Бидний арьсыг МУУХАЙ болгодог 6 гол ШАЛТГААН

6gayk

Батга, холцруу, үрчлээ, нүхжилт, сэвх гээд асуудлуудын аль нэг нь нүүрэн дээр чинь бий юу? Толигор, өнгөлөг, чийглэг, булбарай арьстай болохсон гэх хүсэл бүсгүйчүүд бидний дотор нууцхан байсаар байдаг нь үнэн. Гэтэл хэчнээн хичээгээд ч нэг л болж өгөхгүй, арьсны маань “ааш зан” олдохгүй байх нь бий. Тэгвэл яг юунаас болоод бидний арьс хуурайшиж, үрчлээтэж, өнгөө алдаж, батга гарч өөртөө итгэх итгэлээс минь хумслан, сэтгэлийн зовлон болдог юм бол?

1. Манай уур амьсгал
Манай орон жилд 4 өөр янзаар уур амьсгал солигддог “янзтай” уур амьсгалтай. Үүнийгээ дагаад бүсгүйчүүд бид арьсаа 4 өөр янзаар арчлах шаардлагатай болдог. Цаг агаарын энэхүү эрс тэс уур амьсгал нь арьсанд нөлөөлөх онцгой хүчин зүйл юм. Хаврын улиралд гадаа дулаахан сайхан болдог боловч хуурайшилт, тоос шороо, салхи илүү ихээр нэмэгддэг. Харин зуны улиралд зөвхөн дээрээс тусч байсан нарны хэт ягаан туяа (UVB ба UVA) нь өвлийн улиралд цасанд ойн бүхий л талаас “дайралтаа” хийж эхэлнэ. Бид нэгэнт жилийн дөрвөн улирлаа өөрчилж чадахгүй учраас өөрсдийнхөө арьс арчилгаанд шинэчлэл хийж, улиралдаа тохируулж арьсаа арчилж сурахын тулд илүү арчаатай байж, суралцах, судлах хэрэгтэй болж байна.

2. Орчны бохирдол
Нарны хэт ягаан туяаг арьс гэмтээгч хамгийн аюултай хүчин зүйл гэж үздэг бол түүний дараа орчны бохирдол жагсдаг аж. Бохирдол ихтэй агаарт чөлөөт радикалуудын хэмжээ их байдаг аж. Энэ нь нарны хэт ягаан туяатай адил арьсны коллагены боловсруулалтыг бууруулж улмаар арьсны бүтэц хуурай, ширүүн болж амархан үрчлээтдэг. Судалгааны дүнгээс харвал хотын оршин суугч орон нутгийн оршин суугчаас 22%-иар илүү их батга ба үрчлээний асуудалтай байсан аж. Үүний шалтгаан бол орчны бохирдол юм. Тэгвэл бидэн шиг хэтэрхий их утаа, хөрсний бохирдол дунд амьдардаг хүмүүсийн хувьд арьсаа хамгаалах ганц арга нь дээд зэргийн арьс арчилгаа билээ.

3. Арьс арчилгааны мэдлэг дутмаг
Надад эмэгтэй хүмүүс бид өөрсдөө гоо сайхны нэвтэрхий толь байх ёстой юм шиг санагддаг юм. Гэтэл Монгол бүсгүйчүүд маань ихэвчлэн арьс арчилгаанаас илүүтэй нүүр будалтдаа анхаардаг нь нууц биш. Уг нь дээр дурдсанчлан орчны бохирдол, уур амьсгалын өөрчлөлт ихтэй манайх шиг улсад арьс арчилгааг аль болох сайн хийж байж л будагнууд маань сайн шингэж, бүр цаашлаад өө дарагч өндөртэй кремний шаардлагагүй өнгөлөг арьстай болж болно. Арьс арчилгааг дээд цэгт нь хийдэг улсууд бол бидний сайн мэдэхээр Япон, Солонгос хоёр юм. Япончууд хооллолт болон амьдралын зөв хэвшилтэй учраас арьс нь сайхан байдаг бол харин Солонгосчууд арьс арчилгаандаа дээд зэргээр анхаарч, түүнийгээ өөрсдийн дуртай ажил болгочихсон байдаг. Харин бидний дунд өөрийн арьсанд тохирох зөв арчилгааг гаргаалгүй сайн мэддэг, бүтээгдэхүүний орц найрлагыг сайтар харж худалдан авалт хийдэг, хэрэглэх заавартай бүрэн танилцаж, зөвийг нь сонгож чаддаг бүсгүй хэр олон бол? Тиймээс сайхан арьстай байя гэвэл эхлээд арьсандаа юу хэрэгтэйг, түрхэх бүтээгдэхүүнээ хэрхэн хэрэглэхээ гарын 10 хуруу шигээ мэддэг байх хэрэгтэй.

4. Арьс арчилгааг бүрэн гүйцэд, зөв хийдэггүй
Дээр дурдсан шүү дээ арьс арчилгааг өөрийн хамгийн дуртай ажил болгосон болохоор Солонгос бүсгүйчүүд шил шиг гэрэлтсэн, торгомсог арьстай байдаг гэж. Харин бидний ихэнх нь нүүрээ цэвэрлээд дурын тосоо түрхээд л унтчихдаг нь нууц биш. Заримдаа залхуураад будагтайгаа ч унтчихдаг шүү дээ.

5. Бүтээгдэхүүний буруу сонголт
Эмзэг мэдрэмтгий арьстай хүмүүсийн ихэнх нь өөрт тохирохгүй бүтээгдэхүүнийг удаан хугацаанд буруу хэрэглэснээр арьсаа эмзэгшүүлсэн байдаг. Мөн хэт батгашил, хуурайшил, үрчлээтэй арьсны бас нэгэн том шалтгаан бол бүтээгдэхүүний буруу сонголт юм. Тиймээс бүсгүйчүүд маань үнэтэй бүтээгдэхүүн л чанартай байдаг, энэ хүнд таарсан бүтээгдэхүүн надад ч бас таарна, хурдан хугацаанд үр дүн өгөхийг нь сонгоно, аль болох өө дарагч өндөртэй нь сайн гэлгүй өөртөө тохирох бүтээгдэхүүнийг л олж тууштай хэрэглэх хэрэгтэй.

6. Амьдралдаа арчаагүй байх
Буруу хооллолт, ажил амралтын буруу хэв маяг, стресс бухимдал, шингэний дутагдал гээд л “арчаагүй” амьдралын хэв маяг маань эрүүл мэндээс эхлүүлээд арьсыг маань ч “алж” байдаг. Сайн бодоод үзвэл батга, үрчлээ, хуурайшил гээд арьсны бүхий л асуудалтай дээрх хэмнэлүүд маань холбоотой байгаа.


Бидний арьсыг МУУХАЙ болгодог 6 гол ШАЛТГААН
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex