“Литлвүүд” сайтаас явуулсан судалгаагаар хөх ягаан өнгө зонхилсон өрөөнд секс удаан үргэлжилдэг аж. Тус сайтынхан бэлгийн харьцааны 2000 гаруй тохиолдлыг авч үзээд дээрх дүгнэлтэд хүрчээ.
Судалгаанаас үзвэл хөх ягаан өнгө зонхилсон өрөөнд секс хийх нь долоо хоногийн 3.2 цаг байсан бол хамгийн “тааруу” үзүүлэлтийг саарал өнгийн ханатай юм уу, ийм өнгөнөөс бүрдсэн орчинтой өрөөнд 1.8 цаг оногдсон байна.
Харин хөх цэнхэр унтлагын өрөөнд долоо хоногт дунджаар 3.1 цаг секс өрнөдөг. Мөн үүнд таны бүсгүй хөх цэнхэр өнгөтэй дотуур хувцас өмссөн байх нь ч багагүй нөлөөлдөг аж. Ноосон, хөвөн даавуун материал сексийг тийм ч идэвхтэй болгодоггүй. Ийм оронд хийсэн секс долоо хоногт дунджаар 2.72, 2.35 цаг л үргэлжилнэ.
“Литлвүүд”-ийн гэр ахуйн барааны загварын шинжээч Лауренс Левилин-Бауэн “Хосууд сексийн амьдралаа идэвхтэй, улам сонирхолтой болгохыг хүсвэл илүү хурц тод өнгө сонгох хэрэгтэй. Хэрэв унтлагын хоёр өрөөтэй бол нэгийг нь унтаж амрахад, нөгөөг нь өөрсдийн хүссэнээр тохижуулж болно” гэжээ.
Хатагтай Лауренсын ярьснаар хар болон завсрын өнгө нь бэлгийн харьцааг идэвхжүүлж, удаанд үргэлжлэхэд саад болдог гэнэ.
Time.mn