Төрсний дараах хөхний “хямрал”-ууд

ntransde9c3

Гаднаас хүн гар хоосон орж ирэхийн хооронд л “хямарч” орхидог эмзэг нандин хөхөндөө язарсан арьс, нэмсэн жингээсээ хамаагүй илүү анхаарал хандуулах ёстой шүү ээжүүдээ. Хагарах, хавдах, сүү оруулах зэрэг төрсний дараах хөхний хэд хэдэн хямралын учрыг яаж олохоо эндээс мэдээрэй.

Хямрал #1: Хөхний толгой хагарах
Хэрвээ хөхөө хөхүүлэх үед тасралтгүй өвдөөд байвал хөхний толгой хагарсны шинж юм. Хөхний толгой дараах шалтгаануудаас болж хагардаг:
- Жирэмсний хугацаанд хөхөө муу бэлдэх
- Хөхөө олон дахин угаах
- Хөхний толгойд элдэв зүйл дур мэдэн хэрэглэх
- Ангир уургийг оройтуулж амлуулах
- Хүүхдэд зөвхөн хөхний товчийг хөхүүлэх
- Хөхийг буруу саах, эсвэл огт саахгүй байх
- Жирэмсний сүүлийн 7 сард хөхний даруулга тогтмол хэрэглэх
- Бие махбодийн ерөнхий сулрал, амин дэмийн дутагдал

Хөхний толгой хагарсан үед маш их зовиурладаг ч, түүнээс нь болоод хөхүүлэхгүй байвал асуудлыг улам хүндрүүлнэ. Жижиг шархтай үед жийргэвч тавьж байгаад хөхүүлэхийг оролдох хэрэгтэй. Хэрэв шарх их том, цусархаг идээтэй бол хэсэг хугацаанд хөхүүлэх боломжгүй байдаг. Ийм тохиолдолд сүүг болгоомжтойгоор саванд сааж аван, хүүхдийг тэжээнэ. Хөхний толгой хагарсан үед:
- Сүүлний тос нимгэн хэрчиж халбаган дээр тавиад лаа юм уу асаагуураар дороос нь халааж, хагарсан хэсэгт халуунаар нь наах, эсвэл хайлсан тосыг толгой руу дусаах
- Зориулалтын тосон түрхлэг, эмийг нунтаглаж түрхэх
- Цайрын исэл түрхэх
- Витамин B12 түрхэх зэрэг аргууд хурдан эдгэхэд тус болно.

Хөхний толгой хагарахаас сэргийлэхийн тулд:
- Хөхөө үргэлж цэвэрхэн, хуурай байлгах.
- Эхний хэдэн дусал сүүг тунгааж, сааж авах. Ингэснээр сүү гарах цоргоны бичил биетүүд цэвэрлэгдэнэ.
- Аяган дотроо ариун цэврийн хэрэгсэл бүхий жийргэвчтэй хөхний даруулга зүүж, сүү их гарч норсон үед сольж байх хэрэгтэй. Энэ нь хөхийг хуурай байхад тусална.
- Жирэмсэн байх үедээ хөхөө сайн бэлтгээрэй. Шигдсэн толгойг нь имрэх зөөлөн татах, иллэг хийх маягаар гаргаж, нойтон алчуураар арчих, шүршүүрт цохиулах зэргээр хөхнийхөө толгойны эсэргүүцэх чадварыг сайжруулах хэрэгтэй.
- Хөхөө хөхүүлэхдээ зөвхөн шовгор товч хэсгийг биш, эргэн тойрон дахь толгойн нөсөөт хэсгийг бүрэн үмхүүлнэ. Тэгж хөхөхөд амархан болгохгүй бол, хүүхэд хүчлэн сорсноос толгой амархан хагарах шалтгаан болдог.

Хямрал #2: Хөхөнд сүү орохгүй байх, маш бага орох
Үрээ өлсгөхгүйн тулд жирэмсэн болсноосоо авахуулаад л хөхөө арвин сүүтэй болгоход анхаарал хандуулах хэрэгтэй.
• Жирэмсэн болсон л бол хүүхдээ сайн хөхүүлж байхын тулд хөхөө бэлдэх хэрэгтэй. Ялангуяа сүүлийн хоёр сараас эхлэн эмчээс зөвлөлгөө авч, өдөрт 1-2 удаа хөхөө агаар, наранд ил гаргах, кварцаар шаруулах, арчих зэргээр дасгалжуулж, витамин хэрэглэн, илчлэг тэжээл сайтай хүнсээр хооллож байх нь чухал. Ингэснээр хөх үрэвсэх, хөхний товч хагарах асуудал гарахгүй сайн талтай байдаг.
• Сүү багатай эх хангалттай сайн унтаж амарч, хоногт хоёр литр орчим сүү, шөл, шар будаатай цай зэргийг хэрэглэвэл сайн.
• Хүүхдээ хөхүүлсний дараа аяганы тал халуун цайг, тийм хэмжээний халуун сүүтэй хольж уун, цагаан гурилаар хийсэн талх эсвэл гурилан бүтээгдэхүүн идвэл сүү амархан бүрэлддэг.
• Мөн зүрх тань эрүүл бол хөхний дээр халуун алчуураар жин тавьбал хөхний булчирхай руу ирэх цусан хангамж их болж, сүү ороход нөлөөлдөг.
• Тодорхой цагийн хэмнэлтэй хөхүүлэх нь сүү цагтаа бүрэлдэх нөхцөл болдог. Жишээлбэл: Өдөртөө 3 цагийн, шөнөдөө 6 цагийн зайтай 20-25 минут хөхүүлэх гэх мэт. Мөн ямар ч үед сүүгээ шавхартал сайн хөхүүлэхийг хичээж байгаарай.
• Уурлаж хэрэлдсэн үед хүүхэд хөхүүлэхэд цаддаггүй учраас аль болох сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй. Хань ижил, гэр бүлийнхнээс ихээхэн шалтгаална шүү.
• Хөхүүлэхийнхээ өмнө 10 минут орчим хүүхдээ бодож, гар болон хөхөө угаахад сүү улам түргэн ундарч ивэлдэг.
• Хоёр хөхөө ээлжлэн ижил байдлаар хөхүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол хэмжээ нь өөрчлөгдөх шинжтэй байдаг.
• Миний хөх сүүтэй, би хүүгээ сүүгээрээ тэжээж чадна гэдэг итгэлтэй байх
• Ингээд ч сүү орохгүй байгаа бол кварцаар эсвэл өөр төрлийн аппаратаар шаруулбал сүү орно. Бас зүү тавиулж болно. Нярай хүүхдийн өсөлт бойжилтонд эхийн сүүг орлуулах өөр ямар ч хүнс үгүй. Төрсний дараах нэг сарын хугацаанд эмчид үзүүлж дээрх арга хэмжээг авснаар хөхөнд заавал сүү орох ёстой.

Хямрал #3: Хөх хавдах
Монголчууд хөхүүл эх орсон гарсан хүний хоосон гарнаас юм харснаасаа болоод “горьдож” хөх хавдаж, цаашлаад зангирдаг гэлцдэг. Энэ тохиолдолд горьдсон зүйлийг нь өгч, горьдоог гаргадаг гэдэг ч энэ нь шинжлэх ухаанаар батлагдаагүй зүйл юм.

Анагаах ухааны үүднээс тайлбарлавал, хөхөнд сүү орсон хойно саахгүй, хөхүүлэхгүй удсанаас сүүний хялгасан судсууд бөглөрч хөх хавддаг. Бөглөөг нь гаргахгүй удвал хөхний зангилаа ч үүсч болдог. Хөхний зангилаа нь ариун цэврийг сайн сахиагүйгээс, нянгийн халдвар орсноос ч үүсч болно. Хөх зангирсан үед:
-Халуун бигнүүр тавиад гаднаас нь массаж хийх
-Сүүлэн тосоор массаж хийж саалтуур эсвэл гараар сааж сүүг гаргах. Цэвэрхэн гараар саахгүй бол гарын бохир, хор ороод дахин хавдах, зангирах аюултай. Хөхөө бүрэн сулартал нь саасны дараа мөсөөр хүйтэн жин тавина.
-Шар будаа нялцайтал чанаад түүгээрээ бигнүүр тавиад хонох
-Байцааны хальс тавих
-Хэт их үрэвсэж бугласан үед антибиотек уух зэрэг аргаар эмчилнэ
-Хүүхдээ хөхүүлэхдээ хавдаж зангирсан хэсэг рүү нь хүүхдийн эрүү чиглэж байхаар хөхүүлбэл зангирсан хэсгийн сүү хурдан гадагшилна
Мэдээж шинжлэх ухаанч арга илүү тустай ч, хэрэв уламжлалт ухаанд илүү итгэдэг бол хөх хавдсан үед горьдоог гаргах домын шинжтэй аргуудыг ч бас давхар хэрэглээд үзээрэй:
-Ихэр хүүхдийн оймсоор хөхний хавьдсан хэсгийг шүргүүлж “эм дом эм дом” гэж хэлнэ
-Өөрийнхөө хэрэглэдэг үсний самыг цэвэрлээд, хөхөө толгой руу нь чиглүүлэн хөнгөн самнах маягаар “эм дом эм дом” гэж хэлнэ. Ингэхдээ хөхний толгой буюу нөсөө хэсэгт хүргэхгүй.


Төрсний дараах хөхний “хямрал”-ууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex