Бидэнд огт хэрэггүй 10 айдас

622be38ae3f60d09411f3060040049bd

Айдас дотроо хоёр төрөл байдаг. Хэрэгтэй айдас, хэрэггүй айдас. Хэрэгтэй айдаст нь санаа зовох шаардлагатай зүйлс орно. Хэрэггүй айдаст нь харин “Харри Поттер” –ийн профессор Снейпийн хичээл болох бодлоороо өөрчилж “шал” инээдтэй болгон хувиргах ёстой зүйлс орно. Лав энд 10 нь байна.

1. “Эр хүний нулимсыг үзсэн эмэгтэй жаргадаггүй гэж үү?”
Хэрвээ энэ үнэн бол дэлхий дээр жаргалтай амьдарч байгаа нэг ч эмэгтэй хүнийг бид олохгүй байсан. Зурагтаар хүртэл өдөр бүр хэдэн арван эрэгтэй хүн уйлж гарч байхад шүү дээ. Магадгүй энэ хаягдахыг хүсээгүй хэдэн найз залуусын зохиосон үг ч юм билүү?

2. “Би яг одоо зөв зүйл хийж байгаа болов уу?”
Одоо зөв зүйл хийх, хожим зөв санагдах зүйл хийх хоёр асар том ялгаатай. Хэрвээ санааг чинь зовоож буй зүйл бүх хүн шууд л буруу гэж үзэх шалтгаантай биш л бол зүрхээ сонссондоо бүү харамс. Ахин дахин “Зөв болов уу” гэж эргэлзэх ч хэрэггүй. Яагаад гэвэл ихэнх тохиолдолд хүн өнгөрсөндөө харамсдаггүй юм. Бүх зүйл шалтгаантай бий болдог учраас тэр шүү дээ.

3. “Би гэнэт хөхний хорт хавдартай болчихвол яана?”
Эмэгтэй хүн бүрт шалтгаангүйгээр ийм айдас байдаг. Хэрвээ үнэхээр айж, өөрийгөө сандраамаар байгаа бол эмнэлгийн шинжилгээгээр батлагдсны дараа чамд хангалттай боломж бий. Үгүй бол ямар нэгэн онц ноцтой өвчин туссах байх вий гэдгээс бүү ай. Айж, өөрийгөө стресст оруулж байгаа чинь л харин магадлалыг нь ихэсгэх эх үүсвэр болж мэднэ.

4. “Би хүүхэд төрүүлэх чадваргүй эмэгтэй хүн биш юм байгаа?”
3-ыг дахиад унш. Ахин хэлье, биетэйгээ холбоотой зүйлд эмнэлгээр батлагдаагүй л бол бүү санаа зов. Үнэхээр хүүхэд төрүүлэх, өөрөө олох чадваргүй байлаа ч орчин үед үүнийг эмчлэх шинжлэх ухааны олон арга зам бий болсон.

5. “Бид хоёр таван жилийн дараа ч гэсэн хамт байх болов уу?”
Чи маргааш бид хоёр салж магадгүй гэж шаналмаар байна уу эсвэл зүгээр л инээмсэглээд яг одоогоор бүхнийг мэдэрмээр байна уу? Алийг нь ч хийсэн чиний сонголт.

6. “Түүнд би тохирохгүй хүн юм байна. Удахгүй намайг хаях байх”
Больж үз, өөртөө итгэх итгэл чинь хааччихсан юм бэ? Тохирох болоод л тэр чамайг гэж анх ирсэн байгаа шүү дээ. Ингэж бодож байгаа бодол чинь л харин хамгийн аюултай. Тэр дорхноо олоод мэдчихнэ.

7. “Би тэнцэхгүй ч байж магадгүй”
Үргэлжлүүье л даа. “Яагаад гэвэл тэнд надаас гадна хэдэн зуун хүүхэд өргөдлөө өгсөн байгаа. Ихэнх нь хот, улсын аваргууд. Хэрвээ би тэнцэхгүй бол…”. Үр дүнд нь чи уй гашууг түрүүлж мэдрэх болно. Тэнцсэн ч гэсэн тэрнээс өмнө сэтгэлээрээ хэд дахин “үхчихсэн” байх учир ялалт чинь чамд тийм ч амттай санагдахгүй. Зүгээр л айхаа больё. Тэнцвэл тэр л биз. Тэнцээгүй ч тэр л биз! Бид амьдарсаар л байх болно.

8. “Миний хайртай бүх хүн гэнэт үхчихвэл…”
Ингэж бодсоныхоо дараа хайртай хүмүүстээ илүү их цаг гаргаж, заваа зориулж байвал сайн хэрэг. Гэхдээ ингэж бодож гуниглаад байх юм бол уй гашууг түрүүлж мэдэрч байгаагаас өөр зүйлгүй. Хэн нэгэн, хаа нэгнээ чамайг үхчихвэл яана гэж айгаад уйлж байна гээд төсөөл дөө? Харамсалтай байгаа биз? Өөрийнхөө үхлээс айдаггүй, хийж амжуулах зүйлсээ эхнээс нь биелүүлж яваа аз жаргалтай эмэгтэйг шүү дээ. Хнн, яршиг л байна!

9. “Жаргалтай зүүдээ хүнд ярьчихвал биелдэггүй. Гэтэл би мартаад ярьчихаж”
Хэрвээ бодит амьдрал дээр бүтэх ёстой бол энэ бүхэн чамайг ярьсан, яриагүй биелэж л таарна. Тэгэхээр үүнээс айгаад сайхан зүйлсээ ойр дотныхонтойгоо хуваалцахгүй байх нь мөн л утгагүй хэрэг болж таарлаа.

10. “Тэр намайг хачин хүн гээд бодчих вий дээ”
Биднийг бага байхад л хэн нэгний бодол шийдвэр гаргахад минь хүчтэй нөлөөлдөг байсан. Хэрвээ жаахны чинь айдас чамд одоо хүртэл үлдсэн юм шиг санагдаад байвал нэг л асуултанд хариулж байгаарай. Чи энэ шийдвэрийг гаргасны дараа харамсахгүй байж чадах уу? Доторх хүн чинь “Үгүй” гэж байвал өөрийнхөөрөө л замна.


Бидэнд огт хэрэггүй 10 айдас
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex