Хөлдүү нөхрийг “гэсгээх” нь

96c58c7994a221ebabf447a40edf91b0

“Манай энэ хөлдүү. Юун романтик үдэш, бэлэг сэлт тийм юм мэдэхгүй ш дээ” гэдэг үгийг цөөнгүй бүсгүйчүүдийн амнаас сонсч байлаа. Гэвч түүний хөлдүү эсвэл “гэсгэлэн” байх нь дэргэдэх бүсгүйн аалиас шалтгаалаад байгаа юм биш биз гэж бодож үзсэн үү? Зөвхөн түүнээс ямар нэг үйлдэл хүлээгээд, үглэж суулгүйгээр эм хүний арван гурваас ч олон мэхнээсээ ашиглаад өөрийнх нь санаачлагаар үйлдэл хийлгэх гээд үзэцгээе.

Эвий дээ, хүүхэд шиг “амьтад” шүү дээ, эрчүүд гэж.

1. Өөр эрээс бэлэг ав
Мэдээж тэр эртэй дотно харилцаа үүсгэхгүй нь ойлгомжтой. Зүгээр л чамайг нүүр өгөхгүй байхад л салж өгдөггүй ажлын газрын залуу, хуучны танилынхаа өгсөн бэлгээс татгалзалгүй авчих. Бүүр болохгүй бол, өөртөө цэцэг худалдаж аваад гэртээ орчих. Арга ядсан юм шиг сонсогдож байж магадгүй, гэхдээ тэр тийм хамааралтай гэж үү? Хэн өгснийг асуувал гудамжинд таарсан танихгүй хүн юм уу, ажил дээр үл мэдэх хүнээс илгээмж ирсэн гээд л хэлчих. Хэн өгсөнд нь биш, зүгээр л тэр бэлэг, цэцэгт нь хичнээн их баярлаж, тааламжтай байгаагаа харуулахаа мартав аа. Өөрийнх нь бүсгүйд өөр эр бэлэг өгөөд зогсохгүй ингэтэл нь баярлуулж байхад зүгээр хараад суух эр хүн байхгүй л болов уу?

2. Найз бүсгүйнхээ түүхийг ярь
“Хүний нөхрүүд ийм тийм байна, гэтэл чи” гэсэн өнгө аясаар биш. Харин найз бүсгүйнхээ өмнөөс үнэн сэтгэлээсээ баярлаж байгаа мэтээр, түүний сүүлд хайрттайгаа ямар сайхан зүйл хийсэн тухай нь сонирхуулж ярь. Эвгүй сэтгэгдэл төрүүлэхээс эмээж байвал, хамт байхдаа найзыгаа чам руу утсаар ярьж, ямар нэг “урьдаас төлөвлөсөн” романтик түүхийн талаар ярихыг гуйгаарай. Гэхдээ хайртыгаа чиний ярианд маш их анхаарал хандуулахаар, чимээгүй, тайван үеийг сонго. Машин барьж байхад нь хажууд нь “Пөөх тэгээд чамд тийм гоё бэлэг өгсөн юм уу” гэж хичнээн чангаар хашгирсан ч анхаарахгүй байх. Тэд нэг цаг мөчид нэг л зүйл хийж чаддаг хүмүүс.

3. Өмнөх найз залуугийнхаа өгч байсан бэлгийг гаргаж ир, ярь
Энэ бол шалгарсан арга шүү. Гэхдээ зөвхөн чиний залуу өнгөрсөн харилцааны чинь тухай сонссон ч түүнийгээ хардах, маргалдах шалтгаан болгохооргүй ухаалаг, тайван, бодолтой залуу мөн тохиолдолд үүнийг ашиглаарай. Эгч маань санаандгүй төрөлх гэрээ нүүлгэж янзлаж байхад нь өөрийнх нь хуучин эд зүйлсийг хийж хураасан хайрцаг гараад ирж л дээ. Доторхыг нь нээгээд л бөөн дурсамж сэргэж энэ ийм, тийм түүхтэй гээд нөхөртэйгөө ярилцаад хэсэг сууж. Гэтэл тэндээс эгчийн маань суухаасаа өмнө үерхэж байсан залуугийнх нь бичсэн хайрын захиа гараад ирж л дээ. Эгч маань “Хөөх энд байсан юм байна ш д. Үнэхээр сайхан үгтэй шүү. Ахиад уншсан чинь ямар сайхан байна аа” гэж ирээд л өөрт нь барьж байсан гэнэтийн бэлэгнүүдийн талаар яриад өнгөрчихжээ. Тэр өдрөөс хойш сар хагасын дараа даруухан, дуу цөөтэй, санаачлага муутай эгчийн маань нөхөр эгчид маань төрсөн өдрөөр нь маш гоё гэнэтийн бэлэг, романтик үдшийг зориулсан даа.

4. Авмаар байгаа зүйлээ шууд хэл 
Дэлгүүрт явж байгаад бүсгүй хүн ямар нэг зүйлийг “Ямар гоё юм бэ?” гэх юм бол авахыг хүсч байна гэж эрчүүд ойлгодог. Гэвч түүнийг авч өгөөгүйнх нь төлөө хөлдүү гэж бодох нь бас өрөөсгөл юм. Боломж бололцоог нь бодолцож үзээрэй. Дуртай хоолыг нь хийж өгөөд, сайхан ааш нь хөдөлсний дараа зүгээр л “Би тэнд нээрээ тийм гоё юм харсан. Өмсөж үзээд л зогссон чинь тайлмааргүй санагдаад байсан шүү” гээд л ярьчих. Хэрвээ ийм дохиог хүртэл хүлээж авахааргүй нөхөртэй бол, шууд юу авмаар байгаагаа хэлчихсэн нь дээр. Угаасаа л та хоёр эхнэр нөхөр болсон хүмүүс. Ганц удаа тэгж хэллээ гээд, чамайг “эдийн шуналтай” гэж тэр огтхон ч бодохгүй. Эхнэрээ жаргалтай болгож, гоо үзэсгэлэнг нь тодруулсныхаа дараа эрчүүд үргэлж сэтгэл хангалуун үлддэг.

5. Анхнаас нь “сурга”
Эрчүүд хайнга, анзааргагүй нь үнэн. Тэр чамайг хэлэхгүй л бол цэцэг авахыг хүсч байгааг чинь мэдэхгүй байж болно. Бүсгүйчүүд цэцгэнд дуртай гээд санаачлагаараа цэцэг авчирч өгч байгаа залуу сайхан ч гэсэн, тэгсэнгүй гээд сайн залуугаас явах нь ул суурьгүй хэрэг. Хэрвээ харилцаа чинь шинэхнээрээ байгаа бол, анхнаас нь өөртөө бэлэг өгүүлж “сурга”. Ямар ч баярыг “Зүгээр ээ, би юу ч авахгүй” гэж хэлж битгий өнгөрөө. Чамайг баярлуулахыг түүний үүрэг гэдгийг ойлгуул. Тэглээ гээд тэр нь заавал дааж давшгүй үнэтэй зүйл байх ёстой гэсэн үг биш гэдгийг харуулахын тулд түүний өгсөн бяцхан зүйлд нь ч баярлан догдол. Ингэвэл тэд өмнөхөөсөө илүү сайхныг өгөхийн тулд үргэлж хичээдэг болно. Тэгвэл гэрлэснийхээ дараа чамд “Надад нэг ч удаа сайхан зүйл зориулж байгаагүй” гэж урвайх хэрэг гарахгүй. Эрчүүдээр өөрийнхөө төлөө хичээл зүтгэл гаргуулах нь харилцааны чухал хэсэг бөгөөд огтхон ч муу зүйл биш.

6. Хариутай бол бариутай
Жаахан сахилгагүйтээд үзэх үү? Түүний чамаас хүссэн ямарваа нэг зүйлийнх нь хариуд өөрийнхөө хүслийг биелүүлэхийг санал болго. Хэдий хос хоёр ч гэсэн бие биедээ найр тавилгүйгээр хариутай бол бариутай гэдэг үгийг хэрэгжүүл. Гэхдээ энэ нь түүнд дарамт, чамд шахалт болохгүй байх ёстой гэдгийг санаарай. “Орондоо өглөөний цайгаа авчруулах” зэрэг энгийн романтик хүслүүд ч хэлж болно. Хэсэгхэн хугацаанд ингэж тоглоод, түүнээр хэд хэдэн удаа хүслээ биелүүлүүлчихвэл, тэр дараагийн удаад өөрөө санаачлагыг гартаа авна. Учир нь тэр чамайг бусдын зориулсан сэтгэл, бэлдсэн бэлэгт хичнээн талархалтай ханддагийг хараад авлаа шүү дээ.

7. Найзуудынхаа дэргэд түүх ярь
Найзуудтайгаа хамт амралт зугаалганд явж байхдаа түүх ярьдаг эсвэл асуулт хариулттай тоглоом тогло. Өмнө нь найз охинтойгоо хамгийн романтик болзоо эсвэл бэлэгнийхээ тухай хуваалцахыг уриалах талаар тохиролцоорой. Тоглоомын асуултанд хариулахдаа өмнө нь өөр залуутай хамт явж байсан болзоо, бэлэгнийхээ тухай ярьж өг. Хүмүүс шууд л найз залууг чинь гэж бодоод лавлаж асуух болно. Тэр үед нь хайртыгаа өмөөрсөн хэдэн үг хэлчих. “Миний залуу чинь надад ямар ч бэлэгнээс илүү сайхан хайрыг өгсөн юм чинь” гэдэг ч юм уу. Энэ үгээр сэтгэлийг нь тайвшруулж, түүнийг өөрийнхөө хувьд хэзээд, ямар ч байсан чухал хүн гэдгийг ойлгуулаад, цаагуураа өмнө нь чиний төлөө эрчүүд хөлөө хугалах шахам гүйж байхдаа юу хийдэг байснуудыг хайртдаа гэмгүй аргаар мэдэгдүүлээд авна.

Мэдээж бидний зорилго үнэтэй алмазан зүүлт мэтийн зүйл огтхон ч биш. Зүгээр л түүнийг өөртөө ухаанаа алдан дурласан хэвээрээ гэдгийг мэдрэхийн тулд, чамд юу ч зориулахаас буцахгүй гэдгийг нь харахын тулд, ер нь л эмэгтэй хүнийхээ бяцхан романтик бодлуудын биелэлийг түүнээсээ л авахыг хүсч байгаа гэдгийг чинь  мэдэж байгаа. Тийм ч учраас дээрх аргуудыг хэрэглэхийнхээ хажуугаар давхар түүнд ч бас өөрийнхөө баярлуулахыг хүссэн сэтгэлийг мэдрүүлж, шалтгаангүйгээр бэлэг өгч байгаарай. Юу авахыг хүснэ, түүнийгээ өг гэдэг дээ?


Хөлдүү нөхрийг “гэсгээх” нь
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex