Цоо шинэ өнгө төрх, хэв маяг, R&B урсгалтай хамт гарч ирсэн авъяаслаг дуучин BX сүүлийн үед стиль имижээ нилээдгүй өөрчилөөд байгаа билээ. Дуучин BX залуу хүнд өөрчлөлт хэрэгтэй гэдэгт 100 хувь итгэдэг гэнэ. Тиймээс дуулж байгаа дуу, хэлж байгаа үг, яриа, өгүүлж буй өгүүлэмж, бүжиглэж буй бүжгээсээ шалтгаалаад стиль имижээ өөрчлөх хэрэгтэй гэж үздэг аж. Тэрбээр сүүлийн үед үсээ байнга хусах болсон. Энэ нь түүний стильтэй огтхон ч холбоогүй гэнэ. Харин үс нь ойрын үед их хэмжээгээр унах болсноор хусуулахаас өөр аргагүйд хүрсэн байна. Түүний үс ихээр унаж буй шалтгааныг эмч нар сэтгэл санаатай, их юм бодож стресстэй ажилладагтай холбоотой гэж тайлбарласан аж. Гэхдээ залуу дуучин үсээ буцаад жигд сайхан ургах байх гэж найдаж байгаа гэнэ лээ.
http://factnews.mn