Хөөрхөн хөхөө арчилдаг аргууд минь

e8373760f16c9228eb02c1891f5288ce

“Би хөхтэйгөө ярьдаг шд” гэж нэг найз маань хэлж байсан юм. Тэрүүхэн үедээ инээгээд л өнгөрсөн боловч утгыг нь сайн бодоод үзэхэд тэр үнэхээр эрүүл мэнддээ сайн анхаардаг байж. Бүр юуг ч орхигдуулалгүй шүү. Бид эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлэхдээ хөхнийхөө талаар ихэвчлэн мартчихдаг шүү дээ. Зовиурлахгүй л бол барагтай юм судалж, санаа тавьдаггүй.

Гэхдээ өдөр тутмын хэдхэн арчилгаа чиний хөхийг үргэлж залуугаараа байхад тусална. Хөхөө баярлуулж өнөөдрөөс эхлээд өдөр бүр түүндээ санаа тавьж байхын тулд ингээрэй:

Хөөрхөн болгохоосоо өмнө эрүүл эсэхт нь шалгалт явуулцгаая:
- Цээжээ нүцгэлээд, толинд харна. Гараа биеийн дагуу доош унжуулж, толинд харан хөхөн дээр овойж, хонхойсон, эсвэл арьс нь ямар нэг байдлаар өөрчлөгдсөн хэсэг байгаа эсэхийг сайн харж шалгана.
- Хоёр хөхний толгойг долоовор, эрхий хуруугаар ээлжлэн зөөлөн чимхэн, ямар нэгэн шингэн зүйл гарч байгаа эсэхийг үзээрэй.
- Хоёр гараа ташаандаа авч мөр, далаа урагшлуулж, дахин ямар нэг өөрчлөлт байгаа эсэхийг ажиглаж шалгана.
- Баруун гараа толгойныхоо ард авна. Зүүн гарын хурууны өндгөөр баруун талын хөхийг зөөлөн, дараа нь арай чанга тэмтэрч, ямар нэг зангилаа, бэрсүү байгаа эсэхийг үзнэ.

Харин энэ шалгалтын дараа:
- Бэрсүү
- Аль нэг хэсгийн хэлбэр өөрчлөгдсөн
- Аль нэг хэсгийн өнгө өөрчлөгдсөн
- Арьс нь цаашаа хонхойж орсон
- Цусархаг, идээрхэг ялгадас гарах
- Хавдсан
- Аль нэг хэсэгтэй үрэвссэн зэрэг зүйлс ажиглагдвал яаралтай эмнэлэгт хандаарай. Бүсгүй хүн бүрт байдаг эрсдлийг дайрч биш тойрч гарахад л эртнээс анхаарах хэрэгтэй.

Хөхнийхөө хэлбэрийг хөөрхөн болгоё:
1. Миний байнга хэрэглэдэг, маш үр дүнтэй арга бол хөхөө хүйтэн усаар шавшиж, иллэг хийн угаах юм. Шүршүүрт орох бүртээ төгсгөлд нь хүйтэн усаар хөхөө угааж, тойрог хэлбэрээр доороос дээш нь чиглэлтэй иллэг хийж заншаарай. 1-2 минут л болно. Биед чинь хэсэгтээ тааламжгүй санагдах ч хөхийг өргөх, чангаруулах, хэлбэрийг нь сайжруулах тал дээр мэдэгдэхүйц нөлөө үзүүлэхээс гадна цусны эргэлтийг сайжруулж, судасны ханыг бэхжүүлж, хөхний арьсыг уян зөөлөн болгож өгнө. Эсвэл сүүн мөсөөр хөхөндөө жин тавьж, иллэг хийж болно. Аль болох зөөлөн илээрэй, учир нь хөхний арьс маш эмзэг байдаг. Үүнийхээ дараа өтгөвтөр тэжээлийн тос түрхэхээ мартаж болохгүй шүү.
2. Зөөлөн үстэй сойзоор хөнгөн тойруулж иллэг хийнэ. Хөхний доод талаас, хөхний толгой, хүзүү рүү чиглүүлж массажлаарай. Энэ нь хөхний эд эсүүдийг цочроож, цусны эргэлтийг сайжруулдаг ач тустай. Мөн тосон маск бэлдэж тавьбал хөхний арьсыг чангаруулж, бодисын солилцоог идэвхжүүлдэг. 1 ширхэг өндөг, нэг цайны халбага чидун жимсний тос, мөн тийм хэмжээтэй зөгийн бал зэргийг нийлүүлж сайтар хутгаад хөхөн дээрээ тавьж хорин минут болгоод бүлээн усаар угааж авна.
3. Бөгтөр нуруу бол хөхний дайсан. Бөгтийж унжийх тусам л булчин нь хөгжөөгүй хөхний арьс амархан суларч унждаг. Үргэлж цэх байж, өөрийнхөө энгэр дээрх хоёр хонгорыгоо өргөж, товойлгож явцгаая.

Хөхийг хөөрхөн болгох дасгалууд:
Хөх нь өөрөө өөхлөг эд болон арьснаас бүтсэн байдаг бөгөөд түүнд булчингийн эс байдаггүй. Гэхдээ хөх нь цээжний булчин дээр суурилж, холбогдсон байдаг учраас тэр булчин сайн хөгжилтэй байвал хөх үргэлж өргөгдөж тогтсон хэвээрээ, чанга, сэргэр хэлбэртэй харагдах болно. Мөн цээжний булчингаа хөгжүүлснээр биеийн дээд хэсэг урагшаагаа тэвхийж, хөх үл ялиг томорсон юм шиг харагддаг давуу талтай. Тиймээс гар, мөр оролцсон дасгалуудыг байнга хийж, усанд сэлж байгаарай:
1. Сандал дээр эгц суугаад гараа тохойгоороо нугалаад дээш өргөж аль болох арагшаа болгоно. Энэ дасгалыг нэг удаад арваас доошгүй удаа хийнэ.
2. Цэх зогсож гараа урагшаа сунгаад хооронд нь ном хавчуулаад дээш доош хөдөлгөнө. Мөн арван удаа хийнэ.
3. Ойролцоогоор нэг метр орчим зайнаас хана руу харж зогсоод, гараа мөрний төвшинд урагш нь сунгаад алгаараа хана тулна. Дараа нь гараа тохойгоороо нугалж тохойгоо хананд хүргээд буцаад бэлтгэх байдалд орно. 20-оор гурван удаа хийнэ.
4. Гараа мөрний түвшинд урагш нь сунгаад усанд сэлэх маягтай огцом хөдөлгөөн хийнэ. 2 минут орчим хийгээд амарна. Нийт гурван ээлж хийнэ.
5. Тус бүр 3кг орчим гантел бариад дээш харж хэвтэнэ. Гантель байхгүй бол цэвэр усны саванд ус дүүргээд ашиглаж болно. Хэвтсэн чигтээ гараа хоёр тийш алдлаад буцаад зэрэг дээш нь өргөж нийлүүлнэ. Энэ дасгалыг өдөрт 8-аар гурван удаа хийнэ.
Амархан санагдаж эхлэх тусам бүх дасгалын тоо, болон жинг аажмаар нэмэгдүүлээрэй.

Эдгээрийг хийдэг болсноор чи хөхөндөө өмнөхөөсөө илүү хайртай болж, тэр ч чамайг улам гоо үзэсгэлэнтэй харагдуулах болно гэдэгт итгээрэй. Чи хөхөө яаж арчилдаг вэ?


Хөөрхөн хөхөө арчилдаг аргууд минь
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex