Кира Найтли Орос бүсгүйн дүрд

“Карибын тэнгисийн дээрэмчин” киноны од  Кира Найтли Оросын алдарт зохиолч Лев Толстойн Анна Каренина романаас сэдэвлэсэн “Анна Каренина”  кинонд тоглох гэж байгаа талаараа өмнө нь мэдэгдэж байсан билээ.

Харин өчигдөр буюу мягмар гаригт Лондон хотноо уг киноны улаан хивсний ёслол болсон байна. Энэ үеэр кинонд тоглосон нэрт жүжигчид хүрэлцэн ирж шүтэн бишрэгчидтэйгээ уулзах боломж олджээ. Английн нэрт найруулагч Жо Райтийн найруулсан уг кинонд Кира Найтли киноны гол дүр болох Аннагийн дүрийг  бүтээсэн гэнэ.

Түүнтэй уг кинонд хамтран тоглосон гол дүрийн эрэгтэй жүжигчин нь Английн нэрт жүжигчин, “Хүйтэн уул” киногоороо олны танил Жүүд Лоу аж. Энэхүү кинонд Анна Каренинагийн нөхрийн дүрийг Жүүд Лоу бүтээсэн бол Аннагийн хайр сэтгэлийн эзэн Вронскигийн дүрд  нэрт жүжигчин Аарон Жонсон тоглосон байна. Энэхүү кинондоо найруулагч Райт 19-р зууны Оросын театрчилсан уран бүтээлийг дэлгэцэнд буулгаснаараа онцлог аж.

Оросын агуу зохиолчийн уран бүтээлээс сэдэвлэсэн уг киног үзэгчид тэсэн ядан хүлээж байгаа бөгөөд энэхүү кино энэ сарын 7-ноос кино театруудаар гарч эхлэх гэнэ.

Э.Анхтуяа

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

 

NEWS.MN

раскрутка сайтараскруткапродвижение сайтавзлом майл ру без программakvalooонлайн займ на банковскую карту круглосуточно срочноgratis slot machine downloadarab escort dubaimerit otel casinoPay with phone creditагентство туризма сафарисрочный интернет займотдых в мае 2015 годатур май турци¤треккинг на килиманджаро отзывыкак готовитьс¤ к восхождениюпутевки на май в сочиspanish translationполучить справку о несудимости киевНезаконный и несправедливый договор займаweb page translation servicesраскрутка сайтов в гуглепродвижение сайта дверидеревянный дом проект планобъявление дать бесплатнообъектив для iphone 6


Кира Найтли Орос бүсгүйн дүрд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.