Бичвэл надаа маш их зүйл байна гэхдээ гол асуудлаа л та бүхнээс асууя. Би нөхөртэйгөө суугаад одоо бараг 5 жил болох гэж байна. 3 настай охинтой л доо. Манайд нэг асуудал байдаг юма нөхөр маань нэлэд шоуддаг шоудаад явахаараа хоногоор явна. Маш олон хүүхэнтэй орооцолдож байсан. Би ч анхандаа мэддэггүй байсан. Энэ бүхэн намайг 4 жилийн өмнө жирэмсэн байхад эхэлсэн. Намайг жирэмсэн байхад өөр хүүхэнтэй болоод тэрэндээ хайртай дуртай гээд намайг аваад эмнэлэг явж аборт хийлгэх гэж байсан хүн. Эхо-д харуулаад хүүхдийнх нь зүрх цохилж байгааг хараад би зөвхөн та 2-тоо үнэнч үлдэлээ гээд бүх юм ингээд дууслаа гэсэн.
Тэгээд би ч хайртай болохоор гомдсон ч гэсэн уучилсан эр хүнийг ганц алдаж байхад нь гээд л бүгдийг мартсан. Гэтэл яг хэвээрээ хэдэн сарын дараа төрөхөөс өмнөхөн шөнө шоудад ирдэггүй утсаар залгаад авдаггүй би ч байн байн залгаад байсан чин утсаа авч байна гэтэл шууд секс хийж байгаа 2 хүний чимээ. Би чихэндээ ч итгэхгүй маш хүнд байсан. Төрөх гэж байгаа эхнэртэй хүн байжийж гээд салахаар шүүхэд очсон тэр үед бас л ялгаагүй намайг уучил гээд өнөөх сайхан үгнүүдээ хэлсэн.
Ингээд би төрлөө гадуур хонодог байдал байнга. 7 хоногтой нэг удаа бол хоноод байна шүүдээ. Сүүлдээ дотуур хувцас цамц нь хормой гээд зүйл нь цус энэ тэр болоод ирдэг боллоо. Энэ бүхэнд манайх гэж бөөн хэрүүл ерөөл сүлдээ зодоон болдог болсон. Энэ хугацаанд хүчингийн хэрэгт хүртэл оролцолдож үзсэн. Би тийм тэнэг хүн юмуу тийм тэвчээртэй хүн юмуу хэрүл хийж уйлж унжиж олон өдөр шөнийг өнгөрөөсөн. Архи уухгүй гадуур хонохгүй хүүхэн эргүүлэхгүй бол нөхөр маань сайн л залуу. Би тийм царай муутай яадгаа алдсан хүн бол биш сайхан ажилтай боловсролтой цалин сайтай тийм жирийн л бүсгүй.
2011 оны намар айхтар юм боллоо. Нөхөр мааань надаас нууцаар өөр мсжр айдтай тэрүүгээрээ 40-50 хүүхэнтэй холбоотой тэгээд нэг хүүхэнтэй бүүр 6 сарын турш амрагласан байж таарваа. Би бүх чатыг уншсан бүх зүйл нь минь алган дээр ил гарч ирсэн дахин салах гэхэд охиныхоо нэрээр тангаргалж байна одоо чамд л ганц хайртай дахин тийм зүйл байхгүй л гэсэн. Тэрнээс хойш яг өөр бүсгүйтэй үгүйг нь би сайн мэдахгүй гэхдээ уухаараа хаяа бас гадуур хоносоор.
Би цалин сайтай болохоор тэр хүн мөнгөнд санаа зовохгүй ууж иднэ. Гэтэл саяхан 2 сарын өмнө манайд маш хүнд гарз тохиолдож охин маань автын осолоор бурхан олсон. Миний ганц амьдралын утга учир тэр хүүхдийн төлөө би ажиллаж амьдарч амьсгалж байсан. Энэ хүнд хэцүү зовлон туулж гарах гэж бид 2 маш их хичээж байна. Гэтэл охиныхоо 49 хоногийг дуусахаас өмнө нөхөр маань бас л шоудаад гадуур хонолоо. Ядаж уй гашуу нөмөрсөн ийм үед охиныхо хоногийг дуусгаж болно. Гэтэл үгүй хоногоор шоудсан хэвээрээ. Би жирэмсэн 2 сартай одоо энэ хүнтэй амьдрах үгүйгээ үнэхээр мэдэхгүй байна.
Би бас буруутай шоудаад яваад байхад нь дуугай байж чадахгүй байнга хэрүүл хийнэ. Гэхдээ бас тэвчээд хэрүүл хийхгүй ч байж үзсэн яг адилхан байсан. Одоо харин би эрийн бузар үрд, эцэгийн жаргал үрийн зовлон болдог гэдэг үгнүүд бодогдоод цаашид яаж ингэж амьдрах тухайгаа бодоод олохгүй юм.
Би уйлж унжиж 5 жил тэссэн одоо дахин тэсэж амьдарна гэхэд хэцүү санагдаж байна. Би яах ёстой бэ? Өө тийм манай нөхрийн 6 сар амрагласан бүсгүй нь бөө хүүхэн гэсэн тэгээд бас их сургуулийн багш хүүхэн гэж байгаа. Заримдаа тэр хүүхэн нь хараасан биш байгаадаа гэж бодох юм. Янз бүрийн зүйл бодсоор байтал би галзуурах гээд байна. Одоо гэдсэнд байгаа үрээ охин минь ээждээ буцаж төрж байгаа байх гэж бодож амьдарч байна. Хүмүүсээ би яах бэ?