Холливүүдийн сайхан бүсгүйчүүдийн нэг, алдарт жүжигчин Скарлет Йохансон дэлхийн дээд амжилтыг эвдэн Гиннест тун удахгүй бичигдэх гэнэ.
Учир нь жүжигчин бусгүй маань кинонд тоглож олсон орлогоороо бүх цаг үеийн жүжигчдээс хамгийн ихийг хүүдийлэх гэж байгаа аж. Тэрээр дэлхийг байлдан дагуулсан “The Avengers” киноны хоёрдугаар ангид тоглож 20 сая ам.доллар авах гэрээ байгуулсан байна. Тиймээс Скарлетийн дансанд уг мөнгө шилжмэгц тэрээр Гиннест бичигдэж, дэлхийн түүхэнд нэрээ мөнхлөх юм.
Т.Нарантунгалаг