
-Ээж аавыг гахай гэсэн. Аав ээжийг тахиа гэсэн. Тэгэхээр би хэн болж байна вэ?
***
Хөл хvнд ээж нь Вовкагаас асууж байна гэнэ:
-Миний хvv эрэгтэй дvvтэй болмоор байна уу, эмэгтэй дvvтэй болмоор байна уу?
Вовка: Таны гэдэс чинь эвгvй харагдана гэж айхгvй байгаа бол би гоё унадаг дугуйтай л болмоор байна.
***
– Вовка ширээний ард суучихсан хичээнгvйлэн зураг зурж байв.
– Миний хvv юу зурж байгаа юм бэ?
– Таныг зурж байна.
– Муугvй л зурж байна. Хуvе чи яагаад vсийг маань цэнхрээр будаад эхлэв ээ.
– Халзан будаг гэж хаа харсан юм бэ та.
***
Эхнэр нөхөр хоёр гурван ихэр хүүхэдтэй болжээ. Эхнэрийнх нь найз нь зочилж ирж байна гэнэ.
Зочин:
-Яанаа танай гурван ихэр чинь ямар хөөрхөн юм бэ? Та хоёр яаж ингэж нэг хэвэнд цутгачихсан юм шиг ав адилхан хийсэн юм бэ?
Нөхөр: /нэлээд уцаарласан байртай/
-Хүсвэл хэвийг нь үзүүлж болно шүү…
***
Говьд нэг эр мөлхөнө. Ангаж цангажээ. Тэгтэл нэг жvрж олж. Тэгээд идэх гэтэл нэг хvvхэн хvрээд ирж. Тэр хvvхэн хэлж гэнэ.
-Чи надад тал жvржээ өгчих. Тэгвэл би чиний хvссэнийг биелvvлнэ. Эр тал жvржээ өгөөд хvvхнийг эрхэндээ оруулав.
Асуулт: Эдгээр эр эм хоёр ямар vндэстэн бэ?
Англи эр: Эм нь ямар vндэстэнг мэдэхгvй. Эр нь бол англи vндэстэн байна. Учир нь жинхэнэ жентельмэн л цангаж vхэх гэж байж олсон жvржийнхээ талыг эмэгтэй хvнд өгнө.
Франц эр: Эр нь ямар vндэстэнг мэдэхгvй. Эм нь бол франц vндэстэн байна. Учир нь франц хvvхнvvд жvржид нугасгvй.
Еврей эр: Эм нь ямар vндэстэнг мэдэхгvй. Эр нь еврей vндэстэн байна. Яагаад гэвэл зөвхөн еврей эр л говиос жvрж олж чадна.
Орос эр: Хоёулаа л орос байна шvv дээ. Орос эр л vхэх гэж байсан ч хvvхэнтэй унтана. Бас орос хvvхэн л тал жимсээр хvнтэй унтана.
***