Өнгөө алдсан цагаан хувцас хэрэглэлийнхээ өнгийг сэргээх 7 арга…

4890

Бид бүгдэд дахин дахин өмсөөд л баймаар дуртай хувцас гэж байдаг шүү дээ. Харамсалтай нь тэдгээр хувцаснууд, ялангуяа цагаан өнгийн хувцаснууд бохирдож толбо тогтохдоо амархан байдаг билээ. Гэхдээ та хүсвэл гэрт тань байдаг гарын доорх зүйлсийг ашиглаад өнгөө алдсан цагаан хувцас хэрэглэлийнхээ өнгийг сэргээх боломжтой юм. Ингээд бид та бүхэнд хувцас, эд зүйлсийн тань цагаан өнгийг сэргээх хамгийн үр дүнтэй шалгарсан аргуудыг хүргэхээр бэлтгэлээ.

1. Дагтаршсан толбыг арилгах Том хэмжээтэй саванд 2 литр ус хийгээд буцалгах ба үүн дээрээ нэг халбага давс хийгээд сайтар хутгана. Мөн гурван ширхэг нимбэгний шүүсийг шахаж бэлтгээд бага зэрэг угаалгын нунтгийн хамт халуун усан дээрээ хийнэ. Толботой хувцсаа 40 минут орчим байлгах ба цэвэр усаар 2-3 удаа сайтар зайлаад хатаахад таны хувцсан дээрх толбо ор мөргүй арилсан байх болно.

2. Цагаан цамцаа цайруулах Нэг цайны халбага хөөлгөгч содыг толботой хэсэгт түрхээд таллаж хуваасан нимбэгээр сайтар үрнэ. Хэсэг хугацааны дараа халуун бүлээн усаар угаахад таны хувцсан дээрх толбо ор мөргүй арилсан байх болно. Энэхүү арга нь цагаан хувцсан дээр шарлаж тогтсон толбыг арилгахад илүү үр дүнтэй ба толбо арилгах явцад бий болсон толбыг ч мөн хөөлгөгч сода, нимбэгний шүүсийг ашиглан арилгах боломжтой юм.

3. Бүх төрлийн хувцсыг цайруулах арга Буцалж буй халуун усан дээр хоёр ширхэг нимбэгийг хувааж хийнэ. Цайруулах хувцсаа хийгээд 40 орчим минут дэвтээсний дараа цэвэр усаар зайлж угаана. Нимбэг нь хувцас, эд хэрэглэлийг гэмтээхгүйгээр цэвэрлэж толбыг арилгахад түгээмэл хэрэглэгддэг шалгарсан арга юм.

4. Ноолуур, нийлэг материалтай хувцсыг угаах Хоёр литр халуун усан дээр аяганы дөрөвний нэгээр угаалгын нунтаг, устөрөгчийн хэт исэл нэмж хийнэ. Цайруулах хувцсаа 30 минут орчим байлгаад цэвэр усаар зайлна. Энэхүү арга нь ноолуур болон бусад төрлийн нийлэг хувцас эдлэлд илүү тохиромжтой. Тиймээс угаалгын нунтгаа сонгохдоо сайтар анхаараарай.

5. Эрчимтэй угаалга Нэг литр усанд дөрөвний нэг аяга устөрөгчийн хэт исэл, 4 дусал аммиакийг хийж сайтар хутгана. Уг уусмалдаа цайруулах хувцсаа хийгээд 10 минут орчим байлгах ба дараа нь цэвэр усаар сайтар зайлна. Энэхүү арга нь ихээхэн үр дүнтэй ба хүчиллэг чанараар бусдаасаа илүү учраас үүнийг хэрэглэх явцдаа бээлий өмсөх хэрэгтэйг анхаарна уу.

6. Хувцас болон бусад эдлэлийг зөөлрүүлэгч Нэг литр орчим халуун усан дээр тал аяга цагаан цуу хийгээд толботой хувцсаа 40 минут орчим байлгана. Хэрвээ та хөлөрснөөс үүдэлтэй толбоноос ангижрахаар шийдсэн бол толбо болсон хэсэгтээ цагаан цуу асгаад бага зэрэг усаар үрэхэд л болно. Цагаан цуу нь хувцас цайруулах мөн зөөлрүүлэх давхар үйлчилгээтэй.

7. Ор дэрний цагаан хэрэглэлээ угаах Угаах гэж буй ор дэрний цагаан хэрэглэл дээрээ гашилж ээдсэн сүү хийгээд 1-2 цаг байлгах ба үүний дараа ердийн угаалгын нунтгаар угаана. Энэхүү арга нь таны цагаан хэрэглэлийн өнгийг сэргэээгээд зогсохгүй хөвөн зөөлөн илүү тааламжтай мэдрэмжийг таньд төрүүлнэ.


Өнгөө алдсан цагаан хувцас хэрэглэлийнхээ өнгийг сэргээх 7 арга…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: Zulaa Огноо: 5 July 2019 Reply

Bayrlalaa

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex