Секс + Бонус

Сексдэх тусам улам сайхан биетэй болох боломж байна шүү. Гуалиг биетэй болохын тулд үргэлж дасгал хийхийг зөвлөдөг ч, энэ удаад барьц алдан тачаадахын зэрэгцээ хэрэгцээт булчингуудаа ажиллуулах боломжтой байрлалуудын тухай дэлгэх гэж байна.

Дүгнэлт: Сайхан өгзөг, гуя, нуруу бол ихэнх сексийн байрлалд дагалдаж ирдэг урамшуулал юм байна. Сексдээд л байя даа тийм ээ?

 

1. Уламжлалт байрлал “Би бараг л хөдөлгөөн хийхгүй байрлалд амны булчингаас өөр юу л хөгжив гэж” хэмээн бодож байна уу? Энэ байрлалын үед хамтрагчийнхаа түлхэлтийн хүчийг тэнцвэржүүлэхийн тулд чамаас ч бас бага зэрэг хүч гарна. Нуруугаараа сайн хотойж өгвөл бонус нь хэвлийн болон их биеийн ерөнхий булчингийн чангарал байх юм. Мөн энэ байрлал нь гуяны сунгалт сайжруулах ач холбогдолтой. Жич: Баталгаагүй ч гэсэн, уламжлалт байрлалаар тогтмол хийвэл тааз жижигтэй бүсгүйчүүдэд аарцагны ясыг тэлэх тус үзүүлдэг гэсэн яриа бий.

2. Аркан байрлал Мөрөөрөө газарт тулж, хөлөө ашиглан биеэ өргөх байрлал. Энэ бол нэг дор гурван туулай бууддаг байрлал юм. Өгзөг, гуя, их биений булчин гурвуулаа зэрэг ажиллана. Гол нь сайн чангалах хэрэгтэй. Мөр, хүзүүн дээр харьцангуй бага ачаалал очдог учраас харагдаж байгаагаасаа илүү амархан байрлал юм.

3. Босоо байрлал Эрэгтэйдээ тэврүүлж босоогоороо хийх бол хамгийн хэцүү байрлалуудын нэг. Бие бие рүүгээ харсан байдлаар хийвэл гуя болон, ар нурууны булчин ажиллана. Харин эмэгтэй нь хана руу харж хийвэл тэнцвэрээ олохын тулд мөн л их биеийн булчинг ажиллуулж, хананд гараараа тулснаар хагас суниалтаас өөрцгүй хөдөлгөөн хийгдэж гарны дээд хэсгийн булчин хөгжинө.

4. Бичин байрлал Энэ байрлалыг яагаад бич гэж нэрлэх болсныг мэдэх юм алга. Гэхдээ энэ байрлалын үед мэдээж эмэгтэйн санаачлага хэрэгтэйн дээр гуяны булчинд сайтар нөлөөлдөг. Бонус нь чанга, чийрэг гуя.

5. Гүүрэн байрлал Арван жилийн биеийн тамирын хичээл дээр ар далан дээрээ зогсоох дасгал хийдэг байсан даа? Энэ бол бараг л тэр дасгал. Гэхдээ хайртын чинь мөр чамайг түших учраас хамаагүй бага хүч зарцуулагдана. Гэхдээ л нуруу, хэвлий, өгзөгний булчингууд чангардгаараа чангарна.

6. Скуат буюу суултын дасгал гэж албан ёсоор нэрлэгдсэн байрлал хүртэл байна шүү. Хагас суулт бол өгзөг, гуяны булчинд хурдан хугацаанд мэдэгдэхүйц нөлөөлж чаддаг дасгал юм. Тонтгор өгзөгтэй болохыг хүсвэл гуя өлмий хоёроо яг нэг чигт байрлуулж байгаад сууж босоорой. Маш их калори шатахын зэрэгцээ, энэ байрлалаар ганцхан удаа хийсний дараа л үр дүн нь мэдэгдэж, өгзгөөр чинь хөндүүрлэж эхэлнэ.

7. Эмэгтэй нь дээрээ байрлал Урагшаа, хойшоо аль ч тийшээгээ харсан дасгал болох ач холбогдол нь адилхан. Дээш доош хөдлөх нь яг л өгзөг, гуяны дасгалтай ижил үйлчилнэ. Хөлөөрөө орон дээрээ өвдөглөхгүйгээр, явган суух маягаар хийвэл бүр ч илүү үр дүнтэй. Энэ байрлалаар тогтмол секс хийвэл хэлбэртэй өгзөг, булчинлаг гуя чинийх болсон байх болно.

8. Лянхуа цэцгийн байрлал Энэ үед хяналт чиний гарт байхын дээр, нуруугаар сайн хотойж өгвөл өгзөгний арын булчинд үйлчлэл үзүүлж өгзөг өргөгдөх болно. Бонус нь бас л өгзөг байна шүү.

 


Секс + Бонус
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex