Уургийн дутагдлаас болж таны бие тамирдан сульдаж байгааг илтгэх 8 шинж

Уураг бол амьдралын үндэс. Энэ нь хүнд энерги, эрч хүч өгөх ба элдэв шархны дараа бие организм эдгэрч сэргэхэд тусалдаг, хүнийг өдрийн турш цатгалан мэт байлгадаг эд. Мөн булчингийн гол түүхий эд нь болдог билээ.

Уураг нь үс болон хумсны эрүүл байх нөхцөлийг хангадаг бөгөөд хүний ерөнхий эрүүл мэндэд ямар хэрэгтэйг яриад ч хэрэггүй байх. Уургийн дутагдал – ховор биш үзэгдэл бөгөөд ялангуяа өвлийн улиралд их тохиолдоно. Таны биед уураг дутагдаж байгааг яаж мэдэх вэ?

Уургийн дутагдал

Харамсалтай нь уураг дутагдаж байгааг тодорхойлох тусгай цусны шинжилгээ гэж байхгүй боловч зарим нэг шинж тэмдгээр мэдэж болдог:

1. Үе мөч өвдөх, булчин сулрах

Хоол хүнснээс хангалттай уураг авч чадахгүй байгаа бие организм өлсгөлөнгийн байдалд орж, дутагдаж буй калорио олж авахын тулд булчингаа боловсруулах замаар уургаа нөхнө. Булчинд тэжээл дутагдах нь танд ч гэсэн тэжээл дутагдаж байна гэсэн үг. Мөн энэ нь уургийн дутагдлаас гадна кальцийн, калийн, магнийн дутагдал байж болно гэсэн үг юм. Гадил, хулуу, алим, брокколи, цагаан гаа, самар, ногоон навчит ногоо идэх хэрэгтэй.

2. Нойр хулжих

Хүний биед уураг дутагдах үед ямар нэг амттай юм, гурилан бүтээгдэхүүн маш их идмээр санагддаг. Иймэрхүү хүнсний илүүдэл нь яваандаа нойр хулжих өвчинд хүргэдэг байна. Тийм учраас хоол хүнсэндээ уургаар баялаг хүнс ихээр хэрэглэх хэрэгтэй. Бие хангалттай уураг авдаг болох цагт тэрхүү амттан, гурилан бүтээгдэхүүн идэх хүсэл маань аажмаар алга болж, нойр ч хэвийн болдог.

3. Зүрх судасны янз бүрийн бэрхшээл

Хэрвээ та бие организмоо үргэлж уураг дутагдсан нөхцөл байдалд байлгах бол: зүрх үргэлж өвдөх, амьсгалах болон шээсний замын системд янз бүрийн өвчин зовиур үүснэ.

4. Тууралт болон үс унах

Арьсан дээр жижиг гүвдрүүнүүд, тууралт бий болж үс ихээр унаж эхэлбэл энэ нь таны биед уураг болон витамин В дутагдаж байгааг харуулж байна. Үүнээс салахын тулд мөөг, самар, өнгөт байцаа, гадил, яргай загас, бөөрөлзгөнө зэргийг хоол хүнсэндээ ихээр хэрэглэх нь зөв.

5. Хацар, гуя, гаран дээр цагаан болон улаан толбо бий болох

Ийм байдлаар уураг дутагдаж байгаа нь илэрч болох юм. Мөн өөхний хүчил, витамин А болон D дутагдаж байгаагийн бас нэг илрэл. Бэрхшээлээс гарах арга зам нь транс тосноос татгалзаж эрүүл хүнс, тос хэрэглэх явдал юм. Цагаан гаа, яргай загас, грек самар, маалингын үр, гүнжид, май загас ихээр хэрэглэх нь дээрх элдэв толботой тэмцэх үр дүнтэй арга юм. Мөн ногоон навчит ногоо, хүрэн манжин, лууван, цоохор майлз их хэрэглэх хэрэгтэй.

6. Өнгөгүй үс, хумс, арьс

Үс, арьс, хумс нь кератин хэмээх өөрчлөгдөн хувирсан уургаас бүтдэг байна. Үс хугарч, нарийсах, хумс давхарлах, янз бүрийн зураас гарах зэрэг нь бас уураг дутагдаж байгааг илтгэж байж болох юм. Биед уураг, витамин, бусад шаардлагатай микро элементүүд дутагдаж байгааг илтгэх нэг гол шинж нь хумсан дээр гарах цагаан толбо билээ. Уг цагаан толбо нь өөрөө ямар ч аюулгүй зүйл. Гэхдээ ийм толбо бий болсон нь ихэнх тохиолдолд хүнд өвчин туссан байх нэг илрэл болдог байна.

7. Хаван

Биед их хэмжээгээр шингэн хуримтлагдаж (ихэнхдээ хөл, шагай хавиар) байгаа нь уураг дутагдаж байгаагийн бас нэг шинж юм.

8. Оюун ухааны эрч хүч дутах

Та манан дунд явж байгаа мэт болж, ажлын үр дүн буурах явдал тохиолддог уу? Нэг хэсэг маш их эрч хүчтэй байснаа дараа нь яг л мананд яваа юм шиг болж байгаа нь сахарын түвшин огцом өөрчлөгдөх, цусан дахь инсулиний хэмжээ ихсэж багасахаас шалтгаалах ба энэ нь мөн л уурагтай холбоотой юм.

9. Ханиад томуу их хүрэх

Хэрвээ та их өвддөг бол таны дархлаа сул бөгөөд энэ нь уураг дутагдсанаас болж байгаа юм. Уураг бол бүх л эд эс, тэр дундаа дархлааны эд эсийг бүрдүүлж байдаг зүйл гэдгийг санаж байх хэрэгтэй. Эмэгтэй хүний өдрийн уургийн хэмжээг биеийн 1кг-д 1 грамм байхаар тооцдог. Эрэгтэй хүний хувьд энэ тоо 1,5 гр байна. Биеийн өндөр ачаалал авдаг хүн, тийм цаг үед уургийн хэмжээг 2,5 г хүртэл нэмэгдүүлж тооцно.

Хагас боловсруулсан бүтээгдэхүүн (котлет, банш, бууз хуушуур) зэрэг нь бараг уураг агуулдаггүй гэж судалгаагаар гарсан ба хиам, түүнтэй адилтгах төрлийн бүтээгдэхүүн ч мөн уураг маш бага агуулдаг гэдгийг санаж байх хэрэгтэй.

Мах болон амьтны гаралтай бусад хүнс нь уургийн цорын ганц эх үүсвэр биш юм. Самар, түрүүт ургамал, шош болон ногоон навчит ногоо зэрэг амин хүчлээр баялаг хүнсэнд уураг их байдаг билээ.

Эдгээр олон ашигтай хүнсийг янз бүрийн байдлаар нэгтгэн, хольж хэрэглэн, эрүүл мэнд, гоо сайхныг өгөх уургаар биеэ бүрэн хангаарай.


Уургийн дутагдлаас болж таны бие тамирдан сульдаж байгааг илтгэх 8 шинж
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex