Төрсний дараах сэтгэцийн хямрал гэж юу вэ?

can-you-get-a-tattoo-while-pregnant-1024x576-1543527214

“Анхны хүүхдээ төрүүлсний дараа 5 хоног эмнэлэгт байхдаа хүүхдээ өлсгөж, уйлуулахгүйн тулд хөхөндөө сүү оруулах үүрэгтэйгээ сайтар ухамсарлаж шар будаа, печень зэргийг баруун солгойгүй идэж, ууж байв. Тэр үед сүнс, сүлд минь хаа нэгтээ нисээд надаас холдчихсон, бие цогцос л ажилласаар байсан санагддаг.

Ээж минь, үр минь, хань, нөхөд минь дэргэдээс алхам холдоогүй ч жил орчим сэтгэл минь салхи мэт хөвсөлзөж, ямар нэгэн айдаст автаж, заримдаа гэртээ очихоосоо ч…Энэ бол хүүхэддээ хайргүйдээ биш, амьдралд цөхөрсөндөө ч биш, миний буруу ч бас биш байсан”… Фейсбүүк дээр төрсний дараах сэтгэцийн хямралтай холбоотой үлдээсэн нэгэн ээжийн сэтгэгдлийг хүргэлээ.

“Postpartum depression”, “Postnatal depression” буюу төрсний дараах сэтгэцийн хямралын тухай өнөөдөр хөндөж байна. Судалгаагаар төрсөн эмэгтэйчүүдийн 5%-25%, аав болж буй залуусын 1%-25%-д нь ийм зүйл тохиолддог гэжээ. Тэгэхээр зөвхөн ээжүүд л хүүхэд төрсний дараах хямралтай нүүр тулдаг гэж хэлж болохгүй нь. Энэ төрлийн сэтгэцийн хямралд өртсөн хүнд ихэвчлэн гуниглах, ядарч сульдах, нойр болон хоолны горимд өөрчлөлт орох, бэлгийн дур хүсэл унтрах, уйламтгай болох, сэтгэл тавгүйтэж бухимдах, хэт мэдрэг болох зэрэг шинжүүд илэрдэг байна.

Дөнгөж төрсөн хүүхдээ хараад баярлах ёстой атал эсрэгээр нулимас шууд л урсаж, зогсохгүй байх мэдрэмжийг амсана. Төрсний дараах сэтгэцийн хямралд орсноо шинэхэн ээж өөрөө мэдээгүй учир дэмий л бусад шиг тэгтлээ их баярлахгүй байгаадаа гэмшин, бүр ч сэтгэлээ өвтгөдөг байна. Анагаах ухаан төрсний дараах сэтгэцийн хямрал цөөн хэдэн сараас нэг жил хүртэл үргэлжилдэг болохыг нотолсон аж. Гэхдээ хямралтай чигээрээ удаан явах тусам эхийн биед аюултай болж ирдэг. Яг ийм үед нөхрийн үүрэг хамгийн чухал бөгөөд цаг ямагт хамт байдаггүй юм аа гэхэд ойр ойрхон утсаар ярьж, хайр халамжаа байнга мэдрүүлж байхыг эмч нар зөвлөдөг байна. Хүндэрсэн тохиолдолд гаж зүйлс бодох, хийхийг оролдох бүр амиа хорлох тохиолдол ч гардаг гэдгийг Солонгос, Японы олон жишээнээс дэлхий нийт мэддэг.

Харин зарим ээжүүдэд дэргэд нь эр нөхөр нь байгаад ч сэтгэлийн энэхүү зовиурыг давж гарахад бэрх байдгийг дээрх сэтгэгдлээс харж болно. Тиймээс Гоолингоо нь энэхүү сэтгэцийн хямралыг хэрхэн давж гарах аргуудыг цуглуулж бэлтгэсэн юм. Эмээр эмчлэх, сэтгэлзүйчид хандах зэрэг боломжуудаас гадна эмчлэхэд
1. Ганцаараа кофешоп эсвэл номын дэлгүүр явах
2. Фитнесээр хичээллэх. Гэхдээ өөртөө ачаалал өгөхгүй амар хялбар дасгалыг л хийх
3. Бясалгалд явах
4. Өдрийн тэмдэглэл бичих
5. Харин дараа нь цаашид юу хийж, яаж амьдрах тухай зорилгоо бичих
6. Нөхрөөсөө гэртээ эрт ирэхийг, туслахыг сануулах
7. Түүнд илэрхийлж чадахгүй байгаа мэдрэмжээ захиа болгон бичих
8. Гэр бүлийнхэнтэйгээ зургаа сайн авахуулж байх
9. Найзтайгаа өдөрт 5 минут утсаар ярьж байх
10. Энэ байдал дуусч алга болно гэдэгт итгэх зэрэг ордог байна.

Яг одоо та төрсний дараах сэтгэцийн хямралтай болсон ч байж магадгүй юм. Гэхдээ өөрийгөө буруутгаж, зэмлэх хэрэггүй шүү. Энэ зүйлийг их, бага хэмжээгээр бүхий л ээж, бүр аав нар хүртэл туулдаг. Чи ерөөсөө ч ганцаараа биш бөгөөд чамайг дэмжихийн тулд л энэ бүх хүмүүс байдаг гэдгийг санаарай.


Төрсний дараах сэтгэцийн хямрал гэж юу вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex