“Төрийн дайсан” киноны туслах дүрээр уран бүтээлийн гараагаа эхэлж байсан жүжигчин О.Долгорыг тачаангуй эмэгтэйн дүрд тохирох нэгэн гэх болжээ. Учир нь “Үл таних эмэгтэй” киногоороо жүжигчин О.Долгор чадварлаг уран бүтээлч гэдгээ баталсан. Тиймдээ ч түүнд эротик дүрийн санал багагүй ирдэг гэнэ.
Харамсалтай нь түүний энэ дүрийг гэр бүлийн хүн нь дэмжээгүйн улмаас хос хоёр тусдаа амьдрах болсон байна. Жүжигчин бүсгүйн нөхрийг Батхүү гэдэг бөгөөд нэгэн хип хоп хамтлагийн гишүүн. Өдгөө эхнэр охин хоёроосоо тусдаа амьдарч байгаадаа сэтгэл гундуухан явдаг аж.
Харин О.Долгор өөрийн хоёрдохь амьдралаа зохиосон. Түүний нөхөр нь “Тусгай салаа” кинонд тоглож та бидний танил болсон Б.Чинзориг билээ. Тэд “Өдөр өдрийн нар” кинонд хамтран тоглож байхдаа хоёр биедээ татагдсан байна.
Нэг хэсэгтээ л эротик өнгө аястай дүрд тоглохгүй гэж шийдээд байсан жүжигчин бүсгүй саяхан “ZMN”, “Монгол фильм”-ийн хамтын бүтээл “Хоёулаа унтах уу” кинонд эротик дүр бүтээжээ. Харин энэхүү дүрийг гэр бүлийн хүн нь маш ихээр дэмжиж байгаа гэнэ лээ.
Д.Отгон
www.secret.mn