Ургамлын харшилтай хүн өндөг, самар, шувууны мах хэрэглэж болохгүй

4894

Статистик мэдээнээс үзвэл дэлхийн хүн амын 20 хувь нь харшилтай байдаг аж. Иймд энэ өвчин нь орчин үеийн дэлхий дахины томоохон асуудлын нэг болоод байна гэж болно. Сүүлийн 30 жилийн байдлаар харшлын тархалт нь арван жил тутамд хоёр дахин нэмэгдсээр насанд хүрэгсдийн 5 хувь, хүүхдүүдийн 15 хувь нь өвчилсөн байна. Түүнчлэн 2020 он гэхэд дэлхийн хүн амын 50 хүртэлх хувь нь ямар нэгэн харшлаар өвчлөх магадлалтай гэж судлаачид үзэж байгаа юм.

Тиймээс дэлхий нийтийн төдийгүй монголчуудын шүдний өвчин болсон харшлын талаар тэр дундаа ургамлын /шарилжны/ харшлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

Ер нь  гэр доторх тоос, хөгц, шавьж, ахуйн хими, амьтны үс, ургамлын тоосонцор /шарилжны/, хүнсний бүтээгдэхүүн, эм тариа, будаг, нарны туяа, хүйтэн гээд бидний эргэн тойронд байгаа бараг юм болгон шахуу харшил үүсгэх боломжтой. Харшил  буюу хүний дархлалын систем өөрөө ажиллаж эхэлдгийн гол “буруутнуудын” нэг нь гистамин нэртэй бодис юм.

Энэ болон үүнтэй төстэй бодисууд нь харшлын хариу урвал эхэлсэн үед цусанд их хэмжээгээр орж ирдэг. Yр дүнд нь судас өргөсөх, нарийн судаснаас шингэн ялгарах, арьс улайна. Үүнээс болж хамар, залгиурын салслаг бүрхүүл цочрон хамар битүүрч, нус гоожин, найтааж эхэлдэг.

Харамсалтай нь харшилтай холбоотой олон зүйл өнөөдрийг хүртэл тайлагдаагүй л байна. Жишээлэхэд, харшил нь гэнэт бий болоод гэнэт алга болж болно. Түүнээс гадна аль ч төрлийн харшил нь удамших магадлалтай байдаг. Тиймээс эцэг,  эхийн аль нэг нь харшилтай бол хүүхдэд нь өвчлөх магадлал 25 хувьтай. Хоёулаа харшилтай бол харшил авах магадлал 75-80 хувиар өсдөг байна.

2015 оны мэдээллээс харахад Арьсны өвчин судлалын үндэсний төвд ирж буй хүмүүсийн олонх нь буюу 50 гаруй хувь нь хамар, нармайн харшлаар оношлогдож, эмчлүүлдэг ажээ.

Түүнчлэн манай оронд ургадаг ургамлын 50 гаруй зүйл нь харшил үүсгэдэг байна. Ургамлын харшил нь 3-9 настайд ихэвчлэн илэрдэг ажээ. Хамгийн гол нь харшлын илрэх шинж тэмдэг харилцан адилгүй байдаг гэнэ.

Тодруулбал, харшил үүсгэгчтэй таарсны дараагаас нус гоожин найтаалгаж, хамар загатнадаг.

Нулимс гоожиж, нүдэнд юм торсон мэт мэдрэмж төрөх, хорсох, гялбах шинж тэмдгүүд илэрвэл зовхины салст бүрхүүлийн үрэвсэл буюу коньюнктивит.
Хүнсний харшил нь хүүхдүүдэд голдуу диатез  буюу сахарын харшил хэлбэрээр илэрдэг.

4895

Чонын хөрвөс  буюу манайхны ярьдгаар шарилжны харшил, дерматит буюу арьсны үрэвсэл нь арьсны  харшилд орно.

Харшлын урвалын үйл явцын хамгийн муу хувилбар нь анафилактик шок юм. Энэ нь гэнэтийн цочролд орохыг хэлдэг. Ихэнхдээ таарахгүй эм хэрэглэх, эсвэл  зөгий мэтийн элдэв шавьжинд хатгуулж, хазуулсны дараа үүсдэг. Анафилактикийн шоконд орох үед арьс гэнэт маш ихээр загатнан,  амьсгаа боогдож  артерийн даралт огцом буурч шоконд ордог байна.

Эдгээрийн аль нь болохыг мэргэжлийн байгууллага арьсанд сорил тавьж шалгадаг ажээ. Хавар, зуны улиралд ургамлын болоод нарны харшлууд идэвхждэг бөгөөд сүүлийн үед эмийн харшил ч идэвхжих хандлагатай болсон талаар мэргэжилтнүүд ярьж байгаа юм.

Ургамлын харшлыг анагаах ухаанд “поллиноз” гэж нэрлэдэг. Энэ бол нэлээд тархмал эмгэг бөгөөд ургамлын тоосонцроор үүсгэгддэг харшил юм. Харшлын илрэл нь голчлон амьсгалын замын ба нүдний салст бүрхүүлд улирлын шинжтэйгээр жил бүр илэрч, ялангуяа харшлуулагч зүйл ургамал цэцэглэх, тоосоо гөвөх үеэр хурцаддаг. Энэ төрлийн харшилд удамшлын хүчин зүйл ихээхэн нөлөөтэй.

-Шарилжны харшлын эсрэг вакцинжуулалтыг 2-3 жил дараалж хийлгэснээр харшилгүй болох боломжтой-

Ургамлын харшлын эмчилгээ нь иж бүрдэл байх ёстой. Тэр дундаа энэхүү өвчин бага насны хүүхдүүдэд зонхилон нөлөөлдөг учраас хооллолт, харшлуулагчаас зайлсхийх, түүнийг бие махбодоос гадагшлуулах, дархлааны өвөрмөц эмчилгээ, эмийн эмчилгээн зэргийг хослуулах хэрэгтэй байдаг байна.

Энэ талаар АШУҮИС-ийн багш, доктор П.Ганчимэг Ургамлын гаралтай зарим хүнс нь ургамлын тоосонцрын адил харшлын урвал үүсгэж болох тул хүүхдийн хоол хүнсэнд онцгой анхаарвал зохино. Тухайлбал, зөгийн балаар харшилтай хүүхдээ тордохыг зөвлөмөөргүй байна. Хүүхэд модны тоосонд харшилтай бол улаан лооль, киви, петрушка, хар чавга, лууван, интоор, алим, самар, тоор жимс өгч болохгүй. Зэрлэг ургамалд харшилтай бол тарвас, халва, наранцэцгийн самар, майонез, гич, хүрэн манжин, хаш зэргийг хүнснээс хасна. Үрт ургамал харшилтай бол гурил, квас, улаан буудай, манны каш, пудинг, зайрмаг, эрдэнэ шиш, хиам, кофе орлуулагч зэргээс татгалзана. Харшилтай хүүхдийн гэрт чийгтэй цэвэрлэгээг өдөр бүр хийж байх ёстой. Хүүхдийг гаднаас орж ирмэгц гарыг нь угаах, хамар хоолойг нь зайлуулах, нүдийг нь зайлах, угаах нь ихээхэн ач холбогдолтой. Мөн хувцсыг нь заавал солино. Харшлын илрэл арьсанд гардаг бол аль болох урт ханцуйтай цамц, даашинз, урт өмд өмсүүлэх хэрэгтэй. Тасалгаанд нь цэцэг ургуулах, амьд ба хатаасан ургамал байлгахыг хориглоно. Бусад өвчний эмчилгээнд ургамлын гаралтай эм бэлдмэл хэрэглэхийг түр азна. Эмийн эмчилгээг эмч зааж өгөх ёстой ба хүүхдэд харшлын эмийг хяналтгүй, дураараа хэрэглүүлэх нь ихээхэн хор уршигтай. Ялангуяа хамрын дусаалгыг аль дайралдсаныг нь, эсвэл эмчийн тодорхой хугацаанд хэрэглүүлэхээр бичиж өгсөн дусаалгыг хяналтгүй удаан хугацаагаар хүүхдэд хэрэглүүлэх нь хамрын салс бүрхүүлийн хялгасан судсаар эргэлдэх цусны эргэлтийг саатуулж эмийн ринит гэж нэрлэгдэх эмгэгт хүргэнэ. Тиймээс зайлшгүй мэргэжлийн эмчийн зөвлөгөөг авах хэрэгтэй” гэж зөвлөлөө.

Түүнчлэн харшилтай хүмүүсийн хориглох хоол хүнсний тухайд “Allergy med” эмнэлэгийн их эмч Ч.Сарангэрэл Харшилтай хүмүүсийн хамгийн их хориглох хоол хүнс бол өндөг болоод өндөгтэй бүтээгдэхүүнүүд, майонез, самар, халуун ногоотой хоол хүнс, утсан хиам, түрс, загас, шувууны мах, шоколад, исгэлэн амттай жимснүүд байдаг. Үүнээс гадна өнгөтэй ундаа, жүүс харшлыг сэдрээж, улам өдөөдөг байх нь. Түүнчлэн ургамлын харшилтай хүний харшил сэдэрч байх үед хэрэглэж болохгүй хүнсний нэг нь айраг, спиртийн төрлийн бүтээгдэхүүнүүд” гэж ярилаа.

Ерөнхийдөө долоодугаар сарын 15-наас шарилжны тоос дэгддэг. Үүнээс 2-2.5 сарын өмнө урьдчилан сэргийлэх вакцин эмчилгээг хийлгэх ёстой байдаг бөгөөд энэ төрлийн эмчилгээг Арьсны өвчин судлалын үндэсний төвд хийдэг байна. Энэ талаар тус төвтэй холбогдож мэдээлэл авахад “Шарилжны харшлын эсрэг урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын бүртгэл гуравдугаар сарын 20-ноос эхэлж, дөрөвдүгээр сарын эхнээс харшилтай иргэд угтвар дархлаажуулалтад хамрагддаг. Одоогоор угтвар эмчилгээнүүд хийгдэж байна. Вакцины бүртгэл бол дууссан. Хамгийн гол нь харшилтайгаа сорил тавиулан мэдсэн иргэд бүртгэлийн үед зайлшгүй хамрагдах хүсэлтээ илэрхийлэх ёстой. Энэхүү вакцинжуулалтад 2-3 жил дараалан хамрагдсан иргэд шарилжны дархлаа бүрэн тогтдог. Заримдаа эмчилгээ хийлгэсний эхний жил харшил дарагдаагүй мэт санагдаж, шинж тэмдэг илрэх нь бий. Энэ нь тухайн хүний дархлаа тогтолцооноос хамаарахаас гадна вакцин ууж байхдаа хэр их дэглэм барьснаас шалтгаална. Хамгийн гол нь тасралтгүй дараалан угтвар эмчилгээнд орсноор дархлаа бүрэн сууж, харшлаас сэргийлнэ гэсэн үг” гэлээ.

Манай иргэдийн хувьд харшлын эсрэг угтвар эмчилгээг хийлгэж байхдаа нэг өдрийн эмээ уулгүй мартаад дараагийн өдрөө нөхөж уух зэргээр буруу хэрэглэснээр эмчилгээний үйлчлэлийг бууруулдаг байна. Эмийг нөхөж уух нь хамгийн буруу зуршил гэдгийг эмч мэргэжилтнүүд зөвлөж байгаа юм.

Үүнээс гадна өнөөг хүртэл харшлын эсрэг угтвар эмчилгээнд хамрагдсан иргэдийн дунд клиникийн судалгаа хийхэд олонх нь буюу 75 хувь нь сайн, 20 орчим хувь нь хэвийн, 5 орчим хувь нь энэ эмчилгээг хийлгээд үр дүн гарсангүй гэх дүгнэлттэй гарсан байна. Ийнхүү гарсан сөрөг үр дүнг нягталж үзэхэд олон ургамалд харшилтай, өндөр харшилтай, архаг хууч өвчин сэдэрсэн, хүнд мэс засал хавсарсан гэх зэрэг нь зарим хүмүүст харшлын эсрэг угтвар вакцин нөлөөлөхгүй үлдсэн гэх дүгнэлт гарчээ.

Дашрамд дурдахад, өглөөний агаарт ургамлын тоос их байдаг учраас цонхыг үдээс хойш, борооны дараа онгойлгож байхыг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.

Түүнчлэн харшлыг өдөөгч хог ургамлыг газраас 7-10 см хэмжээтэй байхад нь хадаж түүх хэрэгтэй аж. Их хогтой газрынхыг зулгааж болдог. Зулгаасныхаа дараа харин олон настын үр цацаж нөхөн сэргээлт хийх ёстой. Шарилжийг цэцэглүүлж, үрлүүлэхгүйн тулд зургаадугаар сарын сүүлчээс наймдугаар сарын сүүлч үе хүртэлх хугацаанд хадах хэрэгтэй. Тэгвэл агаарт дэгдэх шарилжны тоосонцор илт багасдаг ажээ.


Ургамлын харшилтай хүн өндөг, самар, шувууны мах хэрэглэж болохгүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex