Яах уу: Экс чинь чамайг муулаад байвал…

47a65e290a4df2b55711a06cbea99f80

Та хоёрт сайхан байсан үеүүд бий. Хамтдаа бүгдийг туулна гээд жаргалдаа умбаж байсан үеүүд багаар тогтохгүй. Тийм болохоор та хоёр салсан ч гэсэн чи түүний тухай бусдад олон зүйл дэлгээд байдаггүй. Ярьсан ч бат итгэлтэй хүмүүстээ л хэлдэг. Гэтэл тэр чамд хайртайгаа хэлж, хамт байхыг гуйж байгаагүй мэт өнгөрснийг өнгөрсөнд нь зүгээр үлдээчихгүй таньдаг мэддэг хүмүүстээ чиний талаар муу муухай зүйлс ярьсныг нь мэдвэл яах вэ?

Сөрөг шийдэл: Түүнээс өшөөгөө авч байна гээд өөрийг нь ч бас муу муухайгаар хүмүүст ярих, уурлаж утасдан түүний дүүрчихсэн оюун санааг улам “дэмжих”.

Эерэг шийдэл: Түүнийг магтаж ярь, тоохгүй бай эсвэл түүнтэй ярилц.

Яагаад ингэх ёстой гэж? За алив, эхлээд арай сайн талаас нь бодож үзье л дээ. Тэр чамайг муулж байхыг чи өөрөө чихээрээ сонсоогүй, нүдээрээ хараагүй л бол бүрэн итгэх нь өрөөсгөл байж болно. Чамд хэн нэгэн дамжуулж хэлсэн бол тухайн хүн санааг нь буруугаар ойлгосон эсвэл тэр үед тэгэж хэлэхээс өөр аргагүй байдалд байсан ч байж мэднэ. Хэрвээ тэгэж ярьсан нь баталгаатай бол тоох хэрэггүй, ямар нэг зүйл хиймээр санагдвал харин ч түүнийг магтаж ярь. Түүнийг өөрөө сонстол нь, эсвэл сайн найзуудад нь магт. Аливаа муу зүйлд хэтэрхий их ач холбогдол өгөх нь байдлыг улам дордуулж, тэр “муу”-г бүр ч хүчтэй болгодог гэдгийг мэдэх үү? Чи үүнийг худлаа гэж батлахыг оролдох тусам чамайг сайн мэдэхгүй хүмүүс үнэн гэдэгт нь бүр итгэх магадлал өндөр. Биеэ сайн барьж чадалгүй хийсэн үйлдэл, хэлсэн үг чинь эргээд чамайг эвгүй байдалд оруулж мэднэ шүү. Чи өшөөгөө авахын тулд түүнийг бусдын дэргэд эвгүй байдалд оруулвал тэр чамайг улам “онигоо” болгохын тулд чиний талаарх “болохгүй” нууцуудыг ярьж эхэлж ч магадгүй. Харин өөрөө өөрийнхөө хийсэн зүйлээс ичвэл анхаарлыг чинь татахыг оролдохоо болих болно. Тиймээс асуудлыг арай жижиг байгаа дээр нь эсрэг аргаар нь намжаа. Мөн өөртэй нь ганцаарчлан эвтэйхэн ярилцаж болно. Ямар шалтгаанаар ингэж ярьсныг нь асуу. “Чиний үнэнийг л хэлсэн” мэтийн утгагүй зүйл хэлвэл “Би ч яахав, байгаагаараа л үлдэнэ. Харин намайг муулвал, тийм бүсгүйг мэдсээр байж үерхэж байсан чамайг л хүмүүс өрөвдөх байх даа” гэсэн утгатай зүйл хэлээд орхи. Тэр маанаг байж болно. Гэхдээ чи эргүүлээд маанаг аргаар харьцаж болохгүй. Төсөөлж байснаас нь огт өөр хариулт хэлж, чамтай өширхөх хамаг хүслийг нь унтраах үгийг хэлчихээд чимээгүй болчих.


Яах уу: Экс чинь чамайг муулаад байвал…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex