Өөртөө итгэлтэй БИ-г бүтээх зургаан санамж

4868

Хүн бүр өөртөө итгэх итгэлийг өөр өөрийнхөөрөө ойлгодог. Зарим нь эргэн тойрныхон дундаа нэр хүндтэй байх, хөөрхөн царай, гоё биетэй байх эсвэл ямар нэг хийж бүтээсэн ажилтай үедээ бусдын өмнө нүүр бардам явах гэх мэт. Ерөнхийдөө өөртөө итгэлтэй хүмүүс өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрсөн байдаг. Үүнд чиний гаргасан алдаа, амжилтгүй байдлууд ч мөн хамаарна. Тэгэхээр өөрийн давуу болон сул талаа мэддэг хүмүүст өөртөө итгэх итгэл нь өндөр байдаг гэсэн үг юм. Тэгвэл өөртөө итгэлтэй байхын тулд юу хийх хэрэгтэй вэ?

1.Бид юуг нь мэдэхгүй алдаагаа залруулж чадахгүй.

Иймд зүгээр л би их бүтэлгүй хүн, надад бусдаас илүү зүйл нэг ч үгүй гэж өөртөө итгүүлж явахын оронд цаас аваад миний давуу болон сул тал гэсэн хоёр хэсэгт хуваагаад жагсаан бич.

Хүн бүрт уналт, сэргэлтийн үе байдаг гэдгийг сана, алдаа гаргах нь сайжрахын эхлэл. Бидний мундаг гэж шүтэн биширдэг хүмүүст ч сэтгэлээр унах, өөрийгөө голох үе нэг биш удаа тохиолдсон байгаа. Тэглээ гээд тэр бүхэн чамайг тодорхойлох хүчин зүйлс болох ёсгүй юм. Дор хаяж тус бүрт нь 10 зүйл олж бичих хэрэгтэй. Энэ бол өөрийгөө таньж мэдэх аялалын эхлэл юм. Бичих зүйлүүд чинь тус бүр 10 хүрэхгүй бол хүмүүс чиний тухай юу гэж дүгнэдэг талаар бодоод бичиж болно. “Намайг тэвчээртэй сонсдогт баярлалаа”, “Чи хүмүүсийн өмнө үг хэлэхдээ огт сандрахгүй юм”, “Гэрийн ажлыг чам шиг түүртэлгүй хийдэг хүн анх удаа харж байна” гэх мэт. Жижиг гэлтгүй юу ч байж болно, энэ жагсаалтыг гаргаж дуусахад чи өөрийгөө муу гэж боддог зүйлс сайнаасаа цөөн байгааг, ядаж л адилхан хэмжээтэй байгааг харах болно.

2.Хүрч болохуйц зорилго тавь

Зарим сул талуудаа чи засах боломжтой. Гэхдээ хэн ч нэг өдрийн дотор өөрчлөгддөггүй гэдгийг санаж, нэг дор нэг л сул тал дээрээ төвлөрч сайжруулахыг хичээгээрэй. Хэдэн сар, жил ч шаардаж магадгүй гэдэгт бэлтгэлтэй байх хэрэгтэй. Эсвэл жижиг гэмээр зорилт байлаа ч огт биелэх боломжгүй зүйлд бүү цаг заваа зарцуул. Жишээ нь: “Аав, ээж минь намайг шүүмжилддэггүй байсан ч болоосой” “Хүмүүс юмыг өөрөөр харж болдоггүй л юм байх даа”,гэх мэт. Бодит байдал дээр тэд хэзээ ч шүүмжлэхээ болихгүй, бас өөрчлөгдөхгүй. Зорилт бодитой байж, өөрсдийгөө алхам тутамдаа голж, дарамтлахаа больсноор хийж буй зүйлдээ илүү төвлөрөх цагтай болно.

3.Төгс төгөлдөр зүйл огт байдаггүй

Бид хэт төгс төгөлдөрт тэмүүлдэг. Учир нь бид хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй хуурмаг, бодит бус төгс төгөлдөр байдалд дэндүү итгэдэг. Бага ч гэсэн ахиц, дэвшлээ урамшуулж сур. Дэвтэртээ тэмдэглэ. Зайсан толгой руу гарахад бид олон олон шатаар алхах хэрэг гардаг шиг, тэр жижиг амжилтууд чинь чамайг орой дээр гарах эхлэл болно.

4.Өөрийгөө шинээр нээж илрүүл

Өөртөө итгэх итгэлээ алдсан үедээ бид хэнд ч юу ч хийж өгч чадахгүй мэт бодож эхэлдэг. Гэтэл чи өөрийгөө чадна гэдгийг мэдээгүй өч төчнөөн чадвар дотор чинь нуугдаж байдаг. Амжилттай хүмүүсийн ихэнх нь эрсдэл хийхээс айдаггүй, огт хийж байгаагүй зүйлээ барьж аваад хийхээс эмээдэггүй юм шүү.

5.Өөрийнхөө шинэ дүр төрхийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн бай

 Хэрвээ өөртөө итгэх итгэлгүй байдал чинь өнгөрсөнд байсан чиний төрхөөр илэрхийлэгдэж байгаа бол буруу. Арван жилд байхдаа тоондоо муу хүүхэд байсан л байгаа биз, тэглээ гээд өнөөдрийн чамд тэр хамаатай гэж үү?”Яг өнөөдрөөрөө амьдарч, өөрийнхөө сайн талуудыг улам зүлгэн өнгө оруул” гэж далай лам хэлдэг байхаа?

6.Бусадтай өөрийгөө харьцуулахаа боль

Найз чинь фэйсбүүкт 3000 найзтай байхад чамд 300-хан найз байдаг уу? Ажлын чинь бүсгүй тансаг зэрэглэлийн орон сууцанд амьдарч, ганган машин унадаг уу? Бусадтай өөрийгөө харьцуулахгүй байх хэцүү ч гэсэн, тэглээ гээд чи шуудхан тэдний дээр гарах боломжгүй.Үргэлж чамаас илүү нэгэн байсаар байх болно.Иймд өөрийгөө өөртэйгөө л харьцуул. Өнөөдрийн “би”, өчигдрийн “би”-гээс багахан боловч дээрдсэн байх стой гэдэг зарчим баримтал.


Өөртөө итгэлтэй БИ-г бүтээх зургаан санамж
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex