Нөхөр чинь ажлын хүнд, ачааны ихийг үүрч, өвдөж , өлсөж явахад БҮСГҮЙ та гоё зураг, ганган мөчүүдээр нүүр хуудсаа дүүргэж жүжиглэх хэрэггүй, зүгээр л хамтдаа зүтгэ

6ff77f69915615078c22a1559e3685d1

Хэрэггүй ээ, хүүхнүүд ээ…

Монгол гэрийн хаяанд можийтол зогсож байгаад хэдэн үг хэлчих үү?

1. Эр нөхөр чинь гүзээгээ дааж ядан, халтар өмдтэй, хазгай захтай цамцтай аахилж явахад та хажууд нь өндөр өсгийт дээр донжигонож, брэндийн гэх шошготой цүнх худлаа савчаад хэрэггүй. Та ч бас арчаагүй харагдаж байна.

2. Хүүхэд чинь гэртээ утсаа маажаад, хийх ажил, хөгжих чиглэлгүй дөрвөн хананы дунд хориотой сууж байхад ээж та үсчинд өдрийг барж, маникюрт хямсаганаж суугаад яах юм. Сэтгэл зүрх чинь хов хоосон юм.

3. Гэрт чинь унших ном, учирлах ухаан байхгүй байхад та хувцасны дэлгүүрээр сэлгүүцэж, хуруундаа алт мөнгө зэрэгцүүлэн зүүгээд ч яалаа, үгүй ч яалаа. Муухай харагдаж байна.

4. Хүүхдүүдтэйгээ илэн далангүй ярилцан, асуудлыг нь ойлгож амжихгүй байж найз хүүхнүүдтэйгээ хов базаж, хор хутгаад яана.

5. Нөхөр чинь ажлын хүнд, ачааны ихийг үүрэн, өвдлөө гэж дуугарч амжихгүй, өлслөө гэж хэлж чадахгүй нэрэлхэж явахад бүсгүй та гоё зураг, ганган мөчүүдээр нүүр хуудсаа дүүргэж жүжиглэх хэрэггүй, зүгээр л бодит байдлаа хар, дүгнэ, хамтдаа зүтгэ.

6. Ханийнхаа халаасыг хоосолдогтойгоо адил зүрхийг нь дүүргэж чадаж байгаа юу?

7. Болзож буй залуугийнхаа нүд рүү нь харахгүй байж машинд нь сэтгэлээ өгөх хэрэггүй. Машин таныг хайрлахгүй, хүн л хайрлана.

8. Нөхрийнхөө эрүүл мэнд, залуу насаа үрэн байж олсон мөнгийг эрээн даашинз, ээмэг бөгжинд үрэхдээ ханиа хамтад нь задгай зоос шиг хайр найргүй үрж байгаагаа нэг удаа ч гэсэн бодсон уу?

9. Таны загвар хөөсөн гоё гутал, ганган үслэг эдлэлийн тоосонд гэр бүлийнхний чинь боловсрол дарагдаж хоцордогийг мэдэх үү?

10. Хүүхэд чинь шүдээ угааж мэдэхгүй, шүд нь хорхойтчихоод байхад та холливуд смайл хийлгээд яах юм. Тэртэй тэргүй та нар хамтдаа хэн нэгнийд зочлоход нүцгэн үнэн холливуд смайлаар нүүрэн дээрээс чинь таныг шоолон инээх болно.

11. За үлдсэнийг нь та үргэлжлүүлчих ээ…

Р.Эмүжин


Нөхөр чинь ажлын хүнд, ачааны ихийг үүрч, өвдөж , өлсөж явахад БҮСГҮЙ та гоё зураг, ганган мөчүүдээр нүүр хуудсаа дүүргэж жүжиглэх хэрэггүй, зүгээр л хамтдаа зүтгэ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: Anonymous Огноо: 30 June 2019 Reply

Үнэн шүү дээ одоогийн хүүхэнүүд ийм л байна даа эр нөхөр нь ажлаасаа эхнэр нь өөр хүнтэй уулзаж унтаж байдаг шүү дээ амьдарал ийм л болсон шүү дээ нөхөр

Нэр: Anonymous Огноо: 2 July 2019 Reply

Unen yum bichsen bn

Нэр: Бүсгүй Огноо: 2 July 2019 Reply

Ортой зүйл байгаа л байх, гэхдээ Р.Эмүжин бусдыг үгээр дайран, шүүх хэн бэ? Үүнийг уншаад, бичээчийг нь сэтгэлзүйн талаас дүгнэвэл, өөрөөсөө илүү амжилттай, арчаатай нэр хүндтэй танил нэгэндээ атаархсан хүний л бичилт байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex