Найз залуугаас найзын байр руу шилжүүлэхэд

48badcc71d3297d52c1862e854051224

Хоёр талаасаа хичээгээд ч, нэг л болж өгөхгүй байсаар цаг хугацаанд ялагдсан хос найзууд хэвээрээ үлдэж болох уу? Ирээдүйн нөхрөө болгож төсөөлөхөд дүйхгүй байгаа ч, сайн найзуудынхаа нэгт үлдээвэл яг тохирох юм шиг санагдаж байгаа тэр залуугаас харилцаагаа бүрмөсөн таслалгүйгээр харин байрыг нь шилжүүлж болох л юм.

Байдаг л нэг бүтэлгүй дурлалаас болоод нэг хүнийг танилын хүрээнээсээ хасах хэрэг байхгүй ч байж магадгүй. Зарим хүний нэрийг л мэдэхээс цаашгүй холбоотой болсон нь дээр байдаг ч, зарим харилцааны дараа нөгөөхтэйгөө найзууд болж үлдэх нь давуу тал болох нь бий.

Чамайг хуурч, араар чинь тавьж, шалтгаангүйгээр үл хүндэтгэн доромжилсон залууг найзууд руу шилжүүлэх нь утгагүй. Тэр чамд, эсвэл чи өөрөө түүнд маш их хайртай хирнээ салахаас өөр аргагүй болсон бол найзууд болж үлдлээ гээд сэтгэлийн шарх сэдрэхээс цаашгүй. Мөн олон жилийн үерхлийн дараа ч найзын нүдээр биенээ харах хэцүү. Эдгээрээс бусад тохиолдолд, мөн тэр чамд эр хүнээс илүүтэй хувь хүн, зан араншингаараа таалагддаг бол “Хоёулаа найзууд болж үлдэе” гэж хэлээрэй. Хайрын харилцаа үгүй. Бие биедээ хайртай болж чадахгүйгээ, хорвоог хамт туулах жинхэнэ хүн нь биш гэдгээ хоёулаа нэгэнт мэдчихсэн юм чинь найзууд болон үлдэхэд аюулгүй. Өөрөөр хэлбэл бие биенээ дахин хайрын харцаар харахгүй нь тодорхой гэсэн үг. Энэ нь та хоёрын харилцааг ээдрээгүй, амар болгож бие биетэйгээ найзын яриа өрнүүлэхэд хялбар байх болно.

Бие биенээ сайн мэднэ. Өөрөөр хэлбэл чи ex-ийнхээ, ex чинь чиний муу, сайн бүхнийг мэднэ. Хамгийн гол нь эсрэг хүйстэндээ ямар үед ямар сэтгэгдэл төрүүлдгийг чинь тэр л үнэнээр нь хэлж өгч чадна. Шинэ найз залуутайтайгаа хэрхэн харьцах тал дээр чи түүнээс зөвлөгөө авч, эр хүний нүдээр өөрийгөө “тольдох” боломжтой. Уурлахаараа яадаг, ямар үед тийм үгийг хэлж болохгүй талаар, тийм нэг үйлдэл чинь эр хүнд таатай сэтгэгдэл төрүүлдэггүй гэх мэт зүйлсийг дэлгэрэнгүй бөгөөд харамгүй хэлж өгөх цорын ганц хүн. Угаасаа та хоёрын харилцаа нэг тийшээ болчихсон шүү дээ.

Бие биенээсээ илүү зүйл хүсэхгүй. Хосын харилцаанд байхад эмэгтэйчүүд бид байнга л өөрийгөө “тоолгуулж”, халамжлуулж, эрхлүүлж байхыг, нэг үгээр эрчүүдээс их зүйлийг хүссээр л байна. Харин найзын харилцаанд тийм зүйл мэдээж байхгүй шүү дээ. Түүнээс зөвхөн “найз” байхыг л хүснэ!

Хэцүү үед чинь хань болно. Нэгэн цагт дотно байсан хүмүүс хэцүү үедээ уулзахад сэтгэлээ саадгүйгээр онгойлгон ярилцаж чадна. Зовлон нэгт хүмүүс л гэсэн үг. Одоо нэгэнт та хоёрын хооронд хайр сэтгэлийн харилцаа үгүй болсон учраас санаа зовоод байх зүйл үгүй.

Хүйтэн хөндий байдлаар салчихаад эвтэйхнээр найзууд болон үлдэхэд эхний алхмаа яаж хийх ёстой вэ?

Яарах хэрэггүй. Салсныхаа маргааш нь шууд найзууд болчихгүй нь тодорхой. Утгагүй тэнэглэл болох байх. Харин аажим аажмаар, цаг хугацааны аясаар хайрын харилцааны дурсамж, сэтгэгдлүүд бүдгэрсээр л байх үеэс эхлээд найзын харилцааг бий болгох нь зөв юм. 5 жилийн өмнө дурлаж дурлалцаж явсан залуутайгаа би одоо жирийн сайхан найзууд. Би түүний хувьд эхнэр нь төрөх үед хамгийн түрүүнд эргэж очсон, төрсөн өдрөөр нь үргэлж бэлэг бэлддэг, амьдралын тухай, найз залуугийнхаа тухай, бүр заримдаа сексийн тухай ний нуугүй ярилцдаг сайн найз нь. Бид хоёр ч бас салаад 6 сарын дараанаас л найзын үүднээс бие биерүүгээ утас цохидог болсон.

Түүний хандлагыг мэд. Чи түүнтэй найзын харилцаатай хэвээр үлдэхийг хүссэн ч тэр зөвхөн “Сайн уу юу байна?” гэхээс хэтрэхийг хүсэхгүй байгаа бол “төлөвлөгөө” хэрэгжихгүй. Харин тэр ч бас дотроо чимээгүйхэн чамтай найзууд болон үлдэе гэж бодож байхыг үгүйсгэхгүй тул чиний зүгээс тодорхой хэмжээний хичээл зүтгэл гарах хэрэгтэй болж байна. Түүнтэй албаар тааралд. Тэгээд өөрөө түрүүлж очоод мэндэлж, амьдрал ахуйг нь асуу. Түүний харцнаас, ярианы өнгө аяснаас, биеийн хэлэмжээс чи хариуг нь олоод л харчихна.

Та хоёрын хуучны “муу” харилцаа найз нөхдийн хувьд ч муу харилцаа гэсэн үг биш. Дээр хэлсэнчлэн бие биенийхээ хүслээр л байхгүй болохоор уурлаж, хэрүүл үүсч, хоорондын харилцаагаа баллаад байдгаас найз нөхдийн харилцаанд байхад та хоёрт хэр баргийн асуудал үүсэхгүй нь тодорхой. Бие биенээ ойлгож, ярилцаж, дэм өгч, сонсогч нь байж чадахад ядаад байх зүйл үгүй шүү дээ.


Найз залуугаас найзын байр руу шилжүүлэхэд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex