Найз охиноос эхнэр лүү хэрхэн шилжих вэ?

51c895bd754b8f53771e244748735aa8

Хэцүү харилцаатай хосуудаас ялгаатай нь та хоёрт “Бид бие биенийхээ эцсийн сонголт” гэсэн итгэл байдаг. “Бүх зүйл хангалттай урт хугацаанд, хангалттай сайхан өрнөж, үргэлжилсэн байхад яагаад тэр одоо хүртэл өвдөг сөгдөн гуйхгүй байна? Арай..?” гэх бодол чамайг бүрэн эзэмдэхээс өмнө энэхүү нийтлэлийг уншаарай. Найз охиноос эхнэр лүү албан ёсоор, цагаан даашинз, хуримын ёслолтой шилжихэд чинь туслах 7 аргыг зөвлөе. Бүх зүйл сайн байгаа бол бөгж заавал гарч ирэх ёстой л биз дээ?

• Гэр бүлийн найзуудтайгаа уулзах давтамжийг ихэсгэ
Ялангуяа бэрээ ёсолж авсан, нэр төртэйгээр очиж, ном журмаар нь төвхнөсөн хосыг сонгоорой. Гэхдээ хуримын зардлын талаар дөрвүүл хамт байхдаа хэзээ ч бүү ярь. Одоо хүртэл хуримын талаар олигтой дурсахгүй байгаа эрд аажим аажмаар, далд ухамсрын аргаар л нөлөөлөх хэрэгтэй.

• Түрийвчиндээ хуримын ордонд гэрлэсэн эцэг, эхийнхээ зургийг авч яв
“Ээж, аав хоёр гоё залуухан байсан байгааз? Хоёулаа ч гэсэн хөгшин болчихоор бидний зургийг хүүхэд маань түрийвчиндээ хийгээд л явах байх даа” гээд гэмгүй инээ.

• Хуримлаж байгаа шинэ гэрт заавал очиж баяр хүргэ
Танай хамаатнууд дунд хамгийн нэр хүндгүй гэр бүл байсан ч хайрттайгаа хамт очиж баяр хүргэ. Ямар ч хүмүүс хурим хийж байж л албан ёсоор гэр бүл болж байгаа гэдгийг харуул.

• Фейсбүүктээ хуримын цагаан даашинзны зураг оруул
Гэхдээ “Хурдхан хуримаа хийх юмсан” гэж биш “Хөөх, хормой нь ямар тансаг загвартай юм бэ?” гэдэг тайлбар бичээрэй. Чи хуримламаар байгаа ч байдгаа туугаад өгөх гэж байгаа хүн биш шүү дээ.

• Гэрийн хананд юу өлгөхийг ч гэсэн асуу
“Хоёулаа тусдаа гарахаар ханандаа юу юу өлгөх билээ? Гэр бүлийн зургаа зүгээр студид авахуулаад л тавих юм уу эсвэл хуримлаж байгаа үеийнх нь зураг байх уу? Сүүлийнх нь гоё юм аа тэ?” гэж хэл. Ингэхдээ “Зүгээр” гэдэг үгэн дээр онцгой доод өнгөөр дуугараарай.

• Бөгжний тасгийг хэзээ ч бүү март
Хамт дэлгүүр хэсэхдээ үнэт эдлэлийн тасгаар ороорой. Энэ удаа гоёл чимэглэл биш хуримын хос бөгжийг харах хэрэгтэй. Ингээд байхад л тэр дүлий дүмбэ оргиод байвал ахиад нэг арга л үлдсэн байна. Үргэлжлүүлэн уншаарай.

• Сэтгэлийн үгээ хэл
“Би чамтай л учирсандаа хамгийн азтай” гэж хэл. Нүд рүү нь харж байгаад өөр хэнийг ч хүсэхгүй байгаагаа ойлгуул. Мөн түүнтэй л хөлбөмбөг, сагсанбөмбөг, теннисний баг ч хамаагүй бүрдүүлмээр байгаагаа яриарай.


Найз охиноос эхнэр лүү хэрхэн шилжих вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex