Намайг 18-тай байхад хэн нэгэн үүнийг сануулсан ч болоосой…

b51c3764993ef01b67ea9f742e2077d1

Яг л ингэж уулга алдах үед амьдрал их тохиох юм. “Залуу байж дээ” гэж бодоод өмөөрч болох ч 18 настайдаа л үүнийг ухаарсан бол өдийд ямар их давуу талтай байхаа бодохоор хэн нэгэн 18-танд үүнийгээ сануулмаар санагдах юм.  Бүхий л 18-тангууддаа эсвэл өөрийгөө одоо ч 18 настай хэвээрээ гэж боддог цоглог бүсгүйүчүүддээ зориулж хэдэн зүйлийг сануулъя.

Алдаа гаргах эрх чөлөө чинийх, үр дүн нь ч чинийх
Алдаа чиний хамгийн сайн багш болдог. Яагаад гээч? Урьд нь хэн нэгэн чамд маш олон удаа хэлсэн ч тоогоогүй зүлийг чи нэг алдаад л ухаарах болно. Тийм учраас өөрийнхөөрөө зүтгэсэн бол, гарах үр дүнг нь даах хангалттай чадвартай бай. Бас алдчих вий гэхээс айгаад яг байгаа газраа зогсоод л байх хэрэггүй. Амьдрал танин мэдэх үйл явц болохоос биш “шалгагдсан” хүмүүсийн байдаг газар биш. Ухаантай хүн бусдын алдаан дээрээс суралцдаг гэдэг ч, өөрөө өөрийнхөө бүдэрсэн газрыг харах “дотно танил” алдаанаас суралцах ч бас муугүй шүү.

Хийхийг хүссэн зүйлийнхээ төлөө тэмц
Аав ээжийнхээ хүсэлтээр дургүй мэргэжлээрээ сурахаар болсон гэсэн яриа их сургуулийн анги танхимаар хамгийн их яригддаг гэнэ. “Яагаад вэ?” гэж тэднээс асуумаар санагдсан шүү. Хэдэн жилийн дараа ойлгочихоод, тэр үед хэн нэгэн надад хэлээд өгөхгүй яав аа гэж халаглуулдаг өөр нэг зүйлийг чамд сануулъя. Өндөр цалинтай гээд хэн нэгэн чамайг уул уурхайн ангид оруулах гээд байвал чи бүхий л хүчээрээ тэмцэх хэрэгтэй. Өөрийнхөө дуртай хувцас загварын ангийг сонсохоосоо хэзээ ч бүү ай. Хамгийн гол нь эцэг эхдээ энэ нь зөв байсан гэдгийг баталж харуулах нь чухал. Ер нь л ирээдүйд харамсана гэдгээ мэдэж байгаа зүйлийг битгий хийгээрэй.

Өдөр бүр өөртөө цаг, мөнгө гарздаж бай
Яагаад өөртөө гээч? Залуу нас бол өөртөө бүхнийг зарцуулахад хамгийн тохиромжтой цаг хугацаа. Энэ үед л чи өөртөө бүхнийг зориулж чадахгүй бол гэр бүлтэй болоход нэг хэсэгтээ л тэднийхээ төлөө амьдрах шаардлагатай болдог. Тийм учраас байгаа мөнгөө өөрийгөө хөгжүүлэх сургалт, хобби, сурах үйл ажиллагаандаа зарцуул. Гэртээ аав ээжийгээ хараад суугаад байлгүй гарч хүнтэй танилц, өөрийгөө нээ. Залуу байхдаа амжиж зоригтой, тод хувцасла. Уйлж дуул, сэтгэлээ илчил, өөрийгөө эрхлүүл.Нас нэмсэн хойно “намбаа мэдрэх” гэдэг айхтар зүйл одоо чамд халгиж цалгиж байгаа их зоригийг мохоочихдог юм.

Шинэ санаа, шинэ зүйлсийг эрж хай
Өөртөө байгаагаас илүү зүйлийг олж нээ. Бизнесийн шинэ санаа, шинэ хамт олон, шинэ хобби гээд л. Харах өнцөг, хүрээлэл, мөрөөдлөө хүртэл нэм, баяжуул. Ямар ч залхуугүй, залхсан зүйлгүй залуу насыг оюун санааны, зүрх сэтгэлийн баялгаа нэмээд л байхад зориул. Шинэ зүйлсийг оролдож, туршсанаар дадлага туршлага нэмэгдэж, ертөнцийг үзэх үзэл чинь тэлнэ үү гэхээс цаг хугацаа гарзадсан зүйл огт болохгүй. Залуу насны нэг хоног гэдэг бол нас тогтсон хүний нэлээд хэдэн хоногтой тэнцэхээр “хүчтэй” байдаг юм.

Карьераа ахиулах бэлтгэлээ одооноос хий
Бид каратегаар хичээллэж эхэлсэн өдрөө шууд хар бүстэй болохгүй. Үүний өмнө шар, улаан бүсийг авч байж л ахина. Яг үүнтэй ижил чи хүссэн ажлын байран дээрээ очихын тулд түүний дор байгаа бүхий л ажлын учрыг бүрэн ойлгож, түүнийг хийж сурсан байх хэрэгтэй. Оюутан болсон бол одооноос карьераа өсгөх бэлтгэлээ хийж, хажуугаар нь кофе зөөсөн ч хамаагүй дадлага хийх хугацаагаа үлдэцтэйгээр өнгөрүүл. Томчууд чамайг “жаахан” гэж голоод чухал ажилд хүргэхгүй л байг. Дур мэдэж юм хийлээ гэж загнаж л байг. Гэсэн ч зөвхөн оноогдсон зүйлсийг л хийгээд байлгүй, санаачлагаараа том ажлуудад хувь нэмрээ оруулж, санаагаа дэвшүүлээд л бай. Бүр багаас нь эхэлсэн ч хамаагүй. Чи залуу учраас цаг хугацаа хангалттай байна.

Хүмүүс бодол уншигчид биш учраас хүссэнээ хэлж бай
Чиний нас бол бусдад үзэл бодлоо илэрхийлж, түүнийгээ хамгаалж, хүсч байгаа зүйлээ хэлэхэд хангалттай нас. Санаа нийлэхгүй байгаа зүйлээ шударга хэлж байх нь ашигтай. Хүмүүс бодол уншиж чадахгүйгээс хойш чимээгүй суугаад байх нь хэн хэндээ ашиггүй. Өөрөөсөө дээд албан тушаалтай хүнд санаа бодлоо илэрхийлэх нь муу зүйл бас биш. Тэр дотроо “Энэ чинь яасан мундаг зоригтой охин бэ” гэж чамайг үнэлнэ. Өсвөр насанд чинь чамд хуралдсан аймхай занг таягдан хая. Одоо л өөрчлөгдөх цаг, үгүй бол ахиж хэзээ ч боломж олдохгүй.

Бусдын бодлоос хэзээ ч бүү ай
Хайр дурлал, ажил, боловсрол гээд бүхий л талбарт өөрийнхөө бодолд л эзэн байхыг чухалчлах хэрэгтэй. 18 настнууд ихэвчлэн бусдыг юу гэж бодох бол гэсэн айдсаасаа болж олон боломжийг алддаг нь харамсалтай. Магадгүй хэдэн жилийн даа “Би ямар тэнэг юм бэ? Тэр үед л өөрийнхөөрөө байсан бол” гэж харамсахгүйн тулд одооноос л шийдвэртээ үнэнч байж сур. Бусдын бодол бол үнэндээ зүгээр л хий хоосон бодлууд. Тэд чамайг хатгахгүй, чиний замд хөндөлсөхгүй, чамайг дарлан зовоохгүй. Бодогдоод л өнгөрнө биз, дараа нь чиний зөв байсан гэдгийг харах цагт бүх хүний бодол ч өөрчлөгдөж болно.

Хүнийг амьдралынх нь туршид хоёр л удаа төлөвшүүлж болдог гэдэг. Эхнийх нь 3 настайд, удаах нь 18 настайд. 3 настайд нь суурь хүмүүжил нь суудаг бол, 18-21 насанд хүний цаашид энэ нийгмийн амьдралд “хэн”-ий байрнаас оролцох нь тодорхойлогддог. Харин түүнээс хойш үзэл бодол дагтаршиж, тогтох тал руугаа ордог юм. Яг одоо чиний уншиж, өөртөө хэрэгжүүлж байгаа сайхан бүхэн чамайг ирээдүйд “Залуу байхдаа л ингэдэг байж” гэсэн хэнд ч хэрэггүй бодлоор өөрийгөө зовоохоос хамгаалах болно. 18 насандаа яаж амьдарсан тухайгаа ярихдаа бардам, итгэлтэй байхын тулд эдгээрийг хэрэгжүүлээрэй.


Намайг 18-тай байхад хэн нэгэн үүнийг сануулсан ч болоосой…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex