Хувцас загварын “Versace” компани шинэ загварын богино ханцуйтай цамц болон урт ханцуйтай цамцан дээрх бичигтээ Хятадын Засаг захиргааны онцгой бүс болох Хонконг болон Макаог тусдаа улс хэмээн тэмдэглэн бичжээ. Харин ингэж бичиж гаргасандаа хүлцэл өчжээ.
Харин “Versace” компанийн нүүр царай болсон Хятадын жүжигчин Ян Ми ийм алдаа гаргасантай холбоотойгоор тус компанитай хамтран ажиллахаа больж байгаагаа мэдэгдсэн байна.
Хятадын олон нийтийн сүлжээнд тус цамцны зургийг байршуулсан нь “Versace” компанийг олны шүүмжлэлд өртөхөд хүргэсэн аж.
Эх сурвалж: msn.com
|