Цагаан гаа вирус, мөөгөнцөрийг устагдаг

4779

Зуны халуунд цагаан гааг идэх юм уу хатаасан цагаан гааг цайтай хандалж уувал бактер, мөөгөнцөрийг эсэргvvцэх, халууныг хөөж, тархи толгойг сэргээдэг.

Өвлийн улиралд цагаан гаа нь биеийн дулаан, дархлааг нэмэгдүүлж хадиаднаас хамгаалдаг.

Цагаан гааг тогтмол хэрэглэж дадвал ядрах, тамир алдах, хоолонд дургүй болох, нойр хулжих, хавагнахыг зохицуулж чаддаг юм байна.

Цагаан гаатай усаар амаа зайлахад амны эвгүй үнэрийг арилгаж, шүдний угийн үрэвслийг эмчлэхэд ч үр дүнтэй гэнэ.

Цагаан гааг хоол хүнсэндээ хэрэглэхдээ хальсалдаггүй юм байна. Гааны хальс нь хөлс гадагшлуулах, наршихаас сэргийлэхээс гадна элэг болон хоол шингээх эрхтнийг хамгаалах, шээс гадагшлуулах зэрэгт маш сайн эм болдог.

Энэ ургамал цусны эргэлтийг сайжруулдаг учраас гар хөл нь үргэлж даардаг хүмүүс тогтмол хэрэглэх хэрэгтэй.

Мөн захын судсыг тэлдэг, цус шингэлдэг чанар нь даралт ихтэй хүмүүст тохирох төдийгүй толгойн өвдөлтийг намдаадаг бол бүх төрлийн шалтгаант дотор муухайралт, бөөлжилтийг намдаадаг нь олон тооны судалгаануудаар батлагджээ.

Үрэвслийн эсрэг хүчтэй үйлчилгээтэй учраас үе мөчний өвчнүүдийн үед бас хэрэглэдэг.

Эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн үеийн өвдөлтийг ч намдаадаг.

Цагаан гааны үндэс нь ходоодтой адилхан хэлбэртэй. Энэ ногооны нэг ач холбогдол нь хоол шингээх үйлчилгээтэй. Хордлого тайлдаг. Тиймээс Энэтхэгчүүд, Хятадууд 2000 жилийн өмнөөс цагаан гааг ходоод анагаах, далайн өвчний эсрэг өргөн хэрэглэсээр иржээ.

АНУ-ын Минесоттагийн их сургуулийн эрдэмтэд цагаан хулганыг цагаан гаанаас гаргаж авсан химийн бодисоор тарихад шулуун гэдэсний хавдрын эс буурсан нь тогтоогджээ.

Цагаан гаа нь дараах өвчнүүдэд хэрэгтэй болохыг анаагахын эрдэмтэд тогтоожээ.

1. Өндгөвчний хорт хавдарын эмчилгээнд
2. Бүдүүн гэдэсний хорт хавдараас урьдчилан сэргийлхэд
3. Жирэмсний эрт үеийн хордлогонд
4. Далайн өвчин буюу унаа машин, онгоцонд бөөлжиж дотор муухайрхад
5. Өвчин намдаах болон үрэвсэл, шарханд
6. Шар хөөрхөд
7. Чихрийн шижин өвчний үед бөөрний үйл ажиллагаа муудахаас урьдчилан сэргийлэхэд
8. Толгой хүчтэй өвдөх, таллаж өвдөхөд
9. Сарын тэмдгийн үе дэх базалт өвдөлтийг намжаах
10. Ханиад томуунаас урьдчилан сэргийлдэг байна.


Цагаан гаа вирус, мөөгөнцөрийг устагдаг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex