Жирэмсэн үед согтууруулах ундаа хэрэглэж болох уу

alcohol

Жирэмсэн үед согтууруулах ундаа хэрэглэх нь урагт туйлын хортой. Согтууруулах ундаа хэрэглэх үед алкоголь эхийн цусаар дамжин ихэст очиж, улмаар хүйн судсаар урагт хүрч яг л таны хүүхэд өөрөө согтууруулах ундаа хэрэглэсэн мэт нөлөө үзүүлдэг. Жирэмсэн байх хугацаандаа согтууруулах ундаа хэрэглэсэн бүх эмэгтэйчүүдийн хүүхэд ургийн согтуурлын хам шинж болон гажигтай төрөх албагүй. Гэхдээ өөрийн хүүхдийг согтууруулах ундаатай холбоотой гажиг болох түүнтэй холбоотой хөгжлийн бэрхшээлтэй төрөхөөс хамгаалах арга зам бол согтууруулах ундаа хэрэглэхээс татгалзах юм.

Жирэмсний хугацаанд согтууруулах ундаа хэрэглэх зохистой хэмжээ, хэрэглэж болох аюулгүй цаг үе гэж байдаггүй. Алкоголь нь жирэмсний аль ч гурван сарын хугацаанд урагт сөрөг нөлөө үзүүлдэг. Таны уусан бүх л зүйлийг хүүхэд бас ууж байна гэж ойлгох хэрэгтэй.

Дараах хүмүүс согтууруулах ундаа хэрэглэхээс татгалзаарай. Үүнд:

• Та жирэмсэн болохоор оролдож байгаа бол
• Та жирэмсэн болсон байх магадлалтай бол
• Та жирэмсэн бол
Хэрэв жирэмсэн байхдаа согтууруулах ундаа хэрэглэвэл таны хүүхэд ургийн согтуурлын хам шинж болон согтууралтай холбоотой ургийн гаж хөгжил үүсэх эрсдэл нэмэгддэг.

СОГТУУРУУЛАХ УНДАА УРАГТ ЯМАР НӨЛӨӨ ҮЗҮҮЛДЭГ ВЭ

Алкоголь эхийн цусаар дамжин ихэсээр чөлөөтэй нэвтэрч, хүйн судсаар урагт очдог. Согтууруулах ундаа нь жирэмсний эхний гурван сард ургийн гажиг үүсгэх шалтгаан болдог. Тухайлбал, нүүрний өөрчлөлт (уруул, тагнайн сэтэрхий), оюун ухааны хомсдол гэх мэт. Мөн ургийн өсөлтийн саатал болон мэдрэлийн эрхтэн системийн өөрчлөлтийг жирэмсний ямар ч хугацаанд үүсгэх аюултай. Хүүхдийн тархи жирэмсний бүхий л хугацаанд хөгжиж байдаг тул хэдийд ч гэмтэж болох эрсдэлтэй. Ургийн согтуурлын хам шинжтэй хүүхдүүдийн тархи хэвийн хэлбэрээ олж хөгждөггүй. Учир нь тархины зарим хэсгийн мэдрэлийн эсүүд үхэжсэний улмаас хэвийн бүтэц үүсч чаддаггүй байна.

ЖИРЭМСЭН БОЛСНОО МЭДЭХЭЭСЭЭ ӨМНӨ СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭРЭГЛЭСЭН БАЙВАЛ ЯАХ ВЭ

Зарим эмэгтэй жирэмсний эхний хугацаанд жирэмсэн болсноо мэдэлгүй согтууруулах ундаа хэрэглэсэн байдаг. Харамсалтай нь энэ үед хөврөлд ямар хор нөлөө учруулсан болон хэвийн хөгжиж байгаа эсэхийг тогтоох боломжгүй юм. Ургийн олон эрхтэн систем, биеийн хэсгүүд хөврөлийн үед үүсч хөгждөг /жирэмсний эхний гурван сарын хугацаанд/. Энэ хугацаанд ихэнх эмэгтэйчүүд жирэмсэн болсноо мэдээгүй байдаг.

Хамгийн чухал зарчим бол жирэмсэн болсон гэдгээ мэдсэн даруйдаа согтууруулах ундаа хэрэглэхээ бүрэн зогсоох явдал юм. Үүнийг мартаж хэрхэвч болохгүй. Согтууруулах ундаа хэрэглэхээ больсон даруйд таны хүүхдийн эрүүл өсөх боломж нэмэгдэхийг санах хэрэгтэй. Хэрэв жирэмсэн болсноо мэдэхээс өмнө согтууруулах ундаа хэрэглэж байсан бол энэ тухайгаа эмчид хэлж, хяналтад ороорой.

СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ХЭРЭГЛЭЭГ ХЭРХЭН ЗОГСООХ ВЭ

Жирэмсний хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг зогсоох олон арга байдаг. Архи ууж байгаа хүмүүсийн хажууд байхаас зайлсхий. Хэрэв танд хэн нэгэн согтууруулах ундаа өгвөл шууд “Үгүй” гэж хэл. Гэртээ согтууруулах ундаа битгий байлга.

Хэрэв согтууруулах ундаанаас татгалзаж чадахгүй байвал тусламж хэрэгтэй гэсэн үг. Магадгүй согтууралтай холбоотой өвчин үүссэн байж болно. Хэрэв архинд донтох өвчин үүссэн байвал архины эмчилгээний цогц программ хэрэгтэй. Эмч болон сувилагч энэ программыг олоход тань тусална. Хэрэв өмнө нь энэ эмчилгээг хийлгэж байсан бол дахин оролдоод үзээрэй.

Эх сурвалж: “Хүрээ” амаржих газар


Жирэмсэн үед согтууруулах ундаа хэрэглэж болох уу
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex