13 аашаа номхруулъя

056da0053d85e4b940fe0e2211ee75a9

Хүн болгонд сайн муу олон зүйл тохиолддог ч тэр болгоныг харах өнцөг нь л өөр байдгаараа ялгаатай. Хэдэн зуун уурлах шалтгааны дунд тайван байж чаддаг хүмүүс бол зүгээр л эерэг сөрөг талын алинд нь анхаарлаа хандуулахаа ухаалгаар сонгож чаддаг хүмүүс юм. Уураа эвээр гаргадаг арга барилтай байх хэрэгтэй. Яагаад гээч? Уур дарагдсаны дараа чиний хэлсэн болчимгүй үг, хийсэн үйлдэл хэн нэгнийг шархлуулсан байдаг учраас тэр. Хашгичиж, хамаг уураа гаргаж, ойр хавьд байгаа хэн нэгнийг “хашраамаар” санагдах үед арван гурван аашаа номхруулах “арга хэмжээ”-г танилцуулж байна.

1. Жүржийн шүүс уух зэргээр ямар нэг С аминдэм хэрэглэх нь хүний гормоны түвшинг бууруулж сөрөг сэтгэл хөдлөлийг бууруулна.

2. Чихэндээ иллэг хий. 5 минут нүдээ аниад хоёр гараараа чихний дэлбээг эргүүлэн иллэг хийгээрэй. Ийм иллэг хийх нь их тархины ажиллагааг идэвхжүүлж, стресс тайлдаг.

3. Нэг төрлийн олон давтамжтай хөдөлгөөн хийх. Жишээлбэл хувцас индүүдэх, тоос соруулах гэх мэт. Дахин давтагдах хөдөлгөөн нь чамайг нэг зүйлд анхаарлаа бүрэн шилжүүлэх төлөвт оруулж, их тархи “өөрийн эргэлт” хийдгээс стрессийг тайлах болно.

4. Бөөнөөрөө хоолонд орох, ажлын завсарлагаар хэн нэгэнтэй кофе уух зэргээр олуулаа цагийг өнгөрөөх нь тайвшралыг олгоно.

5. Эрчимтэй биеийн тамирын дасгалыг 30 минут хийх. Дасгал хийх явцад ялгарах эндорфин даавар хүнийг аз жаргалтай болгодог байна.

6. Уйтгар гунигтай үед цэцэг, ургамлын хажууд байж, усалж арчилж байгаарай. Ургамлын ертөнцөд 10 секунд байхад л сэтгэл санаа тайвширч, стресс тайлагддаг.

7. Өөрийн буруугаа таньж, бусдыг гомдоосон байвал цаг тухайд нь уучлал гуйчих.

8. Эсвэл чиний буруу биш байсан ч зүгээр л уучлал гуйчих. Бие сэтгэл чинь хоромхон зуурт хэнээс ч бурууг хайхаа больж, тайвшрах болно.

9. Хэрэв захиралдаа загнуулснаас болж стресст орсон бол та ажлынхаа хашаанаас гараад бяцхан аялал хийж болно. Зам дагуух үзэсгэлэнт байгаль таныг уйтгар гуниг, уур уцаарыг нь арилгаж чадна.

10. Хэрэв гадуур явж байхдаа, ажил дээрээ, хаа ч юм уур чинь ихээр хүрч байвал нүдээ аниад уртаар амьсгалаарай. Уртаар амьсгалаад ойролцоогоор 5 секунд орчим түгжихэд зүрх тайвширдаг.

11. Өглөө сэрээд орноосоо босохоос өмнө эсвэл орой унтахаасаа өмнө 10-15 минут өөрийн амьдрал, ажил, болж байгаа үйл явдлуудын талаар, тэдгээрийн учир шалтгаан, үр дүн, зорилгын талаар тайван эргэцүүлж бодох хэрэгтэй. Ингэснээр тухайн өдөр ажлаас авах стресс багасаж, бодол санаа чинь ерөнхийдөө цэгцэрдэг.

12. Урт удаан хугацаанд хуримтлагдсан стрессийг тайлах гайхалтай арга нь сэтгэл хөдөлгөм, гэрэл гэгээтэй зохиол унших юм. Ном уншиж байхдаа нэг хэсэгтээ л бүхнийг мартаж, өөр ертөнцөд очсон байдаг. “Яахаа мэдэхээ болиод байвал ямар ч хамаагүй ном унш” гэдэг сайхан үг бий.

13. Халуун усанд орох нь чамайг тайвшруулна. Мөн биед чинь нэг л дулаан, бас зөөлөн мэдрэмж өгөх тул заавал туршиж үзээрэй. Бас биеийн булчинга амрааж, ядаргааг чинь тайлах шидтэй. Яагаад Холливуудын кинон дээр халуун устай шүршүүр лүү гүйдгийг ойлгов уу.

14. Уур чинь хүрч яахаа мэдэхээ больсон үед өөрийгөө тайвшруулж, анхаарлаа өөр зүйл дээр төвлөрүүлэх шаардлага гарвал тоо тоолох шалгарсан аргыг хэрэглээрэй. Тоо тоолох нь хүний бодол санааг хэвийн байдалд оруулж “эрүүлээр” сэтгэхэд тусалдаг. Уртаар амьсгаа аваад арваас доош уруудуулан тоолох юм бол хүн аяндаа тайвширдаг.

15. Бүх юм энгийн, түр зуурын, бас хоосон гэдгийг ойлго. Өнөөдөр чиний уурыг хүргэж байгаа шалтгаан арван жилийн дараах сайхан амьдралыг чинь нураахаар тийм сүртэй зүйл үү? Хэн нэгнийг уучлалгүй гүрийж байгаа шалтгаан чинь үнэндээ тийм чухал гэж үү? Юу ч чиний сэтгэлийн амар амгаланд халдахаар хэмжээний үнэ цэнэтэй биш юм шүү. Чи л өөрөө зөвшөөрөхгүй бол, аз жаргалд чинь гадны “биет” нэвтэрч чадахгүй.


13 аашаа номхруулъя
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex