Урьд нь манай гэрийн ханыг орны чийхрах дуу шөнө бүр сэрээдэг байлаа. Гэхдээ одоо манайх гэдэг айлын шөнө бүр анир чимээгүй өнгөрдөг болсон… Бид секс хийгээгүй 7 хонож байна. Уг нь бид нэг хөнжилд унтдаг хэвээрээ, тэр минь над руу сайхан инээмсэглэдэг хэвээрээ, ажилдаа гарахдаа үнсдэг нь ч хэвээрээ…
8 дах өдөр
Яг юу нь болохгүй байна аа. Надаар тоглоод ч байгаа юм шиг. Уг нь намайг хийхгүй гээд байхад л өөрөө өдсөөр байгаад ядаж нэг өнжөөд заавал хийдэг хүн дээ. Миний тэвчээрийг шалгаж байгаа юм болов уу? Аааан, удаан хийхгүй байж байгаад хийхээр их таашаал авч магадгүй л юм. Гэхдээ бүтэн 7 хоног хангалттай шүү дээ.
9 дэх өдөр
За яадаг юм. Тэгж байгаад энэ “муу” над руу дайраад л ирнэ. Бид хоёр нэг гэрт ороод удаж байгаа ч гэсэн уйдах болоогүй л байх. Хүүхэдтэй болохоос өмнө сексийн эрх чөлөөг ханатлаа мэдэрдэг гэж бодож байсан юмсан. Ер нь хүүхэд гэр бүлд аз жаргал авчирдаг гэж үнэн ч юм уу. Гэнэт хүүхэдтэй болмоор санагдчихлаа. Гэхдээ яаж?
10 дах өдөр
-Хүүе ээ. 7 хоног хийгээгүй юм уу? Миний найз болгоомжтой л байгаарай. Манай ажлын нэг хүүхний нөхөр нь хийхээ болиод эхэлсэн чинь нэг жижигхэн охинтой учир ургуулчихсан байсан байгаа юм даа. Эр хүнд итгэхээр, эрхий хуруундаа итгэ ээ гэж.
-Арай ч үгүй байлгүй дээ, би муу өвгөндөө их итгэдэг юм…
11 дэх өдөр
Гар утас, гар утас, гар утас нь хаана байна? … Утсанд нь сэжиг алга. Харин энэ юун эмэгтэй хүний ус вэ? Арай үгүй байлгүй дээ… Өөөө, миний ус байх шив. Versace Yellow Diamond. Миний ус хувцсанд нь шингэчихэж.
12 дах өдөр
Өөр эмэгтэй байхгүй гэхээр бүх учир нь надад байгаа юм болов уу. Гэхдээ ажлын залуу хандархаад байгааг бодоход би гайгүй л байгаа юм шиг? Нөхөр маань л уйдаж дээ. За байз өөрийгөө нэг сайхан толинд хараадахъя. Энэ чинь юу вэ шинэ үрчлээс үү дээ. Харин хөх маань дажгүй л харагдаж байна шүү.
13 дах өдөр
Хичээл зүтгэлийг өөрөөсөө л эхлэх ёстой гэж бодоод би өнөөдөр фитнесст яваад, үсчинд ороод, шинэ биеийн тос хүртэл түрхсэн. Тэгээд орой “Миний хайр ёстой сайхан харагдаж байна” гэж хэлэхээр нь “Халуухан шөнө болох нь дээ” гэж бодсон ч нэг мэдсэн хурхираад өгдөг байгаа. Бурхан минь гэж. Миний нөхөр яачихаа вэ?
14 дэх өдөр
“Яаж эр хүний сэрлийг хөдөлгөх вэ” гэж Google-дээд хайсан чинь тачаангуй дотуур хувцас өмс гэж бичсэн байсан юм л даа. Ийм ч болчих гэж. Ямар сайндаа л өдөр цайны цагаараа энэ зөвлөгөөг дагаад, зориуд дотуур хувцасны дэлгүүрээс шинэ халаад авч байхав дээ. Гол нь тэрийгээ өмсөөд өнөөхийг чинь диван дээр зурагт үзэж байхад нь урдуур нь алхлаа. “Хөөх могой шиг харагдаж байна шүү” гэж хэлснээ инээдэг юм даа. Чи муу өөрөө могой!
15 дах өдөр
Ажлын газрын Төрөө өнөө орой нэг аятайхан газар сууя л гэх юм. Би ч уг нь нөхөр лүүгээ яарч л байна. Гэхдээ нэг хашраадаг ч юм билүү.
16 дах өдөр
“Сексийг март!” гээд хэн нэгэн тушаачихсан бололтой. Үнэхээр залхаж байна. “Зүгээр л больё” гэж би уг нь өдөржингөө бодсон. Гэтэл шөнө юу болсон гээч. Манай хүн намайг үнсэж таалаад л. Яг эхлэх гэж байтал ус ууж ирчихээд унтаад өгсөн гээд л бодчих. Эсвэл яг “Сексгүйгээр хэр удаан хамт унтах вэ” гэдэг шоунд орж байгаа байхаа.
18 дах өдөр
Өчнөөн л удаан тэвчлээ. Эмэгтэй хүн хайр халамжийнхаа хариуг ч бас нэхдэг. Би ямар тогооч, угаагч, цэвэрлэгч биш дээ. Өнөө өглөө босч өглөөний цайг нь бэлдээгүй. Харин нөхөр маань гал тогоонд ганцаараа холхиж, холхиж гараад явсан. Би энэ хооронд нь заримдаа түүнийг ажилдаа явахаас өмнө амжуулдаг байсан халуухан сексийнхээ тухай бодсоор л байлаа.
19 дэх өдөр
Сүүлийн үед нэг л бухимдангүй болоод байх юм. Эмэгтэй хүн сексгүй удахаараа ингэдэг байх аа.
20 дах өдөр
Өнөөдөр Төрөө нэг л тачаангуй харагдаад байх чинь. Одооны залуучууд ийм бариу өмд өмсдөг болчихоо юу? Дажгүй өгзөгтэй юм аа. Сексдээ ч бас муугүй байх даа. Энэ чинь юу билээ? Надаас 2 дүү байх аа.
21 дэх өдөр
Төрөө: Hi
…: Hi
Төрөө: Сэтгэл санаа зүгээр үү?
…: Яасан?
Төрөө: Ойрд чи их сайхан харагдаж байгаа ч гэсэн их л гунигтай байгаад байх шиг? 🙁
…: Ямар ч настр алга өө.
Төрөө: Ажил тараад нэг газар суух уу?
Төрөө: Buzz!
Төрөө: ???
23 дах өдөр
Өнөө орой би болзоотой. Гэхдээ нөхөртэйгээ биш. Түүнд зориулж авсан дотуур хувцсаа өмсөөд гарна аа. Юу ч болоо билээ? Бас Versace-гаа түрхэхээ ч мартахгүй…
Нөхөр: Миний хайр хаашаа явах гэж байгаа юм?
Би: Ойрхон хүнтэй уулзчихаад ирье.
Би: Намайг байгааг сая л анзаарав уу?
Нөхөр: Миний хайр юу л яриад байна даа…
Нөхрөө ингэж хэлээд хөмсгөө үл ялиг зангидаж, бодлогширсон харцаар дуугаа хураах үед нь бүсгүй гэнэт юу хийгээд байгаагаа, бас юу хийх ёстойгоо ойлголоо. Цүнхээ тэр хавьд нь шидчихээд, зүгээр л нөхрийнхөө өмнө очингуутаа “Би чамайг үнэхээр их хүсч байна” гээд хэлчихэв. Тэгээд түүнийг өөрөө үнсч эхэллээ. Ганцхан энэ үг л хангалттай байсан аж. Том маргааны дараах гэнэтийн секс шиг л бүх зүйл эзэрхийлэл, догдлол дүүрэн өрнөж дуусах үед бүсгүй сексийг зөвхөн түүнээсээ л хүсч байснаа ойлголоо. Өнгөрсөн 23 хоногийн турш толгойг нь эзэмдэж байсан адын бодлууд бүгд утга учраа алдаж, бүсгүй дур тавилтынхаа ул мөр болсон ягаахан хацраа гэрэлтүүлсээр хэвтэж байтал утас нь дуугарлаа. “Turuu”. Бүсгүй инээмсэглэнгээ таслах товчлуурыг шийдэмгий дараад, буцаад л хайртынхаа өвөр лүү шурган аз жаргалтайгаар нүдээ анилаа.