Эмэгтэйчүүд яагаад “Эмэгтэйчүүдийн нөхөрлөл хуурамч” гэж ярьдаг вэ?

c384d67ac27202877b6b32f03ddb8fd2

Ойрд фэйсбүүк, твиттер, телевизээр охид бүсгүйчүүд маань “Эмэгтэйчүүдийн нөхөрлөл хуурамч” гэж ярьж, бичиж байгаа нь их ажиглагдлаа. Хар багаасаа л муу сайнаа мэдэлцэж өссөн хэдэн найз охинтой хүн чинь энэ ярианд их эмзэглэв ээ. Эрэгтэйчүүд ч гэсэн “Эмэгтэй хүний нөхөрлөл худлаа байдаг, эрчүүд бид жинхэнээсээ нөхөрлөдөг” гэж ам уралдан ярьцгаана. Чухам яагаад нөхөрлөлд хүйсийн ялгаа бий болгосон юм бол? гэсэн асуултанд хариулж, “Эрэгтэй”, “Эмэгтэй” нөхөрлөлийн ялгааг хамтдаа гаргах гэж оролдъё.

“Хамгийн сайн нууц амраг бол эхнэрийн найз” гэдэг үг байдаг юм байна. Эрэгтэй хүмүүс хэрэв холбоотой байгаа эмэгтэй нь урьд түүний найзтай холбогдож байсан бол цаашид үерхэх хүсэл нь огцом буурдаг аж. Харин эмэгтэйчүүд эсрэгээрээ үгүй. Хайр дурлал, нөхөрлөл хоёрын хайр дурлалыг сонгодог. Харин эрчүүд нөхөрлөлөө сонгох нь элбэг. Зүрх сэтгэл, нөхөрлөл хоёроо өөрөөр хэлвэл гэр бүл, найзууд хоёроо тус тусад нь байлгахад суралцчих юм бол бидний дунд ийм асуудал гарах байсан болов уу? Аль альныг нь чиний амьдралыг өөрийнхөөрөө гайхамшигтай болгодог учраас хооронд нь ямар ч талаар нь холихгүй байцгаая.

Эмэгтэйчүүдийг “ховч” гэдэг. Бие биенийгээ далдуур муулж, атаархацгааж байдаг хүмүүс гэцгээдэг. Гэхдээ энэ тал дээр өөрийгөө ч бас бодож үзэх хэрэгтэй. Хэрэв чи “Эмэгтэйчүүдийн нөхөрлөл хуурамч” гэж ярьдаг л бол үүнийг дэмжигчийн нэг. Араар муулдаггүй найзуудтай болъё гэж бодож байгаа бол өөрөө зөвхөн найзыгаа ч гэлтгүй, хэнийг ч юм муулж ярихаа болих хэрэгтэй. Учир нь тийм хүмүүст ч бас чамайг сонгож хамт байх, уулзаж амаа халаах шалтгаан байгаад байна шүү дээ.

“Найз залууг минь булаалаа”, “Хамаг нууцыг минь задруулчихаж”, “Тэрэнд намайг муулж ярьсан байна лээ” гэсэн бодол орж ирдэг бол чи жинхэнэ нөхөрлөлтэйгээ учраагүй, учрахад бүрэн бэлтгэгдээгүй байна. Жинхэнэ найзуудын дунд хэзээ ч ийм асуудал гардаггүй. Тэд хоёулантай нь “нууцхан” холбоо тогтоохыг оролдсон залуусыг тэр дор нь мэдчихнэ. Бас тэд бие биенийхээ хувьд цоожтой авдар л гэсэн үг.

Жинхэнэ нөхөрлөлийн цаана хайр оршдог. Хүнд хайртай болохоор алдаа нь хүртэл хөөрхөн харагддаг гэдэг шиг л найзын чинь дутагдалтай тал чамд садаа болдоггүй байх ёстой. Болсон ч энэ чиний хувьд асуудал биш. “Гэрээсээ яг одоо гарч байна” гэж хэлчихээд л 3 цаг болдог “хайнга” найзтайгаа муудалцалгүй би 10 жил болж байна. Би хайртай найзынхаа хэмнэлд дасан зохицохын тулд уулзах цагаа урагшлуулж хэлдэг болсон. Найз маань ч хоцордгоо ойлгоод хамаг байдгаараа гэртээ яарч байгааг нь харахаар хөөрхөн байдаг юм. 3 цаг хүлээлгэсэн ч уулзаад 30 минут болоход л намайг ямар аз жаргалтай эмэгтэй болохыг ойлгуулж чаддаг учраас л би түүндээ хайртай байдаг. Эрэгтэйчүүд үнэнч нөхөрлөдөг нь үнэн. Тэд найзыгаа юунд ч “золиослодоггүй” болохоор тэр. Гэр бүлтэй болсон ч эрчүүд ахуй амьдрал, найз нөхдийн харилцаагаа эн тэнцүүхэн авч явах нь элбэг байдаг. Нөхөрлөл гэдэг бол хүний амьдралд яг л гэр бүл шиг хэрэгтэй зүйл. Яагаад гээч. Хүнийг хурцлах, дэмжих, тэр ч бүү хэл “шоолох” орон зай үргэлж хэрэгтэй. Үүнийг нь нөхөрлөл л “нөхөж” чаддаг. Харин дийлэнх эмэгтэйчүүдийн сул тал нь гэр бүлтэй болсныхоо дараа нөхөрлөлөө хадгалж үлдэх тал дээр тэмцэх нь бага. Түүнээсээ болоод өөрт хэрэгтэй орон зайгаа үгүйлсэндээ, тэр хэрэгцээгээ нөхрөөсөө шаардаж, хүссэнийг нь өгч чадахгүй бол уурлаж бухимдах нь элбэг. Нөхөрлөлийг бүрэн орлохуйц сайхан ханьтай болохыг үгүйсгэхгүй ч, гэр бүлтэй боллоо гээд чамайг гэдэг найзуудыгаа чухал бишд тооцох хэрэггүй. Учир нь нэг хөндийрчихвөл та хоёрын хооронд хий дэмий хов жив, худал яриа, найз гэсэн пайзтай хуурамч хүмүүс орох зай гараад ирнэ.

Эдгээр шалтгаанаас болж эмэгтэйчүүд бид өөрсдөө “Эмэгтэйчүүдийн нөхөрлөл хуурамч” гэж ам уралдан ярьцгаах нь олон. Чамайг үргэлж сайхан үгсээр тэтгэж, өөрчлөгдөх ёстойг чинь үйлдлээрээ сануулж, бие даасан эмэгтэй гэдгийг чинь ухааруулж чаддаг сайн найзтайгаа “бөх бат” харилцаагаа хэрхэн удаан хадгалах вэ? Их энгийн биш гэж үү. Эхлээд “Эмэгтэйчүүдийн нөхөрлөл хуурамч” гэдэг үгийг хэлж, үүнд итгэхээ больчих. Дараа нь утсаа аваад түүн рүү залга. Бүхий л сайн сайхан бүхнийг, талархлынхаа хамт хэл. Боломжтой бол уулз. Бүсгүй л хүн болсон хойно бидэнд бие биенийхээ мөрийг түшээд уйлах асуудал зөндөө гарна. Хүн хүнээрээ дутах мэдрэмж хамгийн аймшигтай гэдгийг баталж хэлж чадна. Тиймээс тэр хүнийг алдаатай нь, дутагдалтай нь чин сэтгэлээсээ хайрлаж “нөхөрлөл”-өө авар!


Эмэгтэйчүүд яагаад “Эмэгтэйчүүдийн нөхөрлөл хуурамч” гэж ярьдаг вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex