Ямар хүнийг баян хүн гэх вэ? Бүх мөнгөө алдсан ч, хаана ч үнэ цэнээ алдахгүй хүнийг л “баян” гэнэ. Учир нь тийм хүний өмч хөрөнгө, эд баялаг нь жирийн нэг тоо бичсэн цааснуудаар үнэлэгдэхгүй. Дараах алхмуудыг дагаж жинхэнэ хөрөнгийг бий болгоорой.
1. Эргээд бодоход үнэндээ жижиг зүйлс л хамгийн том нь байдаг. –Бид үргэлж л байгаагаасаа илүү зүйл рүү тэмүүлдэг. Ингэснээрээ заримдаа бидэнд бүх зүйл хангалттай байгааг мартдаг. Машин нь эвдрээгүй л байхад, шинэ машин авах гэж тэмүүлнэ. Өдөрт 5000 төгрөгөөр хооллож болоод л байсан мөртлөө, цалингаа нэмүүлмэгцээ илүү үнэтэй ч нэг их ялгаагүй зоогийн газарт орохыг хүснэ. Хүсэл шунал хэзээ ч дуусахгүй. Нэгийг авбал илүүг хүснэ. Илүүгээ авбал бүр илүүг хүснэ. Тэгээд хэзээ нэг өдөр бүхнээ алдах юм бол, хамгийн жижигхэн зүйлс л амьдралд хамгийн чухал байсныг ойлгоно.
2. Дотно харилцаагаа нандигна.– Зарим хүмүүс цаанаасаа л сэтгэл татам харагддаг. Гадаад байдлаараа ч биш, мундаг юм хэлснээрээ ч биш, зүгээр л байгаагаараа, хэн гэдгээрээ үзэсгэлэнтэй хүмүүс бидний эргэн тойронд олон бий. Санаж ав, чи өөрөө өөрийгөө хайрлаж чадахгүй бол, өөр хэний ч чамайг хайрлах хайранд сэтгэл чинь ханахгүй. Тиймээс амьдралд чинь гэрэл гэгээ нэмдэг хүмүүст таларха. Тэд л чиний зүрхийг амьд байлгаж байгаа.
3. Чи бүхнийг удирдаж чадахгүй. Үүнтэй эвлэр. – Бүх зүйлийг удирдаж, зохицуулах гэж хичээдэг нь бидний нэг сул тал юм. Тэгээд л нэг өдөр чи хэзээ ч бүхнийг мэдэж, бүхнийг чадаж чадахгүй гэдгээ мэдээд гутралд орно. Энэ үед чамд хоёр л сонголт бий. Нэг бол бүхнийг төгс биш хэвээр нь үлдээсэн ч сэтгэл хангалуун хэвээрээ байх чадвартай болох. Эсвэл өөрийгөө юу ч чаддаггүй гэж бодсоор амьдралын идэвхгүй болох. Чадах зүйлдээ л санаа тавь.
4.Уналтын дараа ч босч чад. – Амжилт бол ямар нэг тусгай арга, ид шид, заль мэх, хэдхэн хүнд л оноогддог бурхны хязгаарлагдмал хишиг биш. Амжилт бол зүгээр л зуршил, бас зөн төлөв. Ялах, ялагдах үнэндээ хоёулаа яг адилхан. Хоёулаа л туршиж үзсэн, хоёулаа л тууштай байсны тэмдэг. Тиймээс ямар нэг зүйлээс шантрахаасаа өмнө яагаад өнөөдрийг хүртэл түүнээс зуурч байснаа санах хэрэгтэй. Олон хүмүүс хэр зэрэг хол явснаа биш, дахиад явах хэр их зай үлдсэнийг хараад л замаасаа буцдаг.
5. Айдастаа шийдвэр гаргах эрхийг бүү өг.– Энэ хорвоо ертөнцөд чамд зориулагдсан төлөвлөгөө бий. Цаг нь болохоор чиний өнөөдрийг хүртэл туулж ирсэн бүх зовлон, бэрхшээл, баяр гунигийн утга учир нь тайлагдах болно гэдэгт итгэ. Чи эцсийн эцэст амьдралд буруу зөв алхам гэж байхгүй, зүгээр л амьдралыг өөрчлөх, өөрчлөхгүй байх сонголт л гэж байдгийг ойлгоно. Тиймээс зөн совингоо дагаж, боломжуудыг ашигла.
6. Өөрийнхөө байранд бат зогс – Чиний төлөө хэт бага зүйл хийдэг хүмүүсээр, сэтгэл хөдлөлийнхөө хэт их хувийг удирдуулах хэрэггүй. Чиний нулимасны үнэ цэнийг мэдэхгүй хүмүүсийн төлөө уйлаад утгагүй. Байрандаа бат зогс. Хүмүүсийг чиний дээгүүр биш, чиний дэргэдүүр алхахад хүргэ. Ингэхийн тулд чи хүлцэнгүй хэвтэх биш босч зогсох ёстой.
7.Өөрийгаа аз жаргалтай болго. – Үнэндээ чи өөрөө гунигтай байх сонголтыг хийсэн бол хэн ч юу ч хийгээд чи инээхгүй. Харин чи инээх сонголтыг хийсэн бол хэн ч юу ч хийсэн чи жаргалтай байдлаа алдахгүй. Чиний мэдрэмж, сэтгэлийн хөдөлгөөн бусдаас хамааралгүй. Зөвхөн чамаас л хамааралтай.
Энэ бүхний төгсгөлд чамд их энгийн асуултыг тавья? Чамд байгаа мөнгөөр худалдаж авч, үнэлж болохгүй нэг зүйл юу вэ?
Goolingoo.mn