Пудрийн хор тайлах үйлчилгээ хэрэгтэй юу?

f7fd2748d1e2700ab49ed49b6066d75949c1e542

“Пудрийн хор тайлах” гэсэн бичигтэй салон харахаар 18-тайгаасаа хойш энгэсэг түрхсэн арьс маань хичнээн их хордсон бол гэж бодогдоод, ойрын хугацаанд ормоор санагдаад байдаг байлаа. Гэхдээ эргэлзээгээ арилгахын тулд энэ талаар бага зэрэг судалгаа хийснээ та нартайгаа хуваалцая.

Пудрийн хор гэж юу вэ?
Энгэсэгний найрлаганд ихээр агуулагддаг цайр, тугалга нь удаан хугацаагаар хэрэглэх явцад арьсны гүнд шингэдэг бөгөөд угааж цэвэрлэхэд наашлан гардаггүй аж. Зөвхөн пудр ч биш бидний өвлийн турш амьсгалдаг саарал утааны найрлаганд ч хүнд металь, хар тугалга ордог юм. Арьсны гүнд хуримтлагдсан хар тугалгыг гаргахын тулд тусгай бодис болон арьсны индүүг ашиглан гадагшлуулдаг үйлчилгээг пудрийн хор тайлах гэж нэрлэдэг. Энэ үйлчилгээг авсан бүсгүйчүүдийн зарим нь дараа нь крем пудр шингэхдээ сайн болсон учраас таалагдсан гэж хэлдэг бол, зарим нь арьсыг нь гэмтээсэн учраас таалагдаагүй гэцгээдэг. Тиймээс эерэг, сөрөг хоёр талаас нь бичин хүргэхээр шийдсэн юм.

Эерэг талууд:
Бидний яаж ч хичээгээд цэвэрлэж чадахгүй бохирдлоос салгаж чадна. Арьсны хөхрөлт арилж, пудр кремний шингэлт сайжирна. Гүнд хуримтлагдсан бохирдлыг нэвтлэн ялгаруулсан учраас аьсны уян хатан чанар сайжирч зөөлөн өнгөлөг, толигор булбарай болно. Цайрыг гаргаснаар арьсны бохирдлыг бүрэн арилгаж, эд эс сэргэн, цусан хангамж сайжирна. Үйлчилгээг иллэг, индүүдлэгийн аргаар хийдэг учраас таагүй зүйл мэдрэхгүй.

Сөрөг талууд:
Гоо сайханчид пудрийн хор тайлуулах үйлчилгээг ойр ойрхон хийлгэх нь нүүрний арьсанд тийм ч таатай гэж үздэггүй аж. Учир нь арьсны бүр гүнд шингэсэн металан бохирдлыг авахын тулд маш хүчтэй үйлчлэлтэй бодисоор арьсыг бүрхдэгтэй холбоотой. Энэ нь арьсыг цочроож болзошгүй. Энэ үйлчилгээг хийлгэсний яг дараахан пудрийн шингэц сайжирч, арьс зөөлөрдөг нь хүчтэй бодисын нөлөө. Тиймээс бүсгүйчүүдэд дахин дахин хийлгэх хүсэл төрдөг аж. Гэхдээ байн байн хүчтэй бодис нүүрэндээ түрхүүлэх нь арьсны өнгөн талын давхаргад гэмтэл учруулж болзошгүйгээс гадна түрхсэн крем пудрын хар тугалгыг шингээн авах, уусгах чадвар нь урьд урьдынхаас бүр илүү сайжрах сөрөг нөлөөтэй байдаг байна.

Тийм болохоор зөвхөн шингэц сайтай болдог гэдэг шалтгаанаар орохгүй байхыг зөвлөе. Харин олон жил өдөр алгасалгүй зузаан пудрддэг байсан бол арьсны гүнд хар тугалга их байх нь тодорхой учраас 6 сараас багагүй хугацаанд хийлгэх нь зүйтэй.


Пудрийн хор тайлах үйлчилгээ хэрэгтэй юу?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex