Яах уу: Түүний өгсөн бэлэг таалагдахгүй бол…

88032b50311f4ac0af9fafe752476c28

Хайртай хүн чинь чамд бэлэг бэлджээ. Хөөх ямар гайхалтай хэрэг вэ? Бэлэг авах дургүй хэн байх билээ. Гэтэл чамд зориулж сэтгэлээ гарган, цагаа зарцуулан сонгосон зүйл нь чамд таалагдахгүй бол яах вэ?

За, би өөрт тохиолдсон зүйлээ ярья л даа. Саяхан найз залуу маань миний төрсөн өдрөөр Ed Hardy-ийн цүнх бэлэглэсэн юм. Ямар гэдгийг нь та нар төсөөлж байгаа биз дээ? Араг яс, улаан зүрх, “love kills slowly” энэ тэр гэсэн бичигтэй гээд л. Харин би ерөнхийдөө “сонгодог” сонголтыг эрхэмлэдэг болохоор, шуудхан хэлэхэд надад таалагдсангүй. Намайг өмнө нь спортлог хувцаслалт таалагдаад байна гэж хэлсэн болохоор түүнийг авч л дээ. Ажлын газрынх нь бүсгүй спортлог маягаар хувцаслаад Ed Hardy-ийн цүнх барьчихсан байсан нь өөрт нь их дажгүй харагдсан байгаа юм. Харин би түүний оронд байсан бол илүү дутуу зүйлгүй Adidas-ийн цүнх эсвэл хатуу материалтай, нарийн мөртэй жижгэвтэр үүргэвч сонгох байсан. Өнөө цүнхийг нь зүгээр л барихгүй байя гэхээр бид хоёр хамт амьдардаг болохоор болохгүй болчихоод байгаа юм. Та нар намайг хэрхэн шийдсэн гэж бодож байна?

Сөрөг шийдэл: Эхний удаадаа эрс шулуухан зантай бүсгүй ч, сэтгэлийг нь бодоод чимээгүй өнгөрч болох боловч, хэрвээ тэгвэл удаа дараалан хэн ч тоохооргүй сонин бэлэг өгөөд байвал яах билээ? Таалагдахгүй байна гэж шууд хэлэх бол хамгийн амар шийдэл. Ялангуяа “Ийм юм өгсний оронд өгөөгүй байсан нь дээр” гээд хатуухан хэлчихвэл тэдний ой тойнд сайн үлдэх болно. Арай зориглохгүй байвал, баярлалаа гэж хэлж дуугүй аваад хаа нэг газар луу чулуудах, юм уу хайнга хандлага харуул. Тэд өөрсдөө л чиний юу хэлэх гээд байгааг ойлгоно. Тэгээд дараагийн удаад чамд арай дээр зүйл авч өгөх ёстой гэдгээ ухаарна. (Үргэлжлүүлээд уншаарай)

Эерэг шийдэл:Мэдээж сөрөг шийдлийн сүүлийн өгүүлбэр шиг худлаа зүйл байхгүй гэдгийг чи бид хоёул мэдэж байгаа. Тэгсэн хирнээ л, яаж ч худлаа инээмсэглэж, таалагдаагүй зүйлээ байнга хэрэглэж чадахгүй байвал боломжтой эерэг шийдлийг өөрийнхөө туршлагаас зөвлөе. Юуны түрүүнд түүнд чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа илэрхийл. Заавал “Таалагдлаа, баярлалаа” гэж хэлэх албагүй. Зүгээр л чамд зориулан сэтгэл гаргаж үүнийг авч өгсөнд нь маш их талархаж, баярлаж хөөр. Найз бүсгүйдээ юу ч бэлэглэдэггүй, бүр төрсөн өдрийг нь хүртэл мартчихдаг залуус хичнээн олон гэж санана? Дараа нь, түүнээс яг ийм хирнээ арай өөр загвартайг нь харчихсан байсан юм, хамт очиж солиулах уу гэж асуу. Авсан дэлгүүрт нь чамд таалагдах өөр загвар нь байж л таараа, бүр байхгүй бол “Зарагдчихсан юм шиг байна” гэж хэлээд зүгээр л ямар нэг өөр юмаар солиулчих. Тэр мэдээж тэнэг хүн биш учраас, өөрийнх нь авч өгсөн зүйл тийм ч их таалагдаагүй гэдгийг ойлгох болно, гэхдээ л тэр эцсийн эцэст зарцуулсан мөнгөнийхөө дүнд чамд таалагдах ямар нэг зүйлийг өгч чадсандаа сэтгэл хангалуун үлдэнэ. Хэрвээ өмнө нь өгсөн онцгүй бэлэгнүүдийг нь яахаа мэдэхгүй байвал, аюулгүй, хаана хийснээ мартахааргүй газар бүгдийг нь бөөгнүүлээд хадгалчих. Тэгвэл түүнийг асуух үед “Хайраа, би тусгай газар хадгалчихсан байгаа” гээд гялс гаргаад ирэхэд амар болно. Мөн дараа дараагийн удаад, өөрийнхөө бэлгэнд юу авахыг хүсч байгааг шууд хэлэх юм уу, хамтдаа явж байгаад сонгох арга бодоорой. Хайртыгаа дагуулж дэлгүүр хэсэхийн тортой зүйлсээ бариулах, хувцас сонгохдоо туслалцаа авахаас гаднах өөр нэг ач холбогдол нь түүнд өөрийнхөө юунд дуртайг тодорхой харуулах боломж юм. ;)

Яагаад ингэх ёстой гэж?
Түүний сэтгэлийг, бас цаашид чамд бэлэг өгөх урмыг нь бодоод ямар нэг талаас нь баярлаж байгаагаа тултал нь илрэхийл. “Дараа нь энийг яах вэ” гэж битгий бод. Бэлэг чинь чамд хичнээн таалагдахгүй байсан ч, түүний сонирхол “вкус”-ийг илэрхийлж л байгаа. Чиний өмнө нь хэзээ ч үүрч байгаагүй Ed Hardy-гийн цүнхийг ч тэр чамд зохионоо л гэж бодсон байна шүү дээ. Мэдээж чиний хүссэн зүйл байвал илүү сайхан ч гэсэн бэлэг өгч байгаа, үүнийг бэлдэх гэж зарцуулсан үнэт цагийг нь хүндлээрэй. Хэрвээ ганцхан бэлэг нь таалагдахгүй байна гэж хэлэх л юм бол, тэр чамд бэлэг өгөхөөсөө айдаг эсвэл дургүй болчихож мэднэ. Дараа нь чамайг юу ч авч өгөхгүй юм гэж гомдоллох үед “Чи авч өгсөн бэлэг голоод байдаг биз дээ?” гэж ундууцах болно. Түүний гол зорилго нь чамайг баярлуулах л учраас, үл тоомсорлосон харцыг чинь харж зүрхээ шархлуулснаас, хамт яваад солиулчихсан нь хамаагүй дээр санагдах болно. Заавал бэлэг сэлт солилцсоноороо харилцаа үнэ цэнэтэй болохгүй нь тодорхой учраас, ялангуяа энэ мэтийн жижиг сажиг зүйлээс болж хайртай хүнийхээ урмыг хэзээ ч бүү мохоогоорой.


Яах уу: Түүний өгсөн бэлэг таалагдахгүй бол…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex