Хүний хүн /өгүүллэг/

31346f312a5e28be5fa8b0783ab496e1

Галт тэрэг нэг хурдаа авч, нэгэнтээ саарах хэрнээ нэгэн хэмнэлтэйгээр урагшилна. Энэхүү галт тэрэгний амралтын вагоны өрөөнд тухлан суусан Намжаа элдвийг бодон, урсан өнгөрөх уудам талыг цонхоор ширтэн явна. “Өдрийн вагонд хүн бараг явдаггүй гэдэг үнэн юм даа.

Ганцаараа явах ч нэгэн бодлын сайхан байна шүү, намуухан сэтгэл тайван” хэмээн бодох зуур “Цаг хугацаа гэдэг амархан юмаа. Саяхан л годгор охин гүйж явсан, жарын талыг наслах хаа ч билээ гээд инээдэгсэн, гэтэл одоо гуч нилээд гарчихсан явж байдаг. Энэ муу жаравгар шар охин минь 17 хүрчихээд байхад арга ч үгүй юм даа. Ингэхэд Рагчаа ер нь хаа явдаг юм бол. Нутгаасаа эрт гарсан. Би ч эрт гарсан даа. Их л богинохон учрал байсан, гэхдээ их хайртай байжээ, одоо бодоход”…
Арван жилийн сургуулиа төгсөөд Ачит багш нараа санаж явъя… хэмээн гэгэлзэн дуулах төгсөгчид амьдрал өөд яарч буй нь илт.
-Чи багш болох нь болно л доо. Харин би л сургуульд явахгүй байх аа даа. Хот газар очоод чи намайг мартах байх.
-За яалаа гэж дээ, чи намайг тэгэж боддог юм уу, муухай амьтан гэж хошуу цорвойх Намжаа Рагчааг хэзээ ч мартаж чадахгүйгээ хамгийн сайн мэдэж байсан болохоор чихэнд нь аяархан “Хайртай” гэж хэлчихээд ичингүйрэн цааш гүйчихэв.

Хашааныхаа гадаах модон сандал дээр томоос том тэргэл сарыг харж суусан Намжаад Рагчаагийн ирж яваа нь ч тод харагдав. Тамхины улаан гал улалзуулан алхаж яваа түүнийг харчихаад “Бас тамхи татаад байгаа шүү, аавдаа баригдвал яана гэж бодож байгаа хүн юм бол доо” гэж бодонгоо инээмсэглэн өөдөөс нь алхав. Рагчаа нэг л дүнсгэр, урьдынхаас өөр байлаа.
-Яагаад ийм сон байгаа юм бэ?, яасан?
-Зүгээрээ яав л гэж, чи намайг хүлээж байсан юм уу? Би хойшоо Түвдэн ахынх руу явж байсан ш дээ -Худлаа яриад бай, дандаа яагаа их зан гаргаж байдаг юм, аав болчихоод бас ингээд л байх уу?
-Аав болох хаа байнаа, дөнгөж 18-тай байж.
Намжаа хэсэг чимээгүй алхалж байснаа “Чи аав болсоон” гэж гэнэтхэн хэлэв. Намжаа Рагчаагийн нүүрэнд баяр тодрохыг харахыг хүссэн боловч, тэргэл сар түүний нүүрний хувирал дахь аз жаргалыг харуулж чадсангүй юу, аль эсвэл огт баярласангүй юу гэдгийг Намжаа тэрхэн мөчид ойлгосонгүй.

-Чи юу яриад байнаа, юу гэж тийм юм байдгийн, би лав мэдэхгүй гээд хэсэг чимээгүй зогсонгоо “Одоо гэртээ ор ор, би Түвдэн ахынх руу явлаа” гээд цааш алхалчихав. Тэрхэн мөчид Намжаа юу хэлэхээ мэдэхгүй, гадас шиг л хөдөлж чадахгүй нам зогчихоод түүний явахыг араас нь харан зогсохдоо Рагчааг дуудах гэсэн боловч дуу нь ч гарсангүй. Өр нь зангираад, нулимс мэлтэлзээд, нүүрээ даран чимээгүйхэн мэгшлээ. Унтах гэсэн боловч унтаж чадахгүй “Яанаа би, за маргааш л дахиад Рагчаатайгаа уулзъя, сая их цочирдсон байлгүй дээ” гэж элдвийг бодсоор нэг мэдэхэд унтчихсан байлаа. Хичээл амарчихсан, төгсөлтийн шалгалтуудаа өгөх дутуу байсан болохоо Намжаа бараг үд хүртэл унтчихсан байлаа. Сэрээд хэсэг хэвтэж байтал аав нь хажуу айлын Ганбаа ахтай хуучилж буй сонсогдов.

-Хэн мэдэх вэ, Нутаг усныхандаа ч хэлэлгүй, нэг л өглөө нүүчихдэг хачин улс юмаа. Үгүй бүр ямар ч сураг сонсогдоогүй шүү дээ.
-Харин тийм ээ. Өчигдөр л шийдсэн юм байх. “Ганц хүүтэйгээ өтлөж байна, муу хүүгээ харахаар санаа зовох юм, амьд сэрүүн дээрээ ах дүүгээ бараадъя гэж бодоод байна” гээд нэг удаа ч ярих нь ярьсан шүү. -Ачаа бараа гээд байх юм байх биш дээ, ажил төрлийн асуудлаа нугална гэж юу байхав. Тэгээд л явж. Энэ хүүгээ сургуулийг нь яах гэсэн хөгшин юм бол доо. Ээ мэдэхгүй. Гэхдээ энэ Рагчаа номын мөр хөөх хүн ч биш дэгээ.
Намжаа Рагчаа гэдэг нэрийг сонсоод “Аав одоо юу яриад байнаа, Рагчаагийнх нүүсэн юм байх даа “гэж бодоод
-Аав аа, та хэнийг нүүсэн гээд байгаа юм бэ? гээд нөгөө өрөөнөөс хашгирч хэлэнгээ өөрөөс нь ямар их дуу гарч байгаад гайхав.
-Танай ангийн хүүгийнх өглөө нүүсээн.
-Хэнийх вэ?
-Золиг чинь юундаа хашгичаад байгаан хар нүд нээв үү үгүй юу муухай хашгичаад л. Рагчаа танай ангийн Рагчаа…
Намжаа энэ үгийг сонсоод босон харайж, даашинзаа углаад хар хурдаараа гэрээс гаран гудамж дундуур гүйлээ. Тийм ээ. Гэрийн буйр нь харлан хашааных нь хаалга дэлгээтэй чигээрээ сэрчигнүүр салхинд муухай чийхран дуугарч байлаа. “Үгүй ээ яаж байгаан бэ, Хаашаа нүүчихсийн бэ, Рагчаа” өвдөг нугалан газар сөхөрч зогсоо зайгүй урсах нулимсаа арчих ч тэнхээгүй уйлсаар л…

Хар багаас ээжийгээ алдсан Намжаа аавтайгаа хоёр ахтайгаа өссөн айлын ганц охин. Хэвлий доторхи үрээ өрөвдөөд, ээж минь байсан ч болоосой, ядаж эгчтэйсэн болоосой гэж шаналсаар л. Тэгвэл хэлэхсэн, яагаад би ээжгүй, эгчгүй юм бэ гэж хувь заяандаа гомдоллоно. Үхрийн саравчин дээр гарчихаад, ингэхээр зулбачихдаг гэсэн гээд хэд хэд үсэрч үзсэн ч дараа нь хачин их харамсаад уйлна. Ингэсээр төгсөх шалгалт, элсэлтийн шалгалтаа ч өгснөөр УБДС-ийг авснаар аавынхаа магнайг хагалахаа шахав. Намжаа гэдсээ томрохоос өмнө хот орохын л хүслэн болов. Аавыгаа өдөр бүхэн шална, аавынх нь төрсөн дүү хотод байдаг болохоор хичээлдээ орохоос өмнө тэднийд жаахан дасаж байгаад сургуульдаа оръё л доо гэнэ. Ингэсээр аавыгаа зөвшөөрүүлж чадсан Намжаа Рагчааг явснаас яг сарын дараа Улаанбаатар хотыг зорьсон юм. Эгчийндээ ирснийхээ маргааш л авга ахынхаа зоогийн газарт зөөгчөөр оров. Ороод 3 хоносны дараа өдөр бүхэн орж ирэн булангийн ширээнд суудаг цагаан залуу өөрийг нь ажаад байгааг мэдсэн юм. Гэхдээ огт мэдээгүй дүр эсгэсээр. Тэр өдөр орой тараад гараад явж байтал өнөөх залуу гэнэтхэн хаанаас ч юм гарч ирээд
-Уучлаарай чамтай танилцаж болох уу. Чи надад үнэхээр их таалагдсан гэсэн юм. Энэ өдрөөс хойш залуу өдөр бүхэн ирнэ. Намжаа ч царайлаг, тэгээд бас баян айлын бололтой ганган залууд татагдаж ердөө 10 хоногийн дараа өвөрт нь орчихсон юм. Энэ залуу Намжаагийн хувь тавиланг тосоод сууж байсан шиг санагддаг аж. Тэд ханилаад 18 жил болжээ. Гэхдээ өнөөдрийг хүртэл охиныгоо өөрийнхөө хүүхэд гэдэгт бат итгэж, ямар ч хар аваагүй Баясаадаа өөрийнх нь хүүхдийг төрүүлж өгөхсөн гэж өчнөөн дахин бодоод ч Намжаа жирэмслээгүй аж. Хэзээ нэгэн цагт энэ үнэн задрахвы гэж айдаг ч, өөрийнх нь үргэлжлэл болох үр хүүхдээ үзэж чадаагүй Баясаагаа хараад хачин их өрөвдөж хайрладаг ажээ. Юм гэдэг сонин. Илүү тээлттэй ч гэж эмч хэлээгүй, намжаа охиноо 9 сар биш 10 сар тээж байгаад төрүүлснийгээ тэнгэрээс ээж минь харж байсан болохоор тэр байх даа гэж өмөлздөг аж. Хадам аав ээж нь Намжаад туйлын сайн. Айлын ганц хүү болохоор ганц бэрээ хайрлахгүй гээд ч яахав. Нялх үрийг нь түүртэх юмгүй өсгөлцөж, Намжааг ганц ч жил өнжөөлгүй Их сургуулийг нь дүүргэсэн аж. Бурхнаас хайрласан хань Баясаадаа дэндүү их өртэй гэж бодохоор л Намжаагийн дотор урагдах шиг болно.

Галт тэрэг Зүүнхараа өртөөн дээр зогсож байгааг сая л анзаарсан Намжаа галт тэрэгний буудал үймж шуугисан олныг хараад бодол нь сарнив. Баруунхараа ч дөхөж байна.
-Аа энэ байх шиг байна. Тийм ээ зөв 18 дугаар… гэх дууг сонсоод эргэн харахад албаны цүнх барин хослол өмссөн өөрийнх нь үе бололтой залуу ороод ирлээ.
-Сайн байна уу?
-Сайн сайн байна уу. Та бид хоёр цуг явах нь дээ. Үе тэнгийн сайхан ханьтай боллоо хэмээн аальгүйтэн инээх инээд нэг л танил санагдав. Гэхдээ гаргаж байгаа энэ аальгүй ааш хэзээ ч Рагчаад байгаагүй атлаа Рагчаатай яасан адилхан хүн бэ?
-За хаа хүрч явна даа .Сайхан бүсгүй минь
-Баруунхараа
-Ажлаар уу ? Амралтаар уу? Нэг газар оччих нь дээ. Их хувь заяа биш гэж үү? Гээд дахиад аальгүйтэв. Тэгснээ нэр ус хэнсэн билээ дээ.
-Намжаа гэж хэлээд түүний нүүрний хувирлыг ажлаа.
Огт хувирсан шинж алга.
-Рагчаа намайг Рагчаа гэдэг. Намжаа гэдэг нэг хүнийг таньдаг байж билээ.
-Тийм үү. Их онцгой танил уу?
-Үгүй дээ, арван жилийн ангид нэг анги байсан. Яахав анх намайг эр хүн болгосон болохоор нэр нь ойрхон сонсогдоод гээд мар мар хийн инээв.
Намжаа түүнийг Рагчаа мөн гэдгийг хэдийнээ таньсан. Дотор нь үргэлж харанхуйлаад явдаг байсан бөөн хар юмыг тэр “Анх намайг эр хүн болгосон болохоор нь” гэдэг үгээр балруулдчихмаар байлаа.

-Ингэхэд чамайг их харсан санагдаад байна. Энд тэнд танилцсан хүүхнүүд их болохоор хольж сольчих гээд байх юм аа гээд том алтан бөгж зүүсэн гараараа хөлсөө нэгэнтээ шувтрав.
-Үгүй байх аа. Би таныг огт хараагүй юм байна.
-Тэгвэл ч сайн л хэрэг болж байгаа нь тэр.
Намжаа цүнхнээсээ нөхрийнхөө захьсан хуулийн зуузаан номыг албаар гаргаж ирээд:
-Уучлаарай би уншиж судлах юм жаахан их байнаа. Хүсвэл та сонин унших уу . Надад байгаа. -Үгүй үгүй, би танд саад болохгүй ээ, ийшээ вагон ресторан орно.
“Миний хань хүлээгээд сүйд болж байгаа даа. Баруунхарааг их сайхныг нь гайхаад ажлаар явсан атлаа ганцхан хоноод л санасан гэж дуудаад байдаг хачин хүн шүү. Хурдхан Баруунхараа дөхөөсэй дээ.” хэмээн бодохын сац өртөөн дээр удтал зогссон галт тэрэгтэй зэрэгцэн утас нь хангинав.
-Сайн байна уу?
-Сайн сайн байна уу?
-Намжаа би Дээгий эмч байнаа. Та хоёрт баяр хүргэе. Та жирэмсэлжээ.
Намжаад хэлэх үг олдсонгүй. Үүнээс сайхан мэдээ гэж хаана байхав. Баясаа руу хурдхан залгах гээд нүдэнд нь нулимс гялтганан хачин их сандран догдолж, төсөөлөхийн аргагүй их баяр хөөрөөр бялхаж байх хооронд Рагчаа гэнэтхэн:
-Намжаа, манай ангийн охин, энэ нүд таньдаг ч юм шиг
-Үгүй ээ би Рагчаа гэдэг хүнтэй энэ амьдралдаа таарч байгаагүй…
Байна уу. Миний ханиа юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Сая Дээгий ярьсан. Дөнгөж сая. Яагаав миний очдог. Тийм ээ би чамдаа хайртай. Тийм Тийм. Гээд хачин их аз жарглтай инээмсэглэж байлаа.

Эх сурвалж: 2012 он Ж.Амараа

Хүний хүн /өгүүллэг/
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex