Хөгшрөөд илүү халуухан болсон 7 эрэгтэй од

“40 нас хүрээд дөнгөж амьдрал эхэлдэг” гэдэг үгийг тэдэнд л зориулмаар. Адуутай зүйрлэх юм бол нас бие нь гүйцэж, ид хав нь бүрдсэн азарга гэж нэрийдсэн ч болно. Залуудаа олны анхааралд тэгтлээ их өртдөггүй байгаад нас нэмэх тусам гялалзаж, эргэн тойрныхондоо шагшигдах болсон 7 одыг танилцуулж байна. Бүгдээрээ залуугийнх нь зурагтай харьцуулан харцгаая.

1. Роберт Довни (1965-04-04)
Тэр залуудаа яг л Чарли Чаплиний төрсөн дүү шиг харагддаг байж. Харин хөгшрөөд халуухан “Төмөр хүн”, авхаалж самбаа, зоригтой “Шерлок Холмес” болсон. Үрчлээ хүнд ингэж зохино гэж байх уу даа?

2. Патрик Демпси (1966-01-13)
“Grey’s anatomy” киноны од энэ жагсаалтанд зүй ёсны байр суурь эзлэнэ. Орсгой шүд, хүүхдэрхэг царай хоёр нь улиран одсоны дараа түүнд үлдсэн төрх ямар итгэл төрүүлэхүйц, сайн нөхрийн шинжтэй байгааг хар даа. Хүү, охин ихрүүдээс гадна нэг охины аав тэрээр уралдааны машин жолоодох дуртай. Гаднах төрхөөрөө ч бус тэр чигтээ л Патрик найдвартай залуу аж.

3. Рэйф Файнс (1962-12-22)
Анх карьерээ эхлэхдээ “Америк мөрөөдөл” гэмээр туяхан, үргэлж инээмсэглэдэг байсан залуу Рейф хөгшрөх тусмаа “чангарч”, бидний санаанд оромгүй олон хэрцгий дүрийг бүтээжээ. “Харри Поттер”-ийн Лорд Валдимортийг чухамдаа хэн гэж бодож байна? Рейф шүү дээ. Бас түүнд Алтан бөмбөрцөг наадмын шилдэг туслах жүжигчний шагналыг авчирсан “Шиндлерийн бүртгэл” киноны герман офицерийн дүр ч байна.

4. Даниэл Крейг (1968-03-02)
Кино түүхэн дэх цорын ганц шаргал үст Бонд энэ жагсаалтанд заавал байх ёстой. Харин урт үстэй байхад нь түүнийг бүсгүйчүүд хүсэмжилдэг байсан эсэх нь асуулт хэвээр үлдэв.

5. Хью Жекмэн (1968-10-12)
45 настай алдарт X man маань энэ жил л анхны Алтан бөмбөрцгөө “Les miserable” киноны гол дүрээр авсан. Түүний туулах зам, өгсөх карьер уртаас урт үргэлжилж байна.

6. Хавиер Бардем (1969-03-01)
Зарим одод үсээ тайрснаар өөрийн жинхэнэ дүр төрхөө олдог бол Хавиер үсээ аль болох ургуулах тусам л өнгө зүс ордог. Пенолопе Крузын нөхөр, хөөрхөн хүүхдүүдийн аав тэрээр жил ирэх тусам бүтээх дүрийнхээ тоо, төрөл жанрыг ихэсгэж байгаа.

7. Жерард Батлер (1969-11-13)
Жагсаалтын “баян ходоод” болох Жерард Батлерийн хамгийн сэтгэл татам зүйл нь түүний инээмсэглэл. Хормын төдийд л ширүүн, эршүүд төрхөөсөө хагацаж чадах халуухан эр одоо 44 настай.

Хөгшрөөд илүү халуухан болсон 7 эрэгтэй од
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex