Өнөөдрийн байдлаар юу болж байгаа талаар мэдээлэл өгье.
Элэг, бөөр нь тун муу ажиллаж байгаа, мөн цус ихээр алдсан тул яаралтай элэг шилжүүлэн суулгах хэрэгтэй байна.
Мөнгө байх л юм бол Дөлгөөнийг маань Америкийн мундаг эмч нар босгоод л ирнэ! Нийт ойролцоогоор 750 сая төгрөг хэрэгтэй байгаагаас одоогийн байдлаар 2 хоногийн дотор 150 сая төгрөгийн хандив цугларсан байна.
Америкт суугаа мундаг залуус түүний жуулчны визийг өөрчилөн, даатгалд хамруулахыг хичээж байгаа гэж сонслоо. Хэрэв бүтвэл 200 сая төгрөг даатгалаас авах боломжтой болно. Тиймээс Монголчууд бидэнд 400 саяыг яаралтай босгох ажил үлдээд байна! Тиймээс бүгдээрээ улам их хичээж Дөлгөөндөө тусалъя.
Мөнгө босгох өөр олон арга хайж байна. Та нар минь бидний зохиох сагсны тэмцээнүүд, урлагийн шоу тоглолтуудыг бүгд ирж үзээрэй. Бид зүгээр нэг гуйлга гуйхгүй харин та бүхэнд хариу барих зорилготойгоор улам илүү ихийг хийхийг хүсэж байна.
Дөлгөөний маань эмчилгээний зардлыг олох сайн үйлсийн аянд хамтарч ажиллах хүсэлтэй байгууллагуудтай ямар ч аргаар, таны хүссэн нөхцлөөр хамтарч ажиллахад нээлттэй байгаа тул та холбогдоорой.
Жишээ нь:
Тэмцээний спонсор хэмээн танай байгууллагыг Монголын ихэнх телевизээр сурталчлах
Танай байгууллагын рекламд алдартай тамирчдаас тоглуулах г.м.
Ямарваа нэгэн бартерийн маягаар туслалцаа авах
#pray4dulguun Хаштаг хөдөлгөөн маань зөвхөн сагс сонирхдог залуучуудын дунд бус нийт орон даяар маш их хүчээ авсан хөдөлгөөн болж байна. Үндэстнийг хамарсан энэ хөдөлгөөнд албан байгууллага бизнес эрхлэгчдийг нэгдэхийг уриалж байна
Холбогдох утас:
Дасгалжуулагч А.Алтан-Очир 99009663
ОУХМ Д. Мөнхтүвшин 99063322
Алтансүхийн Алтан-Очир