Маадай: Эхнэр маань удахгүй нярайлна

“Хар сарнай” хамтлагийн Маадай буюу Б.Баяржаргалтай сүүлийн үед хийж буй уран бүтээлийн тухай ярилцсан юм. Тэрээр студийнхээ ажлын хажуугаар өөрийн хоёр ч цомгийг гаргаж, бас продюсер болжээ.

- Удаан хугацаанд таньтай уулзсангүй. Шинэ цомгийн сэдвээр ярилцлагаа эхэлье.

- Уран бүтээл гээд жаахан завгүй л байна. “Тэнгэр Монгол Газар” нэртэй 12 дуутай цомог маань бэлэн болж байна. Энэ цомогт уянгын болон этник төрлийн дуунууд багтаж байгаа. Мөн залуу уран бүтээлч A Cool, Оки, Агиймаа нартай  хамтран дуулсан уран бүтээл орж байгаа л даа. Хар сарнай хамтлагийн сонсогчдод баяртай мэдээ хэлэхэд хамтлагийн 20 жилийн ойд зориулж шинэ цомгоор бэлэг барих гэж байна. Тухайн үед хит болж байсан “Хар сарнай” хамтлагийн дуунуудын найруулгыг шинэчлэн поп стилээр дахин дуулж байгаа. Манай найз нөхөд, манай хамтлагийг сонсдог, дэмждэг хүмүүс хамтлагийн дуугаа шинэчлэн дуулаачээ гэсэн саналыг маш их тавьсан. Ер нь миний зохиосон уран бүтээлүүд багтаж байгаа гэж хэлж болно.

- Залуу уран бүтээлчидтэй хамтарч ажиллахад ямар сэтгэгдэл төрдөг вэ?

- Мэдээж сайхан байлгүй яахав. Ер нь би залуу хүмүүстэй ажиллах дуртай. Дуучин Агиймаатай дуулсан “Love in the club” дууны аяыг Цэрэн, шүлгийг нь би бичсэн. Мөн бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнг магтсан “Үүрд үзэсгэлэнтэй” дууг Окитой хамтран дуулсан.

- “Хар сарнай” хамтлагийн ихэнх уран бүтээлийн аялгууг та бичсэн байх.

- Манай хамтлагийн уран бүтээлийн 80-90% нь миний аялгуугаар бүтсэн байдаг.

- Уран бүтээлч хүнд урлагийн онгод гэж байдаг.Таны хувьд?

- Онгод гэж байхаас гадна суурь авъяас байх хэрэгтэй байх. Анх “Цэцэг” хамтлагийн Батболдын хөгжмийн дугуйланд гуравдугаар ангиасаа эхлэн явдаг байлаа. Тэндээс л хөгжмийн нот, аялгууны анхны ойлголтыг авсан. Банзан гитар бариад л дуугаа зохиодог байсан. Гэхдээ сүүлийн үед хүний сэтгэлд хүрэх аялгуутай уран бүтээл хийх сонирхолтой болсон байна лээ.

- Удахгүй Амараагийн тоглолт, таны шинэ цомог гарах нь. Хамтлагийн ойн баяр фенүүдийн дунд хүлээлт үүсгэж байгаа. Энэ талаар?

- Одоо гаргах гэж байгаа миний хоёр цомог, Амараагийн тоглолт гээд бүгд л “Хар сарнай”-ийн ойд зориулж хийж байгаа ажил. Үүний дараа хамтлагийн томоохон ажил эхлэх байхаа.

- “Next star” студи залуу уран бүтээлчдийг дэмжин ажилладаг. Студийн дэргэд ямар хамтлаг уран бүтээлээ хийж байгаа вэ?

- Ер нь манай студид олон хамтлаг, дуучид артист болох саналыг тавьдаг. Тиймээс авъяастай, урлагийн төлөө гэсэн сэтгэлтэй тийм залуусыг нь сонгон хамтран ажилладаг. Одоо “Улаан туг” бүжгийн хамтлагийг дэмжиж ажиллаж байна. Хөөмий, ардын хөгжим зэрэг үндэсний урлагийг орчин үеийн хөгжимтэй хослуулсан уран бүтээл хийнэ. Мөн дан бүжиглэхээс гадна мюзикл, жүжиглэлттэй бүжиг, дууг хослуулсан хамтлаг юм. Улаан туг-ийн анхны уран бүтээл “Хөөш, хөөш надруу хараарай” дууг шинэчлэн орчин үеийн болгож дуулсан байгаа.

- Шинэ хүнээ хэзээ хүлээж авах гэж байна.

- Тиймээ. Эхнэр маань есдүгээр сарын сүүлээр нярайлна. Хүлээгээд л байна.

 

www.times.mnсамостоятельное продвижениеaracer.mobiпродвижениевзлом почтового ящика ramblerчехол для iphone 5 силиконовыйхочу получить кредитную картуgratis video slots spielensunny escort dubaimerit park hotel casinoJackpot city mobileкилиманджаро lemosho цена туровльготный период кредитной карты газпромбанккредитная карта кредит стори почтой правда либизнес кредит бюрокредитная карта платинум альфа банк отзывыденьги в долг гражданам украины в москвезаявление на получение кредита в сбербанке скачатьOporto escortsрекламный тур на кипр 2015отдых на кипре горящие путевкиимидж компании в интернетеформирование имиджа заказатьрадиаторы биметаллическиеэлектромагнитное излучение вредкупить посуду в москве недорого


Маадай: Эхнэр маань удахгүй нярайлна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.