Моодны хатан хаан Коко Шанелийн амжилтад хүрсэн амаргүй замнал

news_84645_1

“Time” сэтгүүл ХХ зууны нөлөө бүхий 100 хүний жагсаалтад хувцас загварын ертөнцөөс зөвхөн Коко Шанелийг л оруулсан билээ. Гэвч моодны хатан хаан хэмээн алдаршсан түүний амьдрал үлгэрийн юм шиг дардан замаар сайхан өрнөөгүй ажээ.

Габриэл (түүний жинхэнэ нэр) Шанел 1883 оны наймдугаар сарын  19-нд Францын Сомур хотноо гэр бүлээ албан ёсоор батлуулаагүй ядуу наймаачин Алберт Шанел, Евгениа Жанна Девол нарын гурав дахь охин болонтөржээ. Габриэлийг 12 настай байхад ээж нь багтраа өвчнөөр өөд болоод долоо хоносны дараа эцэг нь түүнийг хоёр эгчийнх нь хамт католик сүмийн асрамжийн газар өгөөд явжээ. Габриэл аавыгаа эргэж ирнэ гэдэгт ихэд найдан хүлээсэн ч дахиж түүнтэй уулзаж чадаагүй гэдэг.

Габриэл сургуулийн амралтаараа нагац эгч Луизагийнд очихдоо хамгийн аз жаргалтай байжээ. Чухам Луиза түүнийг оёж шидэх үйлд сурган уран сэтгэмжийг нь хөгжүүлэхэд анхаарсан аж. Габриэл охин Луизагийнд байхдаа хуучин малгайг “амь оруулан” гоёж чимэглэхдээ жинхэнэ авьяастайгаа харуулжээ.

Тэр үед асрамжийн газар өссөн хүнд ямар ч ирээдүй байсангүй. Гэвч асрамжийн газар өнгөрүүлсэн тарчигхан он жилүүд түүнд сэтгэлийн хат, зорьсондоо заавал хүрдэг тэсвэр тэвчээр суулгасан биз ээ.

Хорин настайдаа асрамжийн газраас амьдралд хөл тавихдаа тэрээр сүмийнхээ гэлэнмаануудын ачаар Мулен хотын даавууны дэлгүүрт орны цагаан хэрэгслийн худалдагчийн туслахаар ажиллаж эхэлжээ. Төдөлгүй эмэгтэйчүүд, хүүхдийн хувцсыг маш сайн оёж дэлгүүрийн эзэд болон захиалагчдын хүндлэлийг хүлээж чадсан байна.

Ажлаас чөлөөтэй үедээ Габриэл дуучин болж алдарших хүсэлдээ автан Мулен хотын гарнизоны офицеруудын орох дуртай “Ротонда” кафегийн тайзанд дуулах болжээ. Кафед түүнийг “Qui qua vu Coco” дуу дуулахад хамгийн их дахиулан “Коко! Коко!” гэж алга нижигнүүлэн ташдаг байсан аж. Тэр үеэс л тэр өөрийгөө Коко гэж дуудуулах дуртай болжээ.

“Ротонда” кафед 1905 оны нэгэн өдөр залуу баян Этьен Балсан ирж түүний дуулахыг хараад ухаангүй дурлан Парисын язгууртнуудын Виши дахь шилтгээнд хамт амьдрах санал тавихад бүсгүй татгалзсангүй. Гэвч Этьен Балсан эхнэртэй хүн байв. Хайр энхрийлэлгүй, ганцаардмал, ядуу тарчиг бага насаа мартахыг хүсдэг Кокод гачигдах зүйлгүй тансаг амьдрал эхэндээ таалагдсан ч тэрээр амраг бүсгүйн дүрд дасч чадсангүй.

Үүнээс гурван жилийн дараа Коко Шанел Этьен Балсаны найз, Англиас ирсэн Артур Копелтэй танилцсан нь түүний бизнесийн эхийг тавьжээ. Англи эр өөрт нь таалагдсан франц бүсгүйд малгайны дэлгүүр нээхийг зөвлөн санхүүгийн тусламж үзүүлэхээ амласан байна. Ингээд Коко Шанел язгууртны шилтгээнээс англи эрийн Парис дахь орон сууц руу нүүн өөрийн урласан донжтой малгайнуудаа худалдаж эхэлжээ.

Түүний бизнес Парисийн дээдсийн хүрээлэнгийн хүүхнүүдийн дунд эрэлттэй болж, 1910 онд тус хотын Камбон гудамжинд “Шанелийн моод” нэртэй хувцас загварын газар нээсэн байна. Үүнээс хойш тэр насан туршдаа хувцасны загвар зохион бүтээгч, бизнесменээр ажилласан юм.

Түүнээс өмнө хувцасны загвар зохион бүтээгч оёдолчид хэзээ ч дээдсийн хүрээлэнгийн нэг хэсэг байгаагүй ажээ. Харин Коко Шанел загвар зохион бүтээгчийн ажлын тухай нийгэм дахь ойлголтыг орвонгоор нь эргүүлэн олон улсын анхаарлыг соронздон татсан алдартан болж чаджээ.

Моодны ертөнцөд эрчимтэй орж ирсэн тэрээр эмэгтэйчүүдийг бүсэлхийг нь чангаар ороосон корсет, явж хөдлөхөд бэрх урт даашинзаас салган биед эвтэйхэн, даруухан хэрнээ шинэ эриний гоо зүйг илэрхийлсэн маш ардчилсан, модернист хувцсанд дурлуулсан гэж зүй ёсоор үздэг билээ.

1919 онд түүний хайртай эр хүн Артур Копел автомашины ослоор амь үрэгдэхэд албан ёсны гэргий нь биш учраас оршуулганд нь оролцон албан ёсоор эмгэнэл илэрхийлж чадахгүй байв. Тэгэхээр нь Коко Шанел өвдөг хүртэл богино хар даашинз оёж өмсөн гашуудлаа илэрхийлжээ. Тэрээр хэдийнэ олон мянган даган дуурайгсадтай болоод байсан тул богино хар даашинз тэр даруй моодонд орж одоо ч гэсэн хоцрогдоогүй байна.

Коко Шанел орчин үеийн эмэгтэйд энгийн хэрнээ гоо зүйтэй хувцас, богино тайрмал үснээс гадна цоо шинэ ер бусын үнэртэй сүрчиг хэрэгтэй гэж үзжээ. Иймээс ч Оросын хувьсгалаас дайжин Франц руу цагаачилсан үнэртэй усны мэргэжилтэн Эрнест Ботой танилцан ямар нэг ганц цэцэгний бус олон үнэрийг агуулсан сүрчиг бий болгохоор хамтран ажиллажээ. Эрнест Бо арав гаруй шинэ үнэртэй ус зохион Коко Шанелд сонирхуулахад тэрээр тав дахийг нь сонгосноор дэлхийд өнөөг хүртэл хамгийн их зарагддаг 80 үнэрээс бүрдсэн гэх “Chanel №5” сүрчиг бий болсон аж.

Гэвч дэлхийн II дайн дэгдсэнээр тэрээр бүх дэлгүүрээ хаахад хүрчээ. Хувцасны дизайнеруудын дийлэнх нь АНУ-руу нүүсэн ч Коко Шанел эх орондоо үлдэв. Гэтэл дайран дээр давс гэгчээр түүний нэр хүнд шалдаа бууж бүхнийг шинээр эхлэхэд хүргэжээ. Юу гэвэл түүний үеэл дүү нь нацистуудад баригдав. Коко Шанел Парис дахь Германы консултай янаг амрагийн холбоо тогтоон үеэл дүүгээ аврахаас өөр зам байсангүй.

1944 оны сүүлээр нацист Германы дарангуйллаас ангижирсан Францад түүнийг нацистуудтай холбоотой байсан хэмээн баривчлаад шоронд хорьжээ. Франц даяар түүнийг жигших болов. Харин авьяасыг нь бишрэн хүндэлдэг түүний дотны танил, Английн Ерөнхий сайд Винстон Черчилл өмгөөлснөөр Францын удирдлага тус улсаас гарвал Коко Шанелд ял сонсгохгүй гэжээ.

Арван жил Швейцарт амьдарсан ч гандан бууршгүй Коко Шанел 1954 онд Парист эргэн ирж шинэ загваруудаа үзүүлэн 70 насандаа моодны ертөнцийг дахин байлдан дагуулсан юм. Түүний загвараар АНУ-ын тэргүүн хатагтай Жаклин Кеннеди, Холливудын од Элизабет Тейлор, Мерилин Монро, Одри Хепберн нар гоёх болжээ. 1969 онд Нью-Йоркийн Бродвейн театрт түүний тухай “Коко” мюзикл жүжиг хүртэл тавигдан маш их амжилт олсон юм.

Насан туршдаа хөдөлмөрлөсөн Коко Шанел өөд болохоосоо хэдхэн сарын өмнө сүүлийн хувцас загварын цуглуулгаа толилуулжээ. Олон алдартантай үерхэж явсан ч нөхөрт гараагүй, хүүхэд төрүүлж амжаагүй моодны хатан хаан 1971 оны нэгдүгээр сарын 10-нд 88 насандаа дэлхий даяар алдаршсан “Шанелийн моод” дэлгүүрээсээ холгүй орших Парисийн “Ритц” зочид буудалд нас баржээ. Түүнийг тэнгэрийн оронд залрахад моодны эзэнт гүрэн нь жилд 160 сая долларын цэвэр ашигтай ажилладаг болсон байв…

Н.Түвшин

Bataar.mn


Моодны хатан хаан Коко Шанелийн амжилтад хүрсэн амаргүй замнал
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Нэр: Zulaa Огноо: 5 July 2019 Reply

Bayrlalaa

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex