2023-02-08 05:56
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Чөлөөт цаг Уран зохиол

Бороотой шүлгүүд

munkhzul munkhzul
2019-08-06
0 0
15

Бороо орж байна. Цаг агаар харвал энэ бороо хэд хоног үргэлжилж орох төлөвтэй байгаа аж. Бороотой өдөр та юу хийдэг вэ? Усны гутал, цуваа өмсөөд гадуур алхмаар санагддаг уу? Аль эсвэл яг одоо танд хав халуун кофе хэрэгтэй байж магадгүй юм. Амьдралынхаа бороотой нэгэн өдрийн хавчуурга болгож дараах шүлгүүдийг санал болгоё.


“Яаж ийм шүлэг биччихээд хүмүүст уншуулж чаддаг байна аа. Ичмээр юм! Ядаж байхад тэдэнтэйгээ нийлэхээр дандаа согтотлоо ууна. Балиар юм! Ууж ирчихээд хүн шиг ч унтчихаж чадахгүй. Уйлна… Яах гэж ер нь яруу найрагч болох гэдэг байна аа? Ямар нэг юм хэлээч ээ чи…”

/Яруу найрагч Б.Батзаяа, Лонхонд байсан шүлгүүд номоос/


БОРООТОЙ ӨГЛӨӨ

/бороо гэдэг өнгөрснөө мартаж чадаагүй тэнгэрийн гунигт үг…/

 

Бодлогоширсон цонх нүд шиг нулимсарна.

Бороо яахав дээ. Нөгөө л бороо шүү дээ.

Босьё доо…

Хөнжилдөө гал ноцтол

бодлоо гээд, дэргэд чи ирэх биш.

 

Навчсан шүхэртэй наадаад байх шиг хэрнээ

Намрын бороо цаанаа л нэг уйтай.

Намайг сэрээсэн дээвэр төмрийн нижигнээ

Намсан намссаар дасал болчих нь гунигтай.

 

Болиосой доо гэмээр уйлагнанхан зүсэрч

Бодлоор болдоггүй бороо цонхонд нулимсарна.

Сарнайд өргөс ургаагүй бидэн хоёрын зун

Сайхан зүүд л болохоос, ямар дуртатгал биш.

Босьё доо…

Яруу найрагч Г. Аюурзана

***

Хотын дээрх тэнгэрийг хэн ингэтлээ гомдоочихоод

Хорин хоног тасралтгүй бороогоор уйлдаг байна аа

Гуниж дуслуулсан нулимсыг нь алгандаа тосч хөнтөрчихөөд

Гурван хоног би чинь согтуу юм шиг л алхаллаа

 

Үнэ хямдтай гоёлын шаахай бидний гунигийг даасангүй

Үүл болоод солонгын тухай үглэж дуулаад ч сонссонгүй

Норсон гэзэг, гандмал шүхэр, чихарсан нойтон савлуур л

Ноднин жилийн тэнэгхэн дурлалын тунгалаг шаналлыг сэдрээнэ дээ

 

Үргэлжийн бүүдгэр бүхэнд ингэтлээн адгаж дасчихаад

Үүр цайхад нар мандчихсан байвал үхмээр л санагдах байх даа

 

Яруу найрагч Б.Баясгалан

***

Хайрлахгүй бас үзэн ядахгүй

Халуун харцанд автахгүй…

Ордог л нэг бороо, нордог л нэг бороо

Одоо юунд ч догдлохгүй

 

“Ягаан шилээр харж байсан амьдрал”-ынхаа

Яг дунд нь сэрчихээд чангаар инээхэд

Үс минь урьдынхаасаа ч зөөлөн намирч эхлэв

Үнэндээ би одоо л амьдарч сурч байна.

Яруу найрагч Л.Өлзийтөгс

 

*** 

Хөрж байна, сэтгэл минь! Хөндий байна, Хүмүүсээс…

Хөх өвсөнд ойртож, тэнгэрт шадарлан суумаар байна

Болох, болохгүй юмсыг мөнх аглагт магтмаар байна

Борооны дараа татсан тэр солонго руу гүймээр байна

 

Сэтгэлээ аваад эндээс эргэж харалгүй явмаар байна

Биеэ тэнд нь орхиод оддын дайд руу нүүмээр байна

Анх үнссэн бүсгүйн уруулын амтыг зүүдэлмээр байна

Алтан, мөнгөн жүнзийг сул харшуулж тулгамаар байна

 

Хүйтэн сэтгэлээс нэрсэн өнгөлөг дарсанд согтмоор байна

Нойтон уруулын завсар шүлэг хавчуулж шивнэмээр байна

Шивнэж байгаа шүлгийнхээ төгсгөл шад нь болмоор байна

Шингэх нарны туяа шиг тэнгэрийн хаяанд л баймаар байна

 

Яруу найрагч М.Уянсүх

 

***

Чамтай л харсан цас

Жинхэнэ цас байсан

Жигүүртэй цас байсан

Түүнээс хойш

Тийм цас ороогүй

Ороогүй гэж бодсон

Ой дурдатгалын минь тойрон

Одоо ч цас орсоор л байна.

 

Чамтай л норсон бороо

Жинхэнэ бороо байсан

Жигүүртэй бороо байсан

Түүнээс хойш

Тийм бороо ороогүй

Ороогүй гэж бодсон

Ой дурдатгалын минь тойрон

Одоо ч бороо орсоор л байна…

Яруу найрагч Ц.Доржсэмбэ

 

ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

Хайраас ургасан ҮР
Уран зохиол

Хайраас ургасан ҮР

munkhzul
2022-06-06
Нуугдсан харц (өгүүллэг)
Уран зохиол

Нуугдсан харц (өгүүллэг)

munkhzul
2022-05-05
Сарнай цэцгийн дэлбээ (өгүүллэг)
Уран зохиол

Сарнай цэцгийн дэлбээ (өгүүллэг)

munkhzul
2021-12-31
Эхийн “жөтөөрхөл”
Уран зохиол

Эхийн “жөтөөрхөл”

munkhzul
2021-04-21
Инээмсэглэл – сургамжит өгүүллэг
Уран зохиол

Инээмсэглэл – сургамжит өгүүллэг

munkhzul
2020-10-24

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эрэгтэй хүний үрийн сувгийг боох

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
“Хишиг дүүрэн Цагаан сар” буцаан олголтын аян эхэллээ
Мэдээ

“Хишиг дүүрэн Цагаан сар” буцаан олголтын аян эхэллээ

munkhzul
2023-02-07
0

ХААН Банк кредит карттай харилцагчдадаа зориулж “ХИШИГ ДҮҮРЭН ЦАГААН САР” буцаан олголтын аяныг өнөөдрөөс энэ сарын 20-ны өдрийг дуустал зарлаад байна. Харилцагч...

Цааш унших
АТГ | Хараат бус чөлөөт хэвлэл мэдээлэл авлигыг гарах гарцгүй болгодог

АТГ | Хараат бус чөлөөт хэвлэл мэдээлэл авлигыг гарах гарцгүй болгодог

2023-02-07
Соёлын биет бус өвийн шинэ жилийн 3900 дэнлүү дэлхийн анхааралд байна

Соёлын биет бус өвийн шинэ жилийн 3900 дэнлүү дэлхийн анхааралд байна

2023-02-07
Грэмми 2023: Улаан хивсний ёслолыг чимсэн оддын хувцаслалт

Грэмми 2023: Улаан хивсний ёслолыг чимсэн оддын хувцаслалт

2023-02-07
Сэм Смит насан туршдаа тэмцсэн “body dysmorphia” өвчнөө ялан дийллээ

Сэм Смит насан туршдаа тэмцсэн “body dysmorphia” өвчнөө ялан дийллээ

2023-02-07

Санал болгож байна

ХАЙР ДУРЛАЛЫН ЗУРХАЙ
Зурхай

ХАЙР ДУРЛАЛЫН ЗУРХАЙ

2013-08-12
НАРАГ ЯЛАГДСАНД БАЯР ХҮРГЭН “Я” -ГААР НЬ ДУУДАЖ БҮДҮҮЛЭГ ЗАГНАЖЭЭ
Хов жив

НАРАГ ЯЛАГДСАНД БАЯР ХҮРГЭН “Я” -ГААР НЬ ДУУДАЖ БҮДҮҮЛЭГ ЗАГНАЖЭЭ

2016-06-30
Мэдээ

321chat Evaluations

2022-07-20
Хиймэл сормуус болон контакт линзний уршиг
Зөвлөгөө

Хиймэл сормуус болон контакт линзний уршиг

2015-08-11
Мэдээ

The 3 Greatest Webcams Of 2022

2022-08-04
Ордууд юунд хамгийн их гомдоллодог вэ?
Зурхай

Ордууд юунд хамгийн их гомдоллодог вэ?

2019-05-28
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In