“Кангнам стайл” дуугаараа нэрд гарч буй дуучин PSY Америкийн “MTV Music Awards”-д албан ёсоор уригдсан 2 дахь Солонгос дуучин боллоо. Өмнөх удаад дуучин Rain 2005 онд нэр бүхий дээрх шагнал гардуулах ёслолд уригдан шагнал гардуулж байсан юм. Энэ удаа дуучин PSY зөвхөн урилгаар уг ёслолын ажиллагааг үзэх нэр хүндтэй зочдын нэг болсон байна.