Будант Альбионы нийслэл Лондон хотноо болсон Кэрри Тэйлорын дуудлага худалдааны үеэр Диана гүнжийн гурван даашинз 326 мянган долларын үнэ хүрчээ.
![](http://resource.wikimon.mn/wikimon/photo/2019/6/8904c5560129a5c6/88aeed00100910d0great.jpg)
Хатагтай Ди 1986 онд Персийн булангийн орнуудаар аялахдаа өмсөж байсан Elizabeth Emanuel-ын цэнхэр судалтай цагаан даашинз 133 мянган долларын үнэ хүрсэн бол Catherine Walker-ын даашинз, костюмыг 116 мянгаар авсан байна.
![](http://resource.wikimon.mn/wikimon/photo/2019/6/261cc94fd77024cf/1b0fff5a027e87eegreat.jpg)
Харин 1984 оны намар Royal Princess хөлөг онгоцыг усанд тавих ёслолд гүнгийн ахайтны өмссөн Jasper Conran-ы улаан ноосон хослол 78 мянган доллараар борлуулагджээ.
Эх сурвалж www.wikimon.mn