Сон Хие Кио улам үзэсгэлэнтэй болжээ хэмээн дэлхийн томоохон хэвлэлүүд уралдан бичиж байна. Тэрбээр орон нутгийн цагаар даваа гарагт Монако улсад нээгдсэн томоохон үзэсгэлэнгийн нээлтэнд очсон бөгөөд 37 настай Солонгос бүсгүйн гоо үзэсгэлэнг зочид уулга алдан ярьж байжээ. Энэхүү томоохон үзэсгэлэнд Монакогийн хунтайж 2 дугаар Альберт, жүжигчин Натали Портман, жүжигчин модель Цубаса Хонда, Гала Гонзалез зэрэг одууд байжээ.
Нөхрөөсөө салаад удаагүй байгаа Сонг Хие Кио үзэсгэлэнгийн нээлтийн өдөр даруухан боловч гоёмсог хөх даашинз, харин үдшийн гала хүлээн авалтанд Синдерелла буюу Үнсгэлжинг санагдуулам даашинзаар гоёсон байна. Гэр бүл цуцлуулах мэдээ гарснаас хойш анх удаа олон нийтийн өмнө олон улсын арга хэмжээнд оролцож байгаа түүнийг хэдэн зуун мянган шүтэн бишрэгчид нь дэмжиж буйгаа Instagram-аар нь дамжуулан илэрхийлсэн байна.
Дашрамд хэлэхэд 37 настай Сон Хие Кио нь тун саяхан 33 настай жүжигчин Сон Жүн Кигээс гэр бүлээ цуцлуулах болсон мэдээ гарсан бөгөөд тэдний салалтыг баталгаажуулах шүүх хурал энэ сарын сүүлээр болох юм. Дундаасаа хүүхэдгүй тэдний хувьд ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгийг хуваан авах асуудал бий. Хэн хэн нь ихээхэн нэр алдартай, хөрөнгө мөнгөтэй тул эд хөрөнгөө хэрхэн хуваах нь мөн анхаарал татаж байгаа юм.