Экс-вото (votum гэдэг латинаар андгай гэсэн үг) бол бурханд хандсан ямар нэгэн хүсэлт, гуйлтаа илэрхийлсэн зураг, дүрсийг хэлдэг. Ихэвчлэн сүмийн хананд, мөргөлийн газарт дээрх эд зүйл, зургийг өлгөдөг заншилтай. Мексикийн ёс заншлын нэгэн хэсэг болсон экс-вото нь ихэвчлэн талархлынх байдаг. Амьдралд нь гэгээнтнүүд, бурхан ямар нэгэн байдлаар оролцон, гай зовлонгоос ангижруулан, хүч тэнхээ, итгэл хайрласан гэж үзсэн хүмүүс зураг зуран, талархлын үг бичээд сүмийн хананд наадаг заншил одоо ч хадгалагдаж буй. Экс-вото тухайн хүнд тохиолдсон нөхцөл байдал, бурхан шүтээний дүрс, түүнд хандсан үг гэсэн гурван хэсгээс бүрдэнэ. Зураг дээр хөл эсвэл гараа хугалсан, хүнд өвчин туссан, далайд живж буй, модноос унаж байгаа хүнийг дүрсэлсэн байх нь олон. Гэвч бурханд талархсан, гайхамшигт үйл явдал амьдралд нь тохиолдсон тухай өгүүлэх зурвас экс-вотог чимнэ.
Талархлын зургийн түүх бөө мөргөлийн үеэс эхэлсэн. Тодруулбал, бурхантай ямар нэг эд зүйлээр дамжуулан холбог дож болно гэсэн ойлголтоос эхтэй. Дундад зууны үед захид лыг хүлээн авах “эзэн” өөрчлөгдөж, Христосын гэгээнтнүүдэд хаяглагдах бол сон ч экс-вотогийн мөн чанар хэвээр үлджээ. Эксвото Испанийн колоничлолын үед Мексикт дэлгэрч, ацте күү дийн соёлтой сүлэлдэн өө рийн гэсэн өвөрмөц төрхийг олж, эл ард түмний нэгэн өв болсон юм. XVI зуунд мексикчүүд талархлын зургийг зотон дээр зурдаг байсан бөгөөд энэ нь үнэтэй учир зуруулсан хүнийхээ нэр хүнд, эд баялаг, нийгэмд эзлэх байр суурийг илтгэж байв. Үнэтэй, сайхан эксвотог хүний нүдэнд шууд тусахуйц газарт өлгөдөг бай сан аж. XIX зууны үед экс-вото нэлээд ардчилсан, ил тод шинжтэй болов. Будагны үнэ хямдарч, заавал зотон бус, өөр бусад хямд материал дээр ч зурж эхэлжээ. Экс-вото чинээлэг хүмүүсийн хувьд моодноос гарч, харин энгийн иргэдийн дунд дэлгэрэв.
1821 онд Мексик эзлэн түрэмгийлэгчдээс чөлөө- лөгдөх үед экс-вото ардын урлагийн нэгэн төрөл гэгдэж байлаа. Түүнээс хойш зуун жилийн дараа буюу 1930 он гэхэд будаг, зотонгийн халааг хямд цаас, бал, эсвэл металл зүүлт, хүмүүсийн гэрэл зураг авав. Харин шинэ мянганы эхээр хүмүүс төрсний гэрчилгээ, диплом зэрэг бичиг баримтын хуулбарыг экс-вото болгож эхэллээ. Мексикийн нэрт зураач, Фрида Кало нөхөр Диего Риверагийн хамт экс-вото сонирхон цуглуулдаг, судалдаг байсан гэдэг. Гэвч XX зууны дунд үе гэхэд жинхэнэ “ориг” талархлын зураг үгүй болов. Цуглуулагч нар ховор, үнэтэй гэхээс илүү жинхэнэ экс-вотогийн араас хөөцөлдөж эхэллээ. Экс-вотог “ретабло” гэж нэрлэх нь ч бий. Гэхдээ ретаб ло нь Христос болон Гэгээн Мариад хандсан зур гууд аж. Судлаач Глория Гиффордс “Мексик ар дын ретабло” хэмээх ном доо “Ретаблод ямар нэг гэгээнт ний хөргийг дүр сэл сэн бай даг бөгөөд хү мүүс тэр зургийг хуулж зу раад түүнийгээ харж, амьд ралд нь ямар нэгэн ер бу сын үйл явдал тохиолдож буйгаар ургуулан боддог. Тийм учраас экс-вото илүү үнэний хувьтай, магадгүй бурханлаг ойлголтод дөхөж очно” хэмээн бичжээ.
Өдгөө Мехикод экс-вото жанраар бүтээл туурвидаг уран бүтээлч олон бий. Тэд олон нийтийн сүлжээ, интернэтийн ачаар богино хугацаанд нэрд гарч байна. Нийгмийн асуудал, гэр бүлийн харилцааг экс-во то мая гаар дүрслэн зурдаг Давид Мекалько тэдний нэг. Түүний зургуудад хялбар аргаар мөнгө олж буйдаа талархсан биеэ үнэлэгч нар, бэлгийн өөр чиг ханд лагатайг нь эцэг, эх нь хүлээн зөвшөөрсөнд баяр лаж буй ижил хүйстнүүдийг дүрсэлсэн байдаг. Харин Альфредо Вильчис хэмээх зураачийн бү- тээ лүү дэд гэмт хэргийн сэ дэв зонхилдог бол Сельва Са ла сар нууцлаг, ер бусын зүйл сийг зурдаг. Постмодернист эксво то илүү олон төрлийн, дүрс лэл сайтай байдаг аж. Пост модер нист зураач нар экс-вотогийн уламжлалыг хад га лахын сацуу өнөөгийн ний гэмд буй олон асуудлыг шог лож чаддаг. Дашрамд со нир хуулахад, “eBay”-гээр зарагд даг экс-вото дунджаар 25-200 ам.дол ларын үнэтэй. Хэдийгээр экс-вотогийн мөн чанар орчин үед алдагдсан ч урлаг, сэтгэлгээ, соё- лын эл үнэт өв устаж алга болсонгүй. Харин өөр хэлбэрээр, шинээр төрж байна.
Х.ОДmongolnews.mn