Германы “AutoTram” компани саяхан дэлхийн хамгийн урт автобусыг зохион бүтээснээ танилцуулжээ. Автобусыг бүтээхэд их сургууль болоод албаны хүмүүс гэх мэт олон талын мэргэжилтнүүд оролцсон байна.
Энэхүү автобус 30 гаруй метр урт бөгөөд 256 зорчигч тээвэрлэх боломжтой аж. Зохион бүтээгчид өнгөрсөн долоо хоногт Германы Дресден хотод “AutoTram Extra Grand” автобусаа танилцуулжээ.
Бээжин, Шанхай хотоос урт автобусыг худалдаж авах захиалга ирсэн ба 10 сая ам.долларын гэрээ яригдаж байгаа гэж зохион бүтээгч компанийн ажилтан мэдэгдсэн байна.
Аварга могойноос урт автобус бензин болон цахилгаан хосолсон хөдөлгүүртэй. Тиймээс байгальд учруулах хор хөнөөл багатай. Харилцааны системийн Фраухофер хүрээлэнгийн захирал Маттиас Клингер “Энэхүү автобус хотод чөлөөтэй явахад хангалттай. Мэдээж Италийн хотуудын гудамжинд тохирохгүй. Хамгийн чухал нь зорчигчдын ая тухтай байдлыг сайтар хангасан. Тухайлбал, тэргэнцэртэй зорчигчид зориулж хаалга тус бүрийн дор гулсдаг хавтан байрлуулсан” гэжээ.
Т.Арьяа /Time.mn/