Чамд хэрэг болдог 10 айдас

d622b1039175f2f9327aaf6315afe969

Бид саяхан огтхон ч хэрэггүй айдсуудын талаар ярилцсан. Тэгвэл одоо хэрэг болдог, байхад гэмгүй 10 айдсыг танилцуулая. Сэтгэл зүрх чинь юунд ч юм түгшиж байгаа бол тэр сайны шинж ч байж мэдэхээр байна шүү!

1. Шөнө гадуур явахаас айх
“Айж явбал аминд өлзийтэй” гэдэг үг үүнээс л үүдэж гарсан байх шүү. Байн байн гарч орохын оронд оройдоо гэртээ үлддэг хүмүүс сонирхолтой үдшээс татгалзсан ч аюулаас үргэлж хол л байдаг.

2. Танихгүй хүнтэй хамаагүй уулзахаас айх
Утсаар, мессэжээр танилцсан, өөрийнх нь ганц ч зураг байхгүй мөртлөө машин техник, амьтнаар дүүрэн фейсбүүктэй хүнтэй уулзах бүгдээрээ л аюултай. Хэдийгээр сайхан сэтгэлтэй хүмүүстэй таарч, заяаны ханиа олсон тохиолдол олон бий ч холбогдсон хүн бүртэйгээ уулзахыг хичээхгүйгээр явах нь үргэлж л зөв байдаг. Хэрвээ чамд сохор болзоо сонирхолтой санагддаг бол түүнийг хүний наймаа, хулгай, муу зүгийн “этгээд” биш болохыг нь сайтар нягталсны дараа л уулзаарай.

3. Ээж, ааваасаа айх
Хэнээс ч айхгүй, намайг юу гэх бол гэж санаа зовох айдасгүй амьдрана гэдэг эрх чөлөө шиг сонсогдож болох л юм. Гэхдээ захгүй дээл, ахгүй хүн ямар байх билээ дээ? Сургаал сонсох, буруу зүйл хийснээсээ эмээх мэдрэмжийг төрүүлдэг ахмад хүнтэй байна гэдэг хамгийн сайхан. Хорвоо дэлхийн хэнээс ч айхгүй байна гэдэг л харин уйтгартай явдал байх. Тиймээс ээж, аав чинь чамайг өдий том болчихоод байхад чинь л үргэлжлүүлэн зэмлэх гээд байвал инээмсэглээд, толгой дохин сонсоорой.

4. Бүтэлгүйтэхээс айх
Бүтэлгүйтэхээс, сайн болж чадахгүй байх вий гэхээс айх, зориг дутах бүгдээрээ сайхан мэдрэмж. Яагаад гэвэл чи тэр зүйлийг үнэхээр их хүсч байна аа гэсэн үг. Тухайн зүйлийг хийхийн өмнө ямар ч айдастай мэдрэмж төрөхгүй байвал харин түүнээс л жинхэнээсээ “айх” хэрэгтэй.

5. Санхүүгийн бэрхшээлээс айх
Сонин сонсогдож байж магадгүй ч санхүүгийн бэрхшээлээс айх нь бас л тустай. Чухам ийм айдас эмэгтэй хүнээс л гардаг ба гэр бүлийг цаашид мөнгөнд санаа зовохгүйгээр амьдруулах үндэс нь болдог юм. Намайг бага байхад аав маань арван жилийнхээ найзуудтай нийлж бизнес хийхээр болсон бөгөөд үндсэн хөрөнгөө олохын тулд байрныхаа гэрчилгээг хэрэглэхээр болж. Гэвч яаж ч тайлбарлаад ээж минь зөвшөөрөөгүй. Ингээд л аавын маань найз удаан хадгалсан хадгаламжаа нээж, хөрөнгө оруулалт хийгдсэн юм. Эр нөхрөө ямар ч үед дэмжих нь түүний үүрэг байхад хүүхүүдийнхээ баталгаатай амьдралаар зольж чадахгүй “чадвар” гагц эмэгтэй хүнд л байгаа биз?

6. Зориглохгүй байгаагаас айх
Үертэй эсвэл их усанд орохоос айх, дуусаагүй барилгын орой дээр хэн нэгэн гаръя гэхэд “Яасан ч үгүй” гэж хэлүүлэх айдас гээд аминдаа хайртай айдаснууд бүгд үүнд орно.

7. Мартсанаа мэдээд айх
“Плеткаа асаалттай орхисон билүү?”, “Крантаа онгорхой орхисон юм биш байгаа?”, “Гэрийнхээ үүдийг яг хоёр удаа эргүүлж түгжсэн үү?” гэж чамаас асуудаг хүнийг бүү төвөгшөөгөөрэй. Яагаад гэвэл түүнд хэрэгтэй айдас байна.

8. Байгаль сүйдэгдэхээс айх
Шүршүүрт орохдоо дэндүү их ус зарцуулж байгаадаа, ресторанд ороод олон сальфеткаар нэг л амыг арчиж буйг хараад санаа зовдог хүмүүс биеэ зовоож байгаа биш юм шүү. Энэ айдас бол хүн бүрт байх ёстой зүйл юм. Харин үүнийгээ зөв чиглэлтэй болгож бичгийн цаасыг ар өвөргүй ашиглаж дуусгадаг, дахин боловсруулсан ариун цэврийн цаас хэрэглэдэг болгоорой.

9. Буруу замаар орохоос, буруу зуршилд автахаас айх
“Ганц удаа” гэсээр байгаад завсар л гарвал тамхи зуудаг болчихсоноо анзаарахад дотроос зуурах “сайн охин”-ы айдас бол хэзээ ч муу юм биш. Хэн нэгэн үл бүтэх нөхрийг дагаж яваад, хэд хэдэн удаа танихгүй хүний өвөрт сэрчихээд өөрөөсөө айх айдас бол яавч хэрэгтэй зүйл. Ийм айдсууд байж гэмээнэ л бид амьдралдаа хяналттай хандаж сурдаг юм шүү дээ. Харин эсрэгээрээ, тэдгээр зүйлсийг хийхгүй бол хүмүүст хэтэрхий номын харагдах вий гэхээс, эсвэл найзууддаа хаягдах вий гэхээс айх айдсууд бол ёстой л хэнд ч хэрэггүй!

10. Бэлгийн замын халдварт өвчнөөс айх
“YOLO” гэдэг хэлц хэрэгжиж болохгүй хэсгүүд гэж байна аа. Тэдний нэг нь зөвхөн сайхан дурсамжны төлөө итгэлгүй хүнтэйгээ бэлгийн харьцаанд орох мөнөөсөө мөн. Мөн бэлгэвч бол айдсаас үүсэлтэй мөртлөө сайн үр дагавартай зүйлсийн нэг мөнөөсөө мөн.


Чамд хэрэг болдог 10 айдас
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex