Тэдний хамгийн эршүүд хэсгүүд

Тийм ээ, эрчүүдийн бие “урлаг-лаг” талаараа эмэгтэйчүүдийг хэзээ ч гүйцэхгүй. Гэхдээ бидний сэргэр сайхан хөх, тонтгор өгзөг, намирсан үс шиг, эрчүүдэд ч бас биднийг галзууруулах шахдаг хэсэг олон бий. Бүгдээрээ өнөө оройг зүгээр л доор бичсэн шиг мэдрэмжүүдийг өгч байсан эрчүүдийнхээ тухай бодож, нүд бодлоо баясгаж өнгөрүүлцгээе.

Харин чи эрчүүдийн биеийн аль хэсэгт хамгийн их татагддаг вэ?

1. Гар-Бадриун, булчинлаг, бүхнийг дийлэх юм шиг хүчирхэг, бас эзэрхэг гар бидний хамгийн хайртай хэсгүүдийн нэг. Чамайг өргөөд л тавьчихдаг, чанга тэврэхээрээ хорвоог мартуулдаг, хөхийг чинь ч энхрийлж, хүүхдээ ч бүүвэйлж чаддаг авъяаслаг гарнуудын сэтгэл татам чанарыг тоочоод баршгүй! (Тийм “догшин” гар бидэнд өглөө нь кофе бэлдэж өгдөг гэхээр л…)

2. Өргөн мөр-Ямар ч үед налаад унахад түшээд авдаг өргөн мөр нь тэднийг ямар талаараа секси харагдуулдаг вэ? Магадгүй энэ хоёр мөрөн дээрээ л амьдралынхаа ихэнх “ачаа”-г үүрч явдаг болохоор бид тэгтлээ татагддаг биз. Орой бүр хүчирхэг мөр, гараараа чамайг тэврээд ор руу аваачдаг залуутай байх хичнээн сайхан…

3. Уруул-Үнсэлтэнд нь мансуураад унах үгүйлшгүй их хүслийг төрүүлэгч түүний уруул! Эрчүүдийн нүдийг нь ширтчихээд дараа нь бид өөрийн эрхгүй харцаа доошлуулдаг. Инээхээрээ их хөөрхөн болох юм аа, ямар гоё булбарай юм бэ, нимгэн зузаан нь яг таарчихаж гээд л бүсгүй хүнийхээ инстиктээр сонжиж гарна даа. Хүчтэй сороод л хамаг биеийг чинь өөртөө уусгах гэж байгаа юм шиг жинхэнэ галзуу мэдрэмж өгдөг уруул мэдээж шилдэг нь.

4. Нүд-Хамгийн гүн сэтгэгдэл төрүүлэгч нь тэдний нүд. Эсвэл харц ч байж магадгүй. Давхраагүй ч, онигор ч эрчүүдийн он цагийн үл ялиг тоос буусан, ширүүвтэр хирнээ цаагуураа дөлгөөхөн нүд бүгд эзнийхээ хүслийг илэрхийлэгч болдог. Дотор нь ороод живчихмээр нууцлаг гүн харц л бидний тэдэнд дурлах хамгийн том шалтгаан болдог.

5. Шанаа-Үнсэлцэж байхдаа гараараа илбэн таалахад ч, эртний Грекийн баатрыг санагдуулам өргөн, өнцөгтэй, сахлын ортой сайхан шанаа эрчүүдийн хамгийн эршүүд “чимэг”. Судалгаагаар өргөн шанаа эрчүүдийг улам хүчирхэг харагдуулдаг болох нь тогтоогджээ. Эрчүүдийн шанаа бүсгүйчүүдийнхээс өргөн байдаг нь тэдэнд байдаг “онцгой” гормонтой холбоотой аж.

6. Хэвлий-Бид яагаад хэвлий хэсгээ хөгжүүлсэн залуусыг хараад жоготой инээмсэглэдэг гээч? Хэвлий бол эрчүүдийг оройжин пиводдог уу, эсвэл ажлаа тараад фитнессддэг үү гэдгийг хамгийн тод харуулах хэсэг. Мөн залуу нас, хүч чадлын ч билэгдэл болдог. Зураг, кино, клипэн дээр тэдний төгс хөгжүүлсэн хэвлийн булчингийн хэсгийг ил гаргадаг нь цаанаа л учиртай байх. Магадгүй эр хүйсийн бэлгэдлийн дээхнэ талд байдаг болохоор ч тэгдэг байж мэднэ. (Хэвлийнээс доохно хэсэгт байдаг ташааны булчинг яая даа! Ааяаяа!)

7. Цээж-Ханхар цээж эрчүүдийн номер 2 бахархал. Тэврээд авахад тэвэр дүүрэн, ямар ч дэрнээс илүү чамайг сайхан амраадаг, тайвшруулах ид шидтэй… гараа гулгуулахад хатуу, чанга, овгор хэсгүүд нь дотор өдөөдөг тийм цээжийг нэг төсөөл дөө?

Тэдний хамгийн эршүүд хэсгүүд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex